ХЭН ХЭНДЭЭ ГОМДОХ АВААС ХЭДҮҮЛЭЭ ШҮҮХ ДЭЭР УУЛЗАХ УУ, Ц.ГАРАМЖАВ ГИШҮҮН ЭЭ?!

Бусдын нэр төр, алдар хүндэд халдсан эсэхийг маань шүүхээр нягтлахгүйгээр шууд л хэн нэгний, тухайлбал, гишүүн Ц.Гарамжавын өөрөө өөрийгөө өөгүй гэж өмгөөлсөн гомдлын дагуу захын хэв журмын цагдаа 10-100 сая төгрөгөөр торгох эрхтэй болж байгаад бид ч бас гомдож байна-

Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийн асуудлаар гарсан зөрчилд хувь хүнд хоёр сая төгрөг, аж ахуйн нэгжид 20 сая төгрөгийн торгууль ногдуулах”-аар тусгаад байсан ч байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр гишүүн Ц.Гарамжавын гаргасан торгуулийн хэмжээг  бүр 10-100 сая болгох санал дэмжигдлээ.

Түүний нэр хүнд 10-100 сая төгрөгийн үнэ хүрч болох эсэх, сэтгүүлчийн алдаа энэ хэмжээний төлөөстэй байж болох эсэх нь үнэндээ дараагийн асуудал юм. Тэгвэл хамгийн гол асуудал нь юунд оршиж байна вэ гэж үү?!

Бусдын нэр төр, алдар хүндэд халдсан эсэхээ сэтгүүлч бид Шүүхээр шийдвэрлүүлэх Үндсэн хуулийн эрхээ алдаж байгаад АЮУЛ оршиж буй юм. “Зөрчил” хэмээн зөөлрүүлэн нэрлэсэнд нь хэвлэлийнхэн баярлаж, эрүүгийн гэмт хэргийн ангиллаас ангижрууллаа гэж андуурч явжээ бид. Эрүүгийн хэрэгт сэжиглэгдсэн хэн боловч эхлээд гэм буруугүй гэдгээ нотлох баримтыг цагдаад болон шүүхэд гаргаж өгч, түүнийг Монгол Улсын шударга шүүхээр хэлэлцдэг байсан хамгаалалт маань үнэндээ алга болсон байжээ.

Бусдын нэр төр, алдар хүндэд халдсан эсэхийг маань шүүхээр нягтлахгүйгээр шууд л хэн нэгний, тухайлбал, гишүүн Ц.Гарамжавын өөрөө өөрийгөө өөгүй гэж өмгөөлсөн гомдлын дагуу захын хэв журмын цагдаа 10-100 сая төгрөгөөр торгох эрхтэй болж байгаад бид ч бас гомдож байна. Бид шүүхийн өмнө тэгш эрхтэй гэж Үндсэн хуульд тунхагласан. Тэр тусмаа шударга шүүхээр үнэн мөнөө тогтоолгох эрхтэй. Гэтэл бид одоо яагаад мэргэжлийн үйл ажиллагааныхаа улмаас шүүхийг ч хэрэглэх, ашиглах эрхгүй болж хувирав.

Өмнөх УИХ-аар баталсан шүүхийн шинэтгэлийн багц хуулиудын хүрээнд сэтгүүлчийг Эрүүгийн хуулиар шүүхээ больё, зөрчлийн хуулиар асуудлыг нь ярьдаг больё гэж зөөлрүүлсэн нь үнэн. Гэтэл өнөөгийн бүрэн эрх бүхий парламент тэдгээр хуулиудыг хүчингүй болгож, улмаар Засгийн газраас шинэчлэн боловсруулж өргөн барихдаа Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийг бүр үгүй хийсэнтэй энэ бүхэн холбоотой юм.

Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл бусдын нэр төр, алдар хүндэд халдах нь эрүүгийн гэмт хэрэг биш зөрчил гээд уг зөрчлийг шүүхийн шатанд хэлэлцэж баймааж хоёр талд үнэн, худлыг нь хуваарилж өгөх үйл явцыг тэрхүү Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас хасагдчихаад байгаа хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэг хэмээх бүлэгт тусгаад байсан юм.

Хуулиар, шүүхээр эрхээ хамгаалуулах, гэм буруугаа тогтоолгох эрхийг маань мэдэн будилж үгүй хийсэн Засгийн газрын будилаан дунд хатагтай