Эх орноосоо дайжих хүсэлтэй иргэдийн тоо ихэслээ
2017/03/20
“Жилд 600 хүн виз мэдүүлдэг байсан бол, одоо өдөрт 600 хүн “дүрвэхийг” хүсч байна”
“Монголд амьдрах хүнд боллоо, гадагшаа л гаръя” гэх иргэдийн тоо сүүлийн хэдэн саруудад эрс олширчээ.
Анх “Зуучлах товчоо” байгуулагдаж Солонгост ажиллах иргэдийг бүртгэж эхлэх үед жирийн иргэдээс эхлээд эмч багш, төрийн шагналтнууд, гавъяат цолтнууд нь хүртэл олноороо хонон өнжин дугаарлаж бүртгүүлдэг байсан үе эргэн ирэх нь.
Ажил эрхэлж байгаа иргэд лизингийн өр, үнэ ханшны өсөлтөд дарлуулж, ажлын байраа орхин Солонгосын виз хүсэхээр дугаарлаж байна. Хоёрхон жилийн өмнө өдөр тутмын сонинд “Солонгос сонин биш болжээ” гэж бичиж байв. “Жилд нэг дүүргээс 600 хүн бүртгэх ёстой ч тоондоо хүрдэггүй” гэж СБД-ийн Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Б.Гантуяа ярьж байж.
Гэтэл 2016 оны аравдугаар сараас 2017 оны гуравдугаар сарын хооронд нэг өдөрт л 600 хүн виз хүсэх материалаа ирүүлж байгаа аж. Хариуг өдөрт нь өгдөг байсан бол өнөөдрийн ачааллаас үүдэж 15 хоног хүлээлгэдэг болж. Түүнчлэн виз аваад явсан иргэдээс “харлаж” үлдэх нь олширсон байна. Тухайлбал 2016 оны 11, 12-р сард виз авсан хүмүүсээс 500 орчим хүн, энэ оны нэгдүгээр сард 221 хүн хууль буаар оршин суух сонголтыг хийжээ.
Ийнхүү Монгол Улс тус улсад хууль бусаар оршин сууж байгаа иргэдийн тоог тэргүүлж байна гэдгийг БНСУ-ын Элчин сайдын яамнаас мэдэгдсэн. Эрх баригчид ОУВС-ын хөтөлбөрт хамрагдсанаар зах зээлд хөрөнгө цутгах боломжтой боллоо гэх маягаар мэдээлж байна. Гэвч НӨАТ, ХАОАТ, нийгийн даатгалын татварыг нэмснээр хөдөлж, хөдөлмөрлөж байгаа иргэдэд ачаалал үүсгэх атлаа ахмадын хишиг, цалинтай ээж гэх мэтийн ажиллах боломжгүй иргэдэд амьжиргаа залгах төдий мөнгө хуваарилсан хэвээр байна. Энэ нь МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлттэй холбоотой учир ийнхүү “додомдож” орхиод, нийгэмд баялаг бүтээж буй давхрагатайгаа “тулж ажиллах” шийдвэрийг гаргаад байгаа юм.
Ирэх хаврын чуулганаар төсөвт тодотгол хийснээр дээрх татварын нэмэгдлүүдийг баталгаажуулна. Эдийн засгийг нуруундаа үүрч явдаг хувийн хэвшлийнхэнд, цаашлаад төрд ажиллаж цалингаараа амьдралаа зогоож яваа иргэдэд хамгийн эмзэг тусах нь ойлгомжтой. Монгол Улсын гадаад өрийн хэмжээ ДНБ-ний 173 хувьтай тэнцэж, бага орлоготой улсуудын өрийн дундажаас 20 дахин өндөр болтлоо өссөн энэ үед төрийн бодлого улстөржихгүй, иргэдээ хамгаалсан ухаалаг шийдэлтэй байх ёстой.
Гэвч Ерөнхийлөгчийн сонгуультай уялдаж, иргэдийн саналыг ямар ч хамаагүй үнээр авахын төлөөх эрх баригчдын улайрлын золиос болох нь тодорхой. Харин сонгуулийн маргаашаас эхлэх гурван жилийн хугацаанд эдийн засгаа аварч иргэдээ эх орондоо амьдрах баталгаатай болгож чадах уу.
Зочин · 2017/03/21
durtaidaa yawj bgamuu tegeed gadaadruu yawj ajillaj tendeesee mongolruu ger bvldee tsalingaa yawuulna gedegjin mongold mungu oruulj ugj bgam shuu muusain lalaruud mini ariin haalagaar ajild orson muusain awgaldainuud bitgii hutsaad bgara ...korea uls inchonoos bichij bna bi
Зочин · 2017/03/21
Хүний нутагт хүний ажил хийж хэдэн бор төгрөг олж ирэх л гэж явдагийм.20;23;23 аа чи татварын мөнгөөр амьдрагч шимэгч албан тушаалтан байхалдаа. Монголд ард түмэн орох оронгүй, болж амьдрах аргаггүй болж .ажил хийх газаргүй болж. авдаг ццалингүй болж.хэдэн ченж үнэ нэмэгчдын гарт орж. Амьд явах болломжгүй болж.гэмт хэрэг,хүн алах зүгээржирийн үзэгдэл болж хууль байхгүй болж, ийм үед гадагш гарч амар жимэр байсан нь дээр болж дээ

Зочин · 2017/03/20
Битгий ийм дэвэргэсэн өдөөн хатгасан мэдээлэл оруулж бай. Нэртэйгээр нь эзэнгүй улс гэчээч. Ийм ойлголт, бодлыг төрүүлэх ямар санаа зорилго байна
Зочин · 2017/03/20
Битгий ийм дэвэргэсэн өдөөн хатгасан мэдээлэл оруулж бай. Нэртэйгээр нь эзэнгүй улс гэчээч. Ийм ойлголт, бодлыг төрүүлэх ямар санаа зорилго байна
Зочин · 2017/03/20
ar xudargaar ni xujaa nar yyrlene biz teneg mongolcnuud ex orondoo ene xulgaicn torteigee temtsdeg cn boloosoi 1 nt uabsan bolo bitii ergej ir tendee uasaa tabina biz ex oroncn setgelgeegyi nobhsnuud
Зочин · 2017/03/20
хүний нутгаас жаргал хайхаар босч тэмцээд өөрийнхөө орныг жаргалтай болгооч залуучуудаа!!!
зочин · 2017/03/20
Төрд байгаа хэдэн уйвагуй нөхдүүдээс л болж байгаам ,
Зочин · 2017/03/20
Manangaa zailuulahgui amia bodood durweed bwal dahiad 27 jil ur huuhed ach zeegee darluulaad suuj bhgui yu hohi chin
Зочин · 2017/03/20
Өвстэй газар мал бэлчиж жаргалтай улсад хүн оршин тогтоно доо энэ хүмүүс эрх мэдэл албан тушаал хайж харь орныг зориогүй ажлын байр амьдрах орчин хайж байна