Өнөөдөр Монголын сэтгүүлзүй үүсч хөгжсөний 104 жилийн ой тохиож байна. Эрхэм хэвлэл мэдээллийн салбарынхан сэтгүүлч нартай болон уншигч, харилцагч байгууллагууддаа  “MGL Media Group”-н хамт олноос баярын өдрийн халуун мэндчилгээ дэвшүүлж байна.

Тэртээх 1913 оны гуравдугаар сарын 06-нд “Шинэ толь” хэмээх бичиг сониныг Ж.Цэвээн тэргүүтэй монгол сэхээтнүүд маань эрхлэн гагасан өдрийг монголын үндэсний сэтгүүлзүйн өдөр болгон тэмдэглэсээр ирсэн билээ.

Сэтгүүлч нарын үг нь мэргэн, үзэг нь хурц байж, хүн төрөлхтний амьдралд үнэний гэгээг асааж, худал хуурмаг бүхэнтэй зоригтой тэмцэн, шударга ёсыг тогтоосоор ирсэн. Тэртээх 104 жилийн өмнөх Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Цагаан морин жилийн хувьсгалыг эхлүүлэхэд сэтгүүлзүй чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.  Иймээс хөгжил дэвшлийн тухай ярихдаа сэтгүүлчдийн хөдөлмөр, зүтгэлийг мартах учиргүй ээ.

Орчин цагт цахим сэтгүүлзүй эрчтэй хөгжиж байна. Тиймдээ ч “Монголын сайтын холбоо”-ноос энэ жилийг оюуны өмчийг дээдэлж, мэдээний хулгайтай тэмцэх жил болгон зарлаад байгаа.  

Монголын хэвлэл мэдээллийн салбарынхан болон цахим сэтгүүлзүйн салбарын нийт сэтгүүлчиддээ ажлын амжилт хүсье. Дэлхий нийтээр интернэт хөгжсөн мэдээллийн эрин зуунд хамтдаа эрчтэй, хурдтай, чадварлаг ажиллаж мэдээний хулгайг зогсоон, оюуны өмчийг дээдлэн, цахим сэтгүүлзүйн хөгжлийн төлөө хамтдаа зүтгэцгээе.

 “MGL Media Group”-н хамт олон