Баячуудын хүүхдүүдийг балаг тойрохгүй
2013/11/08
Эцэг, эхийн хурааж хуримтлуулсан хөрөнгө мөнгө, элбэг хангалуун амьдрал дээр тарвалзаж өссөн баян айлын хүүхдүүд тансаг баар ресторануудаар үйлчлүүлэн бэл бэлчингээрээ өрсөлдөж, гайхуулцгаадаг нь нууц биш.
Манай толгой баячууд болон томоохон улстөрчдийн “том толгойтой” хүүхдүүд хөрөнгө чинээгээрээ бие биеэсээ илүү гарах гэж зүтгэн, хоорондоо нөхөрлөж зиндаархдаг. Тэд төрийн эрх баригчдаас ч илүүтэйгээр бие хамгаалагч дагуулан явж, алтан картаа бие бие рүүгээ шидэлцдэг гэлцэх юм билээ. Аавын эрх хүүхдүүд аархуу бас халуун байдаг бололтой. Мөн тэд элдэв болчимгүй явдалд орооцолдож, зодоон цохион хийх нь наад захын хэрэг болж байгаа бөгөөд хар тамхины хэрэгт хүртэл түрүүчээсээ холбогдчихоод явж л байгаа. Баар сав хэсэн зугаацаж явдаг тэд балаг дагуулж, шуугиан тарьсан хэргүүд ар араасаа гарсаар л байна. Тухайлбал,
Б.Дөлгөөн
“Петровис” компанийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэлийн хүү Б.Дөлгөөн хэдхэн хоногийн өмнө шөнийн цэнгээний газарт их аварга Д.Дагвадоржтой муудалцаж, зуушны хутга гарган танхайрсан байх юм. Их аварга Д.Дагвадоржийн хувьд энэ хэргийн талаар үгүйсгээд байгаа ч ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ажилтан үүнийг батлан “Ийм хэрэг гарсан нь үнэн. Хэргийг шалгаж байгаа” хэмээсэн байна. Сүхбаатар дүүргийн зургаадугаар хороонд байрлах “VLVT” шөнийн клубт болсон Халловений баярын үеэр хоорондоо муудалцаж, хутга шөвөгтөө тулж, Б.Дөлгөөн их аваргын биед гэмтэл учруулсан юм байх.
Тэрбээр өмнө нь хүн зодож танхайрсан хэргээр ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байжээ. 2011 оны арванхоёрдугаар сарын 28-нд “Метрополис”-т найзуудтайгаа наргиж явахдаа зодоон хийж, хүний нүд сохлон эцэг, эхийнхээ чихийг халууцуулж байсан. Хохирогч нь Эрүүл мэндийн сайдын хүү байсан хэмээдэг ч тухайн үед энэ хэргийг нам дараад өнгөрөөж байсан юм.
Б.Билгүүн
Монголын тэргүүн баячуудын нэг “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хүү Б.Билгүүн бас л шоу цэнгээн, зугаа цэнгэлд дуртай нэгэн бөгөөд аар саархан асуудлаар аавынхаа нэрийг олонтоо гаргаж байсан гэдгийг нь манайхан мэдэх билээ. Мөн тэрбээр өнгөрөгч аравдугаар сард нүүр амаа танигдахгүй болтол зодуулсан байсан. Тодруулбал, хэсэг залуустай маргалдан гар зөрүүлснээр нармайгаа нээлгэж, ийн ухамсрын шанаа авахад хүрчээ. Эр улсад гар зөрүүлэх явдал бишгүй л байдаг биз. Харин “Ажнай” Д.Бат-Эрдэнэ ноёнтны хүүгийн нармайг нээж, ухамсрын шанаа хүртээсэн этгээдийн хэн болох, энэ хэргийн талаар ямар нэгэн яриа гаралгүй өнгөрч байгааг бодоход эрхэм ноёнтны хүүгийн ааш аяг, авир төрхөөс болж хэмээн таамаглах нэгэн ч байгаа юм.
Д.Энхжин
Монголын эрүүгийн гэмт хэргийн ертөнцөд танхайгаараа алдартай нэгэн бол Дамбын Хишгээ. Харин сүүлийн үед түүнийг овоо томоожоод байгаа гэх боловч “атаман” аавын ширийг хатаах хүү Д.Энхжин нь хүн зодож танхайрсан байна. Ука буюу Д.Энхжин өнгөрсөн есдүгээр сарын 7-ны өдөр Зайсан орчимд байхдаа өөрт нь үг хэллээ хэмээн нэгэн эмэгтэйг нүүр нүдгүй зодож, танхайран бусдын эрх чөлөөнд халдсан юм. Тэрбээр “Эра” төвийн багш, чадварлаг загвар өмсөгчдийн нэг Д.Солонгыг хүн танихын аргагүй болтол нь зодсон байсан бөгөөд энэ хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газар шалгаж байсан ч бас л хэрхэн, ямар хариуцлага хүлээсэн нь мэдэгдэлгүй чимээгүй болжээ.
П.Энхмөнх
Монгол Улсын нэртэй уяачдын нэг Пунцагбалжир агсны хур хөрөнгийг өвлөн авсан П.Энхмөнх ойворгон, давлиун зантайгаараа зартай нэгэн. Хэл аманд өртөх “хобби”-той ч гэмээр тэрбээр бэл хөрөнгөөрөө гайхуулан үргэлж л элдэв янзын зодоон цохион хийж, хэрэг түвэгт холбогдон тийм хэрэг тарилаа, ийм хэрэгт холбогдлоо гэдэг. Саяхан тэрбээр хүчингийн хэрэгт холбогдон аавын хаалга татахын даваан дээр байсан ч хохирогч гомдолгүй хэмээн мэдэгдсэн гэсэн шалтгаанаар хэргийг түр хойшлуулаад байгаа билээ.
А.Мэндбаяр
Өнгөрөгч аравдугаар сарын 17-18-нд шилжих шөнө 01:00 цагийн үед Налайх дүүрэгт буудалцаан болж, хүн амины аймшигт хэрэг гарсан. Тодруулбал, тус дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Mustang" баарны гадна нийслэлийн БГД-ийн харьяат нэгэн иргэн машиндаа зургаан удаа буудуулж амиа алдсан байсан юм. Хорооллын “Sun town” баарны эзэн Алтангэрэл гэгч чинээлэг нэгэн байдаг ажээ. Түүний хүү Мэндбаяр нь энэхүү хэргийг үйлдсэн болох нь тогтоогдон Цагдаагийн газар шалгаж байгаа зэргээс харвал энэ мэт хөрөнгө мөнгө, ааш авигаа багтааж ядсан айлын эрх хүүхдүүдийн балаг үүгээр ч дуусахгүй үргэлжлэх бололтой.

Б.Мягмар
Зочин · 2013/11/11
hun nugel hiivel ur huuhed ni edeldeg gedeg tiim ****oor zugeer hudulmur hiigeed bayjaagui l baihgui yu dee
Зочин · 2013/11/11
za ret suuliinh ni bol etsgee alsanhun bna daraa ni tegeed ehee alhuu ? tegeed tsaana ni .....
Зочин · 2013/11/10
AJNAAGIIN BATSAANIIG ARAIL HUURHUN BOLOGCHIHJEE HEHE
undesherheg · 2013/11/09
iiim muusain zulbasaganuudiig ***ruu ni tonilgoval taar ni fuuuuuckkkk youu alll bitcheeeessss
Зочин · 2013/11/09
erguu yumnuud ezg ehiin buyan dahgui yum nuud
Зочин · 2013/11/09
unen yumiig yah geed baigaan ? surtei zuil bishee ? harin dunkuu nudee sohluulj,6 udaa buuduulj,hutgaar siichuulj,haranhuid yavj baigaad zoduulaad uzku yu.Tegeed ene hergiig hiisen humuus ni tag chig alga bolchij bgan aaviin haalga ni haana ch bgan buu med,.
Зочин · 2013/11/09
ene ch balag bish harin huvi hunii uuriinhun zan chanaraar bolj bgaan etseg ehiinhee hairand buruu erhelsen uursdiinhun hohi heregt tubugt holbogdood esteg ehee zoboogood zobj hurasan hediin shuuhiin umnu zaruulna ingej amidarch yahnav dee
Зочин · 2013/11/09
bitgii surtei duuliantai medee tsatsaad bai ene zergiin yum baij l baidag sh dee buudaltsaanii bichleg haigaad bgaa hun uuriiguu buudaj bichleg hhihgui yu
Зочин · 2013/11/09
buudaltsaanih ni bichleh bhgvi yum bhda
Зочин · 2013/11/09
huuli uilchlehguigees hoish yasan ch yahavdee
Зочин · 2013/11/09
hn ****uuch archij chadahgui ergvv yumnuud ㅡㅡ

Etseg ehchuud n mongond uliaraad ur huuhdee zow humuujuulj chadahaa bolison tsag bolood bnaa hoorhii...
fRoNt. · 2013/11/09
arai l denduu yuma...
Зочин · 2013/11/09
buruu erhelsen ***** chatsganuuud