Ц.Мөнх-Оргил Монгол улсын далбааг гутаав уу? ГХЯ алдаа гаргав уу?
2016/12/20
Монгол Улсын төрийн далбааг улаан, цэнхэр өнгө илэрхийлдэг. Мөн алтан соёмбо үсэг бий. Далбааны улаан өнгө нь мандан бадрахын бэлгэдэл, хөх өнгө нь мөнх хөх тэнгэрийг илэрхийлжээ. Соёмбо бол Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг юм. Монгол улсын далбааг Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулиар хамгаалж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 11-р зүйлд “Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын Төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна.” Гэж заасан. Мөн хуулийн 27-р зүйлд “Засгийн газраас тогтоосон журмыг зөрчиж Төрийн сүлд, туг, далбааг энгэрийн болон дурсгалын тэмдэг, зурагт хуудас, төрөл бүрийн шошго, бусад зүйл дээр дүрсэлсэн, эсхүл Төрийн бэлгэ тэмдгийг санаатайгаар гуйвуулан өөрчлөх, устгах, гэмтээх зэргээр гутаан доромжилсон бол иргэнд 10000-25000, аж ахуйн нэгж, байгууллагад 50000-100000 төгрөгөөр торгох, эсхүл 14-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна.” Гэж заасан байдаг.
Санаатай ч бай, санаандгүй ч бай хамаагүй андуурах, буруу төрийн далбаа ашигдах ёсгүйг дээрх хуулинд заажээ. Гэвч энэ хуулийг Гадаад харилцааны сайд нь өөрөө “зөрчиж” байна. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын Гадаад хэргийн сайд Пракаш Шаран Махатын урилгаар Балба улсад 12 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд албан ёсны найрсаг айлчлал хийж байхдаа алдаатай төрийн далбааг ашиглажээ. Түүний айлчлалын албан ёсны мэдээллийг Гадаад харилцааны яам өөрийн цахим хуудсандаа зураг хөргийн хамт байрлуулсан байв. Хамгийн гол нь айлчлалд Гадаад харилцааны сайд буруу төрийн далбааны өмнө мишээсэн байдалтай зогсчээ.
Уг нь Монгол улсын төрийн далбаа ийм байх учиртай.
Гэтэл сайд маань хэмжээний хувьд алдаатай, эвийн загасгүй, хаанаас хэн олж ирсэн нь тодорхойгүй далбааны өмнө зогссон байв.
Өмнө нь ийм алдаа нэг биш удаа гарч байсан. Энэ төрлийн алдаа гаргахгүй байхад Гадаад харилцааны яам анхаардаг. Сайд нь, түүний зөвлөх туслах, дагалдан яваа улсууд нь ядаж алдаатай төрийн далбааг солиулахад анхаарч болох байсан. Гэвч олон улсад алдаатай буруу зөрүү төрийн далбаатай мэдээ тараасаар байна. Үүнд хэн ямар хариуцлага хүлээх вэ? Хууль зүйн сайд байсан хүн өөрөө ийм гоомой алдаа гаргах ч гэж дээ...
Монгол Дайчин · 2016/12/21
Арай л юм даа. Төрийн далбаагаа айлчлал нэрийн дор гутаах гэж. Хэлэх үг алга эргүү амьтан. Бас л гуйлга гуйж очоо биз.
Зочин · 2016/12/21
ichmeer yum yostoi nuur hiih gazar alga ene tegeed gadaad hergiin said hun shu de
Зочин · 2016/12/21
Тухайн улсын гадаад харилцааны нөхдүүдийн хийж байгаа ажил юм болов уу.
Зочин · 2016/12/21
ene nuhuriin chadvar ni iim l yum da ogtsroh yostoi
зочин · 2016/12/21
энэ хөхөр сохор юмуу
төрөө цэвэрлэе · 2016/12/21
Манай ГХЯамныхан муу байна. Ямар тугны дор зогсож байгаагаа хардаггүй юм гэж үү? Энэ засгийн бүрэлдэхүүн толгойноосоо л дампуурсан хүмүүс байна
МАН ЗҮТГЭНЭ · 2016/12/20
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив д
9911 · 2016/12/20
teneg durak
ЗОЧИН · 2016/12/20
АРЫН ХААЛГАНЫ НЭГ ХҮН ПРОТОКОЛ ХИЙЖ БАЙСАН ЮМ УУ? МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮСИЙГ ДИПЛОМАТ АЛБАНД АВБАЛ ЯАСАН ЮМ БОЛ. УРЬДЧИЛАЖ ШАЛГАХ ЁСТОЙ БАЙМААР
ПРОТОКОЛЧИН · 2016/12/20
ПРОТОКОЛ ХАРИУЦСАН ХҮН НЬ ХААНА БАЙНА?
Зочин · 2016/12/20
БАЛБУУД МЭДЭХГҮЙ БАЙЖ БОЛНО ,НААД МАЛ ЧИНЬ САНААТАЙ ИНГЭСЭН ЮМ БИШҮҮ??? МУУ ХУЖААГЫН ШЭЭС ХОШНОГНЫ АЛЧУУР ЧИНЬ??? МАН-НЫ МАЛАН ЦАРАЙТНУУД
Zochin · 2016/12/20
Balbiin tal medehguidee aldaa gargaj.
Зочин · 2016/12/20
ЭНЭ БАЛБА НӨХДҮҮДИЙН ХИЙСЭНН АЖИЛ БАЙНА ГЭХДЭЭ МАНАЙ САЙД ӨӨРӨӨ МЭДЭЭГҮЙ ЮУ АНЗААРААГҮЙ ЮУ
irgen · 2016/12/20
heleh ug oldohgui bn