Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 49 хувийг төрд шилжүүлэх асуудлыг  хэлэлцсэн юм. Хуралдаанд  байнгын хорооны гишүүдээс гадна "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн ТУЗ-ийн гишүүд болох Худалдаа хөгжлийн гүйцэтгэх захирал О.Орхон, Да.Ганболд, “Монгол зэс” корпорацийн ТУЗ-ын дарга М.Мөнхбаатар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Л.Ням-Осор  нар  оролцов.

Хуралдаанд оролцсон гишүүд болон “Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн тал юу ярьсныг тоймлон хүргэж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Гишүүдэд тогтоолын төсөл таарсан юм байна. Надад бол ирээгүй байна. Үүнийг эхлээд үзэх хэрэгтэй байна. Ер нь тогтоолын төсөлд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудалд хэнийг буруутгаж байна гэдгээ тодорхой зарламаар байна.  Гол буруутан нь хувийн хэвшил юм уу, төр юм уу. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг төрд эрүүлэн авахдаа ямар хэлбэрээр авах юм?

Ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд: Төрийн өмчлөгч компанийн өмчлөгч нь  төр. Гэтэл өмчлөгчөөс асуухгүйгээр зарж, хууль зөрчсөн. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авсан “Монгол зэс” корпораци болон Худалдаа хөгжлийн банкинд төрийн байгууллагуудаас байршуулсан мөнүүд байна. Үүн дээр засгийн газар хэлцэл хийх замаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ав л гэж байгаа юм” гэж хариулсан юм.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:  Ажлын хэсгийн дүгнэлт дөрвөн чиглэлээр гарсан. Үүн дээр хууль зөрчсөн асуудлууд тодорхой туссан байгаа. Худалдан авах ажиллагаанд Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал оролцсон, ХХБ банкны тухай хуулиа зөрчсөн зэрэг өчнөөн асуудал байна.

 “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн ТУЗ-ийн дарга Да.Ганболд: Тогтоолын төсөл дотор Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн гэж дурджээ. Олон Улсын гэрээний хуулийн дагуу Засгийн газар өргөн мэдүүлсэн тохиолдолд УИХ-аар хэлэлцдэг. Ийм процесс явагдаагүй учир “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалтын асуудалд засгийн газар хууль тогтоомждоо нийцүүлээд  явсан. Холбогдох хууль тогтоомж зөрчиж буй эсэх талаар  гадны томоохон хуулийн байгууллага, ОХУ-ын талаас давхар хянасан.

Худалдаа хөгжлийн гүйцэтгэх захирал О.Орхон: Засгийн газраас холбогдох зөвшөөрлийг бид авсан. Тэр нь тогтоолын төслөөр цуцлагдаад ороод ирлээ. Манай банкны өөр өөр зориулалт бүхий мөнгийг хавсран тооцож, суутгах саналыг тусгаж өгсөн байна. Худалдаа хөгжлийн банк Монголын хамгийн том активтай банкныхаа хувьд төрөөс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн тодорхой эх үүсвэрүүдийг авч, хэрэглэгчдэдээ дамжуулсан байдаг. Бид өнөөдрийн байдлаар 1.1 их наядын засгийн газрын бонд эзэмшиж байна. Банкны нийт аквитын 30 орчим хувьд  засгийн газар, Монгол банкин дээр байршдаг зээл байгаа. Банк  улсаас мөнгө авсан биш, засгийн газар, Монгол банк бидэнд өртэй.  

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Одоо тад хэд жүжиглэхээ боль. Бүх санхүүгийн схем чинь ил байгаа. Та Засгийн газартай хэлцлээ хуулийн дагуу хийж яваад, асуудлаас гарах ёстой. Энэ бол бизнесийн харилцаа биш. Бизнес хийнэ гэдэг бол Засгийн газартайгаа хамтран төрийн өмчлөлийг хувьдаа авах хэлбэр биш.

УИХ-ын гишүүн  Ж.Мөнхбат: Цаашид энэ асуудалтай холбоотой асуудал үүсэх юм бол Монгол Улсын Засгийн газар ямар нэгэн хариуцлага хүлээхгүй шүү.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: “Эрдэнэт” үйлдвэрийг төрд 100 хувьд авахад  төрийн мөнгийг хувийн хэвшилд шилжүүлсэн орлогуудыг суутгаж тооцох ёстой. Мөн Монголбанкны өмнөх Ерөнхийлөгч,  засгийн газрын  тэргүүн нарт хариуцлага тооцох ёстой. Тогтоолын төсөлд энэ бүхэн тодорхой туссан байгаа.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: “Эрдэнэт” үйлдвэрийг төрд 100 хувьд авахад  төрийн мөнгийг хувийн хэвшилд шилжүүлсэн орлогуудыг суутгаж тооцох ёстой. Мөн Монголбанкны өмнөх Ерөнхийлөгч,  засгийн газрын  тэргүүн нарт хариуцлага тооцох ёстой. Тогтоолын төсөлд энэ бүхэн тодорхой туссан байгаа. Тогтоолын төслийг дэмжиж байна.

 “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн ТУЗ-ийн дарга Да.Ганболд: Тогтоолын төсөл дотор Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн гэж дурджээ. Олон Улсын гэрээний хуулийн дагуу Засгийн газар өргөн мэдүүлсэн тохиолдолд УИХ-аар хэлэлцдэг. Ийм процесс явагдаагүй учир “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалтын асуудалд засгийн газар хууль тогтоомждоо нийцүүлээд  явсан. Холбогдох хууль тогтоомж зөрчиж буй эсэх талаар  гаднын томоохон хуулийн байгууллага, ОХУ-ын талаас давхар хянасан” гэлээ.

Худалдаа хөгжлийн гүйцэтгэх захирал О.Орхон: Засгийн газраас холбогдох зөвшөөрлийг бид авсан. Тэр нь тогтоолын төслөөр цуцлагдаад ороод ирлээ. Манай бакны өөр өөр зориулалт бүхий мөнгийг хавсран тооцож, суутгах саналыг тусгаж өгсөн байна. Худалдаа хөгжлийн банк Монголын хамгийн том активтай банкныхаа хувьд төрөөс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн тодорхой эх үүсвэрүүдийг авч, хэрэглэгчдэдээ дамжуулсан байдаг. Бид өнөөдрийн байдлаар 1.1 их наядын засгийн газрын бонд эзэмшиж байна. Банкны нийт аквитын 30 орчим хувьд  засгийн газар, Монгол банкин дээр байршдаг зээл байгаа. Банк  улсаас мөнгө авсан биш, засгийн газар, Монгол банк бидэнд өртэй”  гэж онцолсон юм.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Одоо тад хэд жүжиглэхээ боль. Бүх санхүүгийн схем чинь ил байгаа. Та засгийн газартай хэлцлээ хуулийн дагуу хийж яваад, асуудлаас гарах ёстой. Энэ бол бизнесийн харилцаа биш. Бизнес хийнэ гэдэг бол засгийн газартайгаа хамтран төрийн өмчлөлийг хувьдаа авах хэлбэр биш гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Их эмгэнэлтэй юм болж байна даа. 49 хувийг эзэмшигчдийн үгийг сонсох ёстой. Энэ хүмүүсийн буруугаар биш Үндсэн хуулийн зарчмаа зөрчсөн хүмүүсийн гай шүү дээ. Ч.Сайханбилэг Дубайд очиж гэрээ хийчихээд, юу ч хийсэн болох юм байна гэж бодсон байх. Д.Ганболд оо, өмч хувьчлалаар чинь 70 жил боловсролтой мэдлэгтэй болсон хүмүүсээ гудманд гаргасан. Тэрний чинь гай одоо хүртэл яваад байна. Монголыг баллаад байгаа хүмүүст хариуцлага тооцох тогтолцоо байхгүй байна. Тийм учраас энийг хэлэлцэх ёстой. Гэхдээ хувийн хэвшлээ ингэж шууд буруутгаж болохгүй.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: ОУВС-тай хэлэлцээ хийж буй ийм чухал үед хувийн хэвшлийн өмчийг авах асуудлыг яриад сууж байгаа нь зохимжгүй. Төр өмч хувьчлалыг хумиснаар цаашаа хол явахгүй. Нам дагасан хүмүүсийн л бизнес л болдог. Монголын ард түмэн  хувьцаа хэлбэрээр баялагийн хуваарилалтыг хийх ёстой. Төрд зуун хувьр шилжлээ гээд “Эрдэнэт” үйлдвэр сайжирчихгүй. Нийтдээ 26 жилийн хугацаанд гарсан  төрийн өмчийн баялагийг ард түмэн хувьцаа  хэлбэрээр эзэмших хэрэгтэй. Хувийн компаниуд ч тэр,  хэт монополи байдал үүсгэж болохгүй.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Ажлын хэсгийн дүгнэлт дээр энэ мөнгө тийм байх магадлалтай, тийш нь шилжүүлсэн байх талтай гэхчлэн бичсэн байна. Ц.Нямдож, О.Баасанхүү нар хуульч. Шүүх хурал дээр магадлалтай, талтай гэсэн дүгнэлтэд үндэслэн шийдвэр гардаггүй. Эдгээр зөрчлүүдийг хууль хяналтын байгууллагууд тогтоосон юм уу. Монгол Улсын парламент  хувийн хэвшлийнхээ үгийг ч сонсохгүй, ингэж дайрч болохгүй. Монголбанкнаас баахан мөнгө аваад “Эрдэнэт”-ийн 49 хувийг авчихсан гэх юм. Баримт нь байна уу. “Эрдэнэт”-ийн 49 хувийг авснаар засгийн газарт хэдий хугацааны дараа ашгаа өгч эхлэх бэ?

УИХ-ын гишүүн Ц.Нямдорож: Би ажлын хэсгийн ахлагч биш. Засгийн газрын тогтоолд Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбат нар гарын үсэг зурсан байсан. Хуулийн талаасаа УИХ ямар ч асуудал үүсгээгүй. З.Нарантуяа чи зарим асуултаа наад Д.Эрдэнэбатаасаа асуу

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр: Засгийн газар уг асуудлыг 2016.10.17-ны өдөр АТГ-д шалгуулахаад өгсөн. Хариу нь 2016.12.20-д Нийслэлийн прокурорын газраас гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн хариулт ирүүлсэн” гэсэн хариулт өглөө.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:  “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ярихаар төрийн өмчийн 51 хувийн асуудалд давхар яригддаг. Жастын Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг “Стандарт” банкны барьцаанд тавьж, зээлийн төлөлтийг зарцаасан. Одоо засгийн газар 75-100 сая ам.доллар төлөх нөхцөлд байна. Ирэх сард Арбитраар дахиад энэ асуудал хэлэлцэгдэнэ. Ер нь Монголын төрд 51  хувь байгаа юу. Төр ийм байдлаар засгийн газарт асуудал үүсгэж байна

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Л.Ням-Осор: Маргаантай зүйл байгаа. Жастынхан өөрсдийгөө өмөөрөөд байдаг ч тодорхой мөнгөн эх төлбөрүүдийг төлсөн байдаг. Энэ асуудал дээр  хуулийн фирм ажиллаж, хэд хэдэн хүндрэлүүдийг гэтлэх аргыг судлаж байна. Гол нь, төрийн байгууллагаас ийм мэдээлэл өгч, нарийн тоог өгөхөөр нөгөө талд засгийн газрын байр суурь болж ойлгогддог. Шүүх дээр үүнээс болж асуудал мушгигддаг учраас нарийн тоог хэлэх боломжгүй байна.

“Монгол зэс” корпорацийн ТУЗ-ын дарга М.Мөнхбаатар: “Эрдэнэт” үйлдвэрийн уг асуудлаар шүүхийн маргаан үүсгэж, холбогдох бэлтгэлээ хийж байна. Бодит нөхцөл байдал дээр “Эрдэнэт” үйлдвэр ялагдах байдалтай байгаа.

Гишүүд үг хэлж, асуулт асууж дууссаны дараа Хууль зүйн байнгын хорооноос гаргасан тогтоолын төслийг дэмжих асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн 71.4 хуь дэмжлээ. Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийн асуудал чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэхээр болж байна.