Сангийн сайд бүх хүүхдийн мөнгийг өгөх боломжгүй тул 4,5 тэрбумаар Өрхийн амьжиргааны судалгаа явуулж, будаа агшаагчгүй айлын хүүхдүүдийг тоолж ирэх даалгавар өгсөн.

Орцны жижүүр хийж шатны хөндийд амьдарч байгаа айл ч гэсэн будаа агшаагчинд бүх төрлийн хоолоо хийж иддэг. Ийм мэргэн санаа олж, хүүхдийн мөнгийг танаснаар яг хэдэн саяыг хэмнэж чадах вэ, сангийн сайд аа. Тэгвэл таны хөрөнгө орлогын мэдүүлэгт огт тусгаагүй ямар машин чинь сардаа 800 мянгын шатахуун яамны төсвөөс авч хэрэглэдэг юм бэ. Аудитын шалгалтаар илэрсэн зөрчлийг нууж чадаагүй яамныхан чинь сандралдаж, хэвлэлийн хурал зарлахдаа “хувийн машинаар нь улсын ажлыг амжуулдаг” гэх тайлбар хийж сууна. “Ухаангүй ноёнд урагшгүй албат” гэж энэ дээ.

“Хонь мянга хүрэхээрээ алж идэх юм олддоггүй” гэгчээр Чойжоо сайдын компаниудын ашиг орлого хэт нэмэгдэхийн хэрээр хувийн машинд нь балга бензин хийгээд өгөх сэтгэлтэн үгүй болсон гэж үү. Та “Ийм жоохон юмаар хэл ам таталлаа” гэж яамныхнаа загнасан сурагтай. Ийм бага мөнгөөр чинь 40 балчир үрд хүүхдийн мөнгийг нь олгодог юм шүү, Б.Чойжилсүрэн минь.

 Э.БАТ

zindaa.mn