Зарим ШТС-ууд бензинээ үнэ нэмжээ
2017/02/06
Өчигдөр өглөө буюу ням гарагт зарим нэгэн шатахуун түгээх станцуудад бензиний үнэ нэмэгдсэн байлаа.
“Петровис”-ийн салбаруудаар АИ92-1,630 төгрөг болжээ. Мөн “Шунхлай”-н салбаруудаар АИ92- 1,625 төгрөгөөр борлуулж байв.
Сүүлийн үед орон нутагт бензиний үнэ нэмэгдсэн хэмээн мэдээлэл ирж байсан ч нийслэлд хараахан үнийн өөрчлөлт ороогүй байсан юм. Гэтэл энэ удаагийнх ямар шалтгаанаар үнэ нэмэгдсэн талаар тодруулах гэсэн боловч амралтын өдөр тул албаны хүмүүстэй холбогдох боломжгүй байлаа.
Энэ оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн өсөлт, ам.доллартай харьцах төгрөгийн ханшийн уналттай холбогдуулан автобензин, дизелийн түлшний үнийн өсөлтийг саармагжуулах, тогтвортой барих зорилгоор энэ төрлийн бүтээгдэхүүнд ногдуулах Онцгой албан татварын хэмжээг бууруулсан юм.
Засгийн газрын тогтоолоор автобензинд ногдуулах онцгой албан татварыг 160,000 төгрөгөөс 50,000 төгрөг болгож, / 90-ээс дээш октантайг 160,000 төгрөгөөс 30,000 төгрөг/, дизелийн түлшинд ногдох татвар 180,000 төгрөг байсныг 70,000 төгрөг болгон бууруулж тогтоосон. Ингэснээр улсын төсвийн орлого 110 орчим тэрбум төгрөгөөр буурах ч, шатахууны үнийн өсөлтийг саармагжуулах боломжтой гэж холбогдох яам болон Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын холбоо үзэж байсан юм.
Гэтэл зарим нэг компаниуд яагаад бензиний үнэ нэмсэн шалтгаан өнөөдөр тодорхой болох байх. Гэхдээ онцгой албан татварыг багасгаад байхад яагаад ингэж нэмж байгаа нь иргэдэд тийм ч таатай санагдахгүй л болов уу.
ард түмэн · 2017/02/06
Хойд солонгос шиг төр бүхнийг гартаа авбал таарна
ард түмэн · 2017/02/06
Хойд солонгос шиг төр бүхнийг гартаа авбал таарна
cudabo · 2017/02/06
МАН-ыг магтан дуулж сонголтоо хийсэн улсууд одоо яая гэхэв.4 жил үсээ зулгаацгаа
Зочин · 2017/02/06
Элбэгдорж энд тэнд очиж худлаа том ярьдаг л хүн шүү дэ зарим хүмүүс дэндүү магтах юм
Зочин · 2017/02/06
ДЭЭРЭМ АРД ОЛНЫГ ШАТАХУУНЫ ҮНЭ ТАТВАР ДААТГАЛ НЭРЭЭР ДЭЭРЭМДЭЖ ХАГАРТАЛ БАЯЖСАН НОВШНУУДЫГ ДҮҮЖИЛЖ УСТГАВАЛ ТААРНА
зочин · 2017/02/06
Энэ хулгайчдууд үгсэн тохирч дээ хариуцлага тооц
Зочин · 2017/02/06
Ерөнхийлөгчийн засаглалтай байсан бол монголчууд ингэж амьдрахгүй байсан. Ялангуяа ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 100 хувийн эрх мэдэлтэй байсан бол бид Азийн бар улс болох байсан нь дэндүү үнэн.
иргэн · 2017/02/06
Монгол улсын үндэсний нэртэй компанууд ийм байгаа царай нь тэр. Өөрсдийнх нь ашиг багасвал яахаас ч буцахгүй дээ. үндэсний нэрээр монополь үүсгэсэн банкууд шатахууны компануудыг тэжээхээ болиод яах зээлийн жамаар нь өрсөлдүүлээд явбал ингэж новшрохгүй ш дээ
цогт · 2017/02/06
ямар учраас нэмж байгаа яагаад нэмэх болсон шалтгаанаа энэ монополь компаниуд ард иргэдэд тайлбарлаач.
irgen · 2017/02/06
odoog hurtel dotooddoo neft bolovsruulah uildveree barichij chadahgui udii boltol yavaa ni turiig eeljlen barisan 2 namin archaagui sul doroi baidlin ilerhiilel shuu dee.
зөв ажил · 2017/02/06
ТӨР нефтийн импортийг яаралтай гартаа авах цаг болжээ. Өрөнд баригдсан улсыг минь энэ хэдэн компани сөхрүүлнэ.
Зочин · 2017/02/06
Харинч хасах ёстой бусуу
iren · 2017/02/06
yamar uchraas nemej baiga ym ard tumnee shulj, muljij hanaj tsaddaggui yu be ard iregdee shulj baij bayajsan bizde