Монгол залуу Туркэд дээрэм, хүчингийн хэргээр баривчлагджээ
2016/12/28
ИСТАНБУЛ. /dailysabah/. Энэ сарын 23-нд Туркийн Истанбул хотын Шишли дүүрэгт 22 настай эмэгтэйн гар утсыг дээрэмдэж, хүчирхийлсэн хэрэг гарчээ. Энэ хэрэгт холбогдуулан Монголын иргэн, 32 настай Э. Т гэгчийг тус хотын цагдаа нар баривчилсан байна.
Хохирогч А.Ш нь турк гаралтай Германы иргэн бөгөөд Туркэд оюутан солилцоогоор иржээ. Истанбул хотын Шишли дүүрэг дэх оюутны дотуур байр руугаа орой харьж явахад нь сэжигтэн этгээд хохирогчийн гар утсыг булаахаар завджээ.
Албаны хүмүүс хэлэхдээ “хохирогч эсэргүүцэл үзүүлэхэд сэжигтэн түүнийг чирч яваад, дөрвөн давхар сүмийн хана руу түлхсэн байна. Дараа нь сэжигтэн түүнийг сүмийн хашаан дахь саравч руу аваачиж, хүчиндсэн” гэв. Залуу бүсгүй хэвлийн тус газраа гэмтэл авчээ. Сэжигтэн хэрэг болсон газраас холгүй амьдардаг болохыг хяналтын камерын тусламжтайгаар олж тогтоосон байна. /2016.12.27/
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг
иргэн · 2017/01/01
Ийм адгын шаарыг тэнд нь чад хийлгээд булуулчих хэрэгтэй гэж бодож байнадаа.
Зочин · 2016/12/30
Муу тэнэг дөрвөд
Зочин · 2016/12/28
ar ger hamaatan sadnaa tejeej baigaa heden myangan mongolchuudiin ner hund iim heden novshnuudaas bolj odoo haach baigaa mongolchuudiig hulgaich arhichin geed tuluguudees dor uzdeg bolson
gg · 2016/12/28
novshiin ym be. Uuriin ner tur uls ornii ner tur yu ch bish gejuu. Ochij ochij xuchingiin xereg shuu.
zochin · 2016/12/28
uhej baisan nowsh