Буруу хань сонгосон 2 хүүхэдтэй дүүгээ яах вэ?
2013/11/04
Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргий. Өөрийнхөө биш дүүгийнхээ амьдралын талаар бичиж та бүхнээс зөвлөгөө авий гэж бодож байна. Дүү охин маань 19 настай байхдаа өөрөөсөө 4 ах нэг залуутай найзлаад гадуур хонож байгаад жирэмсэн болчихсон байсан.
Гадуур хонохдоо хичээлээ хийхээр ангийнхаа нз охиныд байгаа гэдэг байлаа. Бид ч итгэж байсан тухайн үед. Тэгээд тэр гадуур дагуулж яваад айлын охиныг нууцаар хаана ч хамаагүй хонуулаад байгаа залуугийн гэрийг ээж бид 2 хайж олж гэрт нь очсоноор энэ талаар анх мэдсэн. Тэгээд бөөн асуудал болж тэр залуу нь анхнаасаа бид нарт таалагдаагүй тэгээд хүүхдийг нь авахуулсан ч тэр залуутайгаа буцаад л нийлчихсэн дахиад жирэмсэн болсон тэгээд энэ залуутайгаа суухгүй л бол болохгүй та нар хүн биш гээд гэрийхэнтэйгээ хэрэлдээд сууна гээд зүтгэсээр байгаад хүүхдээ төрүүлсэн, хүүхдээ ой хүрч байхад дахиад жирэмсэн болж 2 дахь хүүхдээ төрүүлээд ингээд одоогоор 2 хүүхдийн ээж болсон. Гэвч нөхөр үнэхээр асуудалтай учир нь маш их архи ууна шоудана, ийш тийшээ зугаална, дүүд маань туслаж хүүхдүүдээ ерөөсөө хардаггүй. Эхний хүүхдийг нь энэ хүн хань болохгүй гээд бид авахуулснаараа маш том нүгэл үйлдсэн тэгээд 2 дахь хүүхдийг нь төрүүлүүлсэн хэдий ч нөхөр нь хүүхдээ төрсний дараа 10 хоног шоудаад алга болсон, хөдөөнөөс хамаатны ах ирсэн байсан чинь нөхөр нь ирэхгүй юм та нар ажилтай болохоор би өдөр хүүхдийнх нь даавууг угааж байя гээд угаадаг байсан. Тэгээд 10 хоногийн дараа цэцэг барьчихсан ирсэн, тэгээд л согтуу ирнэ. За одоо өөрөө сонгосон амьдрал гээд бид бүхэн юм ч хэлэхээ байсаан. 2 дахь хүүхэд нь төрөх боллоо нөхөр нь бас хөдөө яваад өгсөн төрөх руу аав маань охиноо төрүүлэхээр авч явж байлаа. 2 дахь хүүхдээ өлгийдөж авах өлгий даавуугаа ч бэлдэхгүй алга болсон. Тэгээд төрсөн дүү рүү маань утасдаад ээжд мөнгө байхгүй надад ч мөнгө байхгүй өөрийнхөө ээж ааваар өлгий, даавуугаа авахуулаарай гэж хэлсэн байсан. Баярын өдөр 2 дахь хүүхэд нь төрсөн болохоор өлгий даавуу олдохгүй бүх дэлгүүр зах хаачихсан шинэ хүнээ хүлээж авах хэрэгтэй байдаг гээд гэртээ ээжтэйгээ хамт өлгий даавуу оёж бэлдээд маргааш нь шинэ хүнээ өлгийдөж авсан. Одоо дүү маань 24 настай 2 хүүхдээ гэртээ хараад сууж байгаа сургуулиа ч хаясан. Нөхөр нь мөнгө олж тэжээдэг нэртэй гэрээсээ байнга мөнгө татна, сая гэр бүлээс маань нэг хүн бурхан болоход дүүгийн 2 дахь хүүхэд нь өвдөөд эмнэлэгт хэвтчихсэн хүн хүч хэрэгтэй үед том хүүхдээ бид нар дээр орхиод шоудаад алга болчихсон. Ийм байж болох уу? Хүүхэд нь өвдөөд дүү охин 5 шөнө нойргүй хоносон, 7 хоног эхнэр хүүхэд нь эмнэлэгт байхад 3-хан удаа л эргэж очсон нэг өглөө утасдаад надад жаахан хоол цай хийгээд аваад ирээч гэсэн чинь унтмаар байна ядаргаатай юм гээд утсаа тасалчихсан гэсэн. Бусад үед бид нар ээлжилж очоод бурхан болсон. Хүнээ хөдөөлүүлэх гээд зэрэг зэрэг л юм давхцаад хүнд байлаа. Аргаа бараад хадам ээжийг нь бид нар гуйсан өдөр цай хоол аваачаад өгчихөөрөө гээд тэгсэн чинь алга болчихсон. Нөхөр нь тэгээд нзуудыгаа авчирч гэртээ архидна, 3 настай том хүүгээ зоддог бололтой бас нзууд нь айлгадаг бололтой, 3 настай хүүхдээс гарамгүй ааш айр гарна гээч, дүүдээ ийм хүнтэй яаж насыг барахын салвал яахийн гэхээр 2 хүүхэдтэй гээд сална гэж хэлж чадахгүй юм. Анхнаасаа битгий суу, чамд хань болохгүй хүн гэж хэлээд байхад гэрийхэнтэйгээ дайн зарлаад суусан. Дүү охин бол дэндүү дураараа өссөн би энэ хувцасыг 1 сар өмссөн одоо өмсөхгүй, энэ утсыг солино, энэ хоолыг идэхгүй гээд л, манайх тийм баян биш ч орон сууцанд амьдардаг ээж аав минь өөрсдийгөө болгоод л байдаг хүмүүс. Дүү охин одоо гэр хороололд айлын хашаанд гэрт амьдарч байгаа. Пийшингээс нь утаа гатаад угаартах гээд байна гэхээр нь ээж маань пийшин хийлгээд аваачиж өгсөн, өвөл болохоор нь нүүрсийг нь авч өгнө, өвөл боллоо дүүд өвлийн гутал хувцас хэрэгтэй болохоор гэрийхнээрээ авахуулна, нөхөр нь би өөрийнхөө мөнгөөр ууна уу зугаална уу чамд хамаагүй гэдэг гэнээ. Хадам ээж нь бол тоохгүй, нөхрийнх нь ахад ээж маань 2 талаасаа дэмжээд гэр орон, хашаатай болгий гээд ярьсан чинь ээжийг маань дуудаж уулзаад ах нь айлын хашаа түрээслэж амьдардаг байсан тэр хашаагаа ээжд маань энэ хашааг авч өг гэж хэлээд явуулсан байсан. 0,04 га жижигхэн хашааг. За эднийх бүтэхгүй айл юм гээд бид нар хотоос зүүн тийш газар аваад хашаа бариад гэрээ аваад нүүж очоод бай яваандаа байшин барьж болох байх гэсэн чинь нөхөр нь тийшээ чинь очихгүй гээд айл айлын хашаа руу нүүгээд л. Анх тэр залуу нь надаас салвал би юу ч хийж магадгүй гэдэг байсан байна лээ тэрийгээ тухайн үедээ гэрийхэндээ хэлэхгүй. Ийм байдалтай одоо маш хэцүү байна. Нөхөр нь яг тогтоод хийсэн ажилгүй 10 жилийн болвосролтой, мөнгөгүй, хоолгүй, нүүрсгүй болохоор гэрээсээ мөнгө олж ир гээд явуулдаг бололтой мөнгө өгөөч гээд л дүү охин ирээд авах юм. Ээж маань их дурааараа хүн жаахан зовлон үзэж ухаан сууг гэдэг байсан ч үхэхэд үр харам гэгчээр бие муутай ээж минь охиноо гээд л явах юм. 2 хүүхдийг нь аваад салгий гэхээр ээж энэ залуу хүүхдийн тэтгэвэр төлж чадахгүй дахиж хүүхэд гаргуулахгүй байх л хэрэгтэй гэнэ. Дүү охиныхоо ингэж амьдарч байгааг хараад үнэхээр өрөвдөх юм. Яасан нь дээр вэ? Салгаад хүүхдүүдийг нь асрагчаар харуулаад дүүгээ сургуульд нь оруулсан нь дээр үү? Яг юу хийх ёстойгоо үнэхээр олохгүй юм, нөхөр нь дэлгүүр яваад мах авчирч ч чадахгүй гээд боддоо. Муу мах аваад ирнэ жижиглэн гэнэ үү тийм юм авчихдаг гэсэн эсвэл мөнгөөр нь архи аваад уучихна гээд 2 хүүхэд чирээд хоол хүнсээ цуглуулна, эмнэлэг явсан ч 1-раа. Ийм арчаагүй нөхрийг хүмүүжүүлдэг газар байдгийн болов уу гэж бодох юм. Тэр нөхрийн ар гэрийхэн гэж авах юм байхгүй ээ. 2 хүүхэдтэй хүүхэнтэй дараа нь суух хүн олдохгүй байх даа. Нэг нэгээр нь аваад салгий гэхээр хүүхдээ харж чадахгүй байх нөхөр нь, энэ 2 чинь миний хүсээгүй хүүхэд чи өөрөө хар гээд хүүхдийнхээ памперсыг ч сольдоггүй. Ийм л халамжлахгүй байсан бол яах гэж хүний охиныг хайртай надаас салвал юу ч хийж магадгүй гэж хэлж суусын боло. Үнэхээр арга барагдаад сууж байна.