Эхнэртэйгээ ханилаад 11 жил болжээ. Энэ хугацаанд олон ч зүйл тохиолдсон би ч зүгээр байгаагүй хуурах тохиолдол гарсан манай эхнэр ч хуурсан. Том маань өөр хүний хүүхэд гэхдээ над дээр гэдсэндээ байхдаа ирсэн болохоор хэн ч мэддэггүй минийх биш гэж.

Бага маань бага настай. Эхнэр анх томын эцэгтэй уулзаж байсан нь баригдсан. Ичмээр юмнууд яахоо мессенжерээр бичилцсэн захиа бичсэн байсныг нь санамсаргүй мэдсэн. Захиануудыг нь уншиж үзсэн. Би ч бас хуурсан үнэнээ хэлсэн. Тэгээд сүүлийн 4 жил үнэнч хуураагүй л явна.

Гэтэл манай хүн хэдэн сарын өмнө бага ангийнхатайгаа уулзлаа гээд бүтэн өдөр 16-с маргааш үүрийн 6 хүртэл утас нь таг болоод алга болсон. Асууж уурлаад бөөн юм болсон уудаггүй хүн чинь харин тасарчиж гэж хэлсэн. Тэгээд дараа нь найз хүүхнийг нь өмнөөс нь мессенжерээр бичиж байтал гэнэт ам алдаад чи тэр балиар юмнаасаа салаач чи нүүр өгөхгүй бол ирэхгүйшд. Хүүхдэд чинь муушд гэж бичдэг юмдаа. Би тэгээд нөгөө найз хүүхэнтэй нь уулзаад нэг муу нусгай эргүүлээд байгааг нь мэдсэн. Эхнэртээ хэлсэн гэтэл надад буруу байхгүй гэрт хүргэж өгчөөд машинаас буухгүй байсан жолооны үнэмлэхийг нь авчаад өгөх нэрийдлээр уулзаад машинаас нь буухгүй гонжироод гарыг нь хөх болтол базсан байсан. Тэр ч яахав тэгээд би уурлаад нөгөө бандийг нь айлгаад өнгөрсөн.

Гол асуудал нь одоо хүртэл өөр хүнтэй байна гэж би хардаад байна. Би гэр орондоо анхаарал халамж тавьдаг өндөр албан тушаалын ажилтай орлого гайгүй юмаар нээх дутаадаггүй. Хоолоо хийдэг хааяа гэр орноо ч цэвэрлэдэг сексийн асуудал ч зүгээр. Ер нь бол нээх асуудалгүй нөхөр л гэж боддог. Гэтэл манай хүн нөгөө НуА-тай болсон хүний шинж гээд юм байсан тэр л ажиглагдаад байх юм. Их ууртай жоохон юм болохоор уурлана. Намайг хараана доромжлоно ганцаараа амьдар сал сайхан хүүхнээ ол гэж уурлана. Би ч тэгэхээр нь тэсэхгүй зөрүүлээд уурлана. Иймэрхүү байдал байнга л давтагдаад би бүүр залхаад үхлээ. Гэр орондоо тайван л амьдармаар байх юм.

Бага насандаа эцэг эхийн алдаанаас болж орон гэргүй айл хунараар ч амьдарч байсан арай гэж амьдралаа босгоод байр машин энэ тэр гээд юм юмтай болохоор тэр босгосон амьдралаасаа хөөгдөж жийгдчих гээд байх боллоо. Би ч бас жоохон ааштай л даа. Гэр орон замбараагүй уусан идсэн аяга тавгаа угаагүй энэ тэр байвал нь үглээд л орхидог. Тэгээд л хэрүүл болдог бас. Яамаар ч юм бэ дээ. Гол нь эхнэрээ өөр хүнтэй болсон эсэхийг нь мэдмээр байх юм. Үнэхээр л болохгүй надад уурлаад харахаар уур нь хүрээд байдаг тэгээд өөр хүнд татагдаад байгаа бол би замаа хөөе л гэж бодож байна.

cekc.mn