Орос, Монголын иргэд бүлэглэн 64.4 кг мөнгөн ус зарах гэж байжээ
2016/11/23
2016 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр “ТБД андууд” дэлгүүрийн урд зам дээр ЗЦГ-ын алба хаагчид тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалтын ажиллагаа хийж байх үед сэжиг бүхий тээврийн хэрэгслийг саатуулан шалгасан байна. Шалгалтаар “Range Rover” маркын автомашинаар 64.4кг мөнгөн ус бусдад худалдан борлуулахаар тээвэрлэж авч явсан нь тогтоогдож, хэргийг таслан зогсоож БГДЦХ-1 хэлтэст шалгаж байна. Мөнгөн усыг зөвхөн тусгай зөвшөөрлөөр ААН байгууллага хяналтан дор хэрэглэдэг. Учир нь мөнгөн ус хүн, амьтны эрүүл мэнд, амь насанд хүрэх химийн бодис тул гар дээрээс шууд худалдаалах нь хориотой байдаг.
Тухайн гэмт хэрэгт БЗД-4 хороонд оршин суух ОХУ-ын иргэн Ч /эр.41н/, Монгол улсын иргэн СБД-9 хороонд оршин суух О /эр.39н/, Монгол улсын иргэн БГД-ийн 4 хороонд оршин суух Ц /эр.22/ нар хууль бусаар авч явсныг сатуулан Эрүүгийн хуулийн 2141.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Эрүүгийн хуулийн 2141 дүгээр зүйл Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль тогтоомж зөрчих тухай заасан байдаг. Тодруулбал, 2141.1.Химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, хадгалах, худалдах, худалдан авах, тээвэрлэх, ашиглах болон бусдад дамжуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
zochin · 2016/11/23
ЗАМЫН ЦАГДААГИЙН УРД ТАЛЫН НАРХАН ХОТХОНЫ ГОМО МӨНХӨӨ ЧИ БАЙРНЫХАА БАНДИЙГ ТАТАЖ ЧАНГААХАА ХЭЗЭЭ БОЛИХ ХҮН БЭ ИЧДЭГГҮЙ МУУ ШОРОНГИЙН ГОМО