Li Fi сүлжээ интернэтийн хязгааргүй хурдыг мэдрүүлнэ
2016/12/08
Эдинбургийн Их Сургуулийн физикийн профессор, Хөдөлгөөнт харилцаа холбооны тэнхимийн эрхлэгч Харалд Хаас Li-Fi технологийг анх 2011 онд нээж, "Ted Global Talk"-ийн үеэр олон нийтэд танилцуулснаар шинэ үеийн энэхүү дэвшилтэт технологи олны анхаарлыг татаж эхэлсэн юм.
Li-Fi гэдэг нь энгийн LED гэрэл ашиглан мэдээлэл дамжуулах боломж олгодог технологи юм. Уламжлалт Wi-Fi роутерийн сул тал нь олон төхөөрөмж хоорондоо холбогдож байж ажилладаг бол Li-Fi нь энэ төвөгтэй байдлыг халсан, угийн нэмэлт төхөөрөмжийн шаардлага байхгүй гэх мэт олон давуу талтай.
Жишээ нь таны компьютер, эсвэл гар утас чинь LED гэрэл бүхий орчинд л байгаа бол мэдээллийг ямар нэгэн хөндлөнгийн төхөөрөмжийн оролцоогүйгээр, интернетэд холбогдох чадвартай болно гэсэн үг.
Мэдээж, Li-Fi сүлжээ өндөр хурдны, бас утасгүй гэдэг давуу талаа хадгална.
Li-Fi-ийн эдгээр үндсэн үйл ажиллагааг хангаж буй гол механизм нь Харааны утасгүй холбоо буюу Optical Wireless Communication гэх олон янзын, маш олон гэрлүүдээр дамжуулж мэдээллийг хувиргадаг зарчимд үндэслэдэгт оршино. Харааны утасгүй холбооны гол төлөөлөөгчид нь нүдэнд харагдахуйц гэрэл, инфра улаан туяа бөгөөд эдгээр нь Wi-Fi сүлжээг нөхцөлдүүлж буй радио долгионоос хамаагүй илүү хэмжээний мэдээллийг зөөвөрлөх хүчин чадалтай байдаг аж. Ингэхдээ, LED гэрлийн эрчим хүчийг ашигладаг байна. Гэрлийн чийдэнгүүд хүний нүд харж амжихгүй нано секундын хурдтайгаар ээлжлэн асаж унтарч, мэдээллийг дамжуулдаг юм байна. Wi-Fi орчинтой харьцуулахад хана нэвтэлж чадахгүй учир, орон зайн хүрээ харьцангуй бага боловч, энэ шинж чанар нь өөрөө хакердуулахаас сэргийлсэн давуу тал болон хувирсан байна. Бас нэгэн давуу тал нь электрон соронзон оронд буюу нисэх онгоцонд, эмнэлэг болон цөмийн станцуудад ажиллах боломжтой.
Энэ хоёр сүлжээний
ялгаа юу вэ?
Wi-Fi нь радио долгион ашигладаг бол Li-Fi нь нүдэнд харагдахуйц гэрэл ашиглаж мэдээлэл дамжуулдагт оршино. АНУ-ын Харилцаа холбооны хороо мэдээлэхдээ Wi-Fi нь чадамжийн хувьд болон хурдын хувьд тодорхой хязгаартай бол Li-Fi нь бараг ямар ч хязгааргүй гэж дүгнэжээ. Нүдэнд харагдах гэрлийн хамрах хүрээ нь радио долгионы хамрах хүрээнээс 10,000 дахин илүү байдаг аж. Судлаачид Li-Fi-ийн мэдээлэл дамжуулах хурд секундэд 10 гигабайт хүрч байгаа нь энгийн broadband холболттой харьцуулахад 250 дахин хурдан байгааг тогтоожээ. Үүнээс гадна Li-Fi нь Wi-Fi-аас өртгийн хувьд 10 дахин хямд гээд давуу тал олон юм.
Энэ технологид суурилан бүтээсэн анхны гар утсыг 2014 оны нэгдүгээр сард Лас Вегаст танилцуулжээ. Энэ гар утас огт цэнэг үрэхгүйгээр LED гэрлийн долгионыг интернетийн орчин болгон хувиргадаг онцлогтой байв. Мөн түүний дэлгэцэнд нь нэмэлтээр суурилуулсан кристал давхарга нь утасныхаа зайг нараар цэнэглэх чадвартай, 2-3 ам ам.долларын үнэтэй, өдрийн туршид 15% хүртэлх цэнэгийг ямар ч утас ашиглахгүйгээр олдгоороо ялгаатай байсан юм.
Эх сурвалж: