С.Зоригийг хөнөөсөн алуурчдад 24-25 жилийн ял оноолоо
2016/12/27
Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэг 18 жилийн өмнө гарсан бөгөөд сэжигтнүүдийг гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурал дөрвөн өдрийн турш үргэлжиллээ. Шүүхийн шийдвэрийг өнөөдөр 10.00 цагаас уншиж танилцуулахаар болсон. Шүүх бүрэлдэхүүн 10:00 цагт цуглаж, шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж эхэлсэн. Хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар оролцсон. Харин өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцсон юм. Шүүгдэгчээр Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл заалтаар шүүсэн. Тэгвэл энэ шүүх хурлын шийдвэр дөнгөж сая гарлаа. Шүүхээс
Ц.Амгаланбаатарт 25 жил, Т.Чимгээд 24 жил, Б.Содномдаржаад 24 жил оноолоо.
Төрийн нууцад хамааралтай хэрэг яригдах тул хаалттай хэлэлцэв. Хаалттай хуралдсан уг хуралд гэрчээр арав гаруй хүн дуудагдан мэдүүлэг өгсөн талаар эх сурвалж мэдээлээд байгаа. Гэвч гэрч хохирогчийг хамгаалах хуулийн дагуу гэрчүүдийн талаар мэдээлэл өгөх боломжгүй гэж буй. Хэвлэлээр бичигдсэнээр н.Давааням, Г.Чулуунбат нар оролцсон юм. н.Давааннямын хувьд Б.Содномдаржаагийн өмгөөлөгчийн хүсэлтээр Орхон аймгаас гэрчээр оролцохоор ирсэн гэдэг. Тэрбээр Б.Содномдаржааг цэрэгт татагдах үед ангийн дарга нь байсан гэх мэдээлэл цацагдсан. Харин Г.Чулуунбат бол С.Зоригийн бие төлөөлөгч байсан хүн гэж байгаа юм.
GOMO · 2016/12/28
ГОМО МӨНХӨӨ ЧИ БАЙРНЫХАА БАНДИЙГ ТАТАЖ ЧАНГААХАА БОЛЬ ИЧИЖ АМЬДАР ХӨГИЙН ЭР
gulugnvvded · 2016/12/27
hiisen heregee nomhon arduuddaa tohono eh oron gazar shoroonoos mini hudaldana ene noshnuudiin esreg zewseg barin bosoh tsag boljee mongolchuudaa
zochin · 2016/12/27
ENE 2 HUN INGEED HELMEGDEED DUUSAH YUM BN.DA.ODOO AHIAD ENE HUMUUSIIN TOLOO MONGOLIIN SHUUH UNENII ERELD GARNA GEJ BHGUI DE.
иргэн · 2016/12/27
аяааа юу л болоод байна даа, аймшигтай цаг үе бишүү
Зочин · 2016/12/27
tur zasgiin tusheed ni duugraachee
Зочин · 2016/12/27
Gutgeed bainaa. oilgomjtoi shtee. ene ulsad itgeh itgel alga.
bi · 2016/12/27
ingeed zorigiin hereg duuslaa. yavj yavj gudamjnii patsaanuudad aluulsan yum baijee
Зочин · 2016/12/27
Зочин · 2016/12/27
ямар зорилгоор алсийн бэ ?Зоригийг ард түмэнд хэлэх хэрэгтэй
Зочин · 2016/12/27
Xoopxii doo xereg xiicen ni oldoxgvi jaaxan yumnuudiig yvuuljee. kkk xereg xaalttai yvagdaad l aan boon bulxaigaa nuuj bgaa yum bna daaa.
Монгол хүн · 2016/12/27
Хэдэн хүн хилмэгдэж, гэмт хэрэгтэн эрх мэдлийнхээ хүчээр үлдэж буй биз дээ хөөрхий
zochin · 2016/12/27
mongoliin shuuh huniig amidaar aldag boljee yasan aimaar ym be shuuhed itgeh alga arga daanch dee ....shuugch aldar gedeg nohoriig mongoliin ard tumen estoi unen nuur tsaraig harlaa.. heleh ch muu ug oldohgui bna
зочин · 2016/12/27
наад 2 хүн чинь хэлмэгдэж байгаа юм бишүү
saalichin · 2016/12/27
Sodnomdarjaa Chimgee 2 denduu helmegdlee. yamar aimaar yum be. Hen be gedeg ni ugaasaa oilgomjtoi l bgaa shd. Udahgui jinhene alsan gol hun ni todorhoi bolj helmedsen huduunii humuus sularnaa.
Зочин · 2016/12/27
мэдээний найруулга гэж яайруулга байна даа. төлөөлөгч байсан хүн гэж байгаа юм, мэдээлээд байгаа гэхмэтээр ляляля