Дуучин Жорж Майкл Зул сараар гэртээ нас баржээ
2016/12/26
Дуучин Жорж Майкл 53 насандаа зул сараар гэртээ нас барсан талаар хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдлээ. Тэрбээр гэртээ 14 цагийн орчим нас барсан бөгөөд энэхүү мэдээллийг цагдаагийн байгууллагаас мөн баталж байна. 2017 Онд түүний тухай баримтад кино гарахаар төлөвлөөд байсан бөгөөд Жорж Майклийн гэнэтийн үхэл олон хүнийг шоконд оруулжээ. Тухайлбал, Элтон Жон: “Гүн шоконд орлоо. Би найрсаг, хамгийн өгөөмөр сэтгэлтэй, гайхалтай хайрт найзыгаа алдлаа. Шүтэн бишрэгч болон гэр бүлийнхэнд нь эмгэнэл илэрхийлье”гэжээ.