Guys хамтлагийн дуучин Х. Бат-Ундрал: Ээжээ хүү нь дахиж таныхаа нулимсыг үзэхгүй
2017/05/25
"Би бол ижий амьтай хүн. Намайг хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байх гурван сарын хугацаанд хамгийн их зовж шаналсан хүн бол ээж минь . Би хоригдож байхдаа ээжтэйгээ утсаар ярихаар залгахад ээж минь үг ч дуугарч чадахгүй уйлж байсан. Ээжийнхээ нулимсыг үзсэн тэр цаг үеийг дурсахад хэцүү байгаа ч би дотроо ахиж алдахгүй дээ гэж хатуу амласан юм."
"Guys 666" хамтлагийн дуучин Х.Бат-Ундралын фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн видеог товчилвол ийм байна. Мөнхийн эрх чөлөөгөө түр зуурын солиорлоор сольж "бүгдийг" алдсан залуус Монгол Улсад 70 гаруй мянга байдаг гэх. Хэдий статистик тоо мэт боловч "цагаан тахал" 70 мянган залууг "идэж" байна. Улаанбаатар хотод нэг шөнийн дотор 50 сая орчим төгрөгийн хар тамхины худалдаа явагддаг тухай тоо баримтыг ч хууль хяналтын байгууллага гаргажээ. Хар тамхины худалдаачдын бай хэн бэ? Мөнгөтэй, эрх мэдэлтэй эрхэмүүдийн үр хүүхдүүд байдаг. Учир нь тэд санхүүгийн хувьд бэрхшээлгүй байхаас гадна муугаар бодоход хууль хяналтын байгууллагаас асуудал багатай ангижирахад нөлөө бүхий эцэг эхчүүд нь том "хамгаалалт" болдог байна.Хамгийн сүүлд болсон хар тамхитай холбоотой харамсмаар хэрэг, энэ хэргийн холбогчдогчид ч үүнийг баталдаг юм.
“Монгол дахь хар тамхины хэрэглээ үндэсний аюулгүй байдалд онц ноцтой нөлөөлөх хэмжээнд нэгэнт хүрсэн” гэдгийг ч Х.Бат-Ундрал ахин дахин тодотгож хэлж байсан юм. Түүнд 2016 оны 10 дугаар сарын 9-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхээс “Хоёр жилийн тэнэсэн” ял оноосон гэнэ. Х.Бат-Ундрал өөрийнхөө зүгээс хар тамхины эсрэг хийж чадах бүх ажлыг санаачлан эхлүүлж ээж, гэр бүл, найз нөхөд, хорин жил хамт байгаа хамтлагийн гурван найз, ард түмнийхээ өмнө амласан амлалтаа биелүүлнэ гэлээ.
О.Санаа
Solongo · 2017/05/25
ene met olon humuus unuudur uhaaraad amidardag boloosoi getel Jenko bur huuhdiinhee hergiig daraad erhluuleed bh ym bid huuliin hatuug uzuulie
Зочин · 2017/05/25
ymar shaltgaanaas bolj zaluuchuud maani har tamhi tataad bn da bolowsol muu bnuu ?? eswel humuujil uu
zochin · 2017/05/25
bolowsrolgui hun yaj ch ur huuheddee zuw humuujil olgoj chadhawdee ene maygaaraa mongol ulsiig min ch zow zalj awj ywj chadahgui bidnii songolt jenko law bish
Төрмөнх · 2017/05/25
Мөнгөөр бүхнийг шийдвэрлээд байгаа Баттулга бидний тархийг цаашид ч үнэнгээс хол байлгаж мөнгөөр угаана энийг нь мэдсээр байж тэр авилгалтай тэмцэх газар юу хийж байна
Зочин · 2017/05/25
Har tamhi blon mansuurulh bodisiin huuliig changalah heregtei. Bat-undraliin aldaan deerees olon hun suraltsah biz dee hund Aaw eej bhd yugaar dutsan gj heregleed bn sain shalgah heregtei
Zochin · 2017/05/25
Mongol ulsiin min huuli baychuudad uilchildeggui hereg u ter Battulgiin huuhdiin asuudaliig nuuj haagaad bh ym yaduu ailiin huuhed barigdsan bol udiid shorond suuj bgaadaa odoo tgd ter huuli uilchildeggui nuhur dawaraad erunhiilugch boloh gd bgaa yaw ch eniig dawraaj bolohgui
Zochin · 2017/05/25
ene har tamhi gdg togloom bish bidnii ur hoichiin asuudald bid odoonoos shudraga handah heregtei Jenko huuhdiinhee hergiig darj tolgoig ni ileed unguruh bish zohih jurmiinh ni daguu shiitgeliin huleeleg
Зочин · 2017/05/25
zaluus maani Har tamhi ih heregledeg bolj olond nertei eswel baychuudiin huuhduud holbogdoh yum. Delhii niiteeree har tamhinii asuudliig jigshij bhd heregleed bdg in ymar uchirtai yum bol?????
Гэрэлээ · 2017/05/25
хар тамхи хэргэлсэн нь баримттай бүр хүн амьны хэрэгтэй холбогдоод байхад хүүхдийнхээ хэргийг дараад байх юм ингэж улсынхаа хуулийг доромжлоод байгаа хүний гарт жолоог нь атгуулах буруу
Зочин · 2017/05/25
Баттулга одоо л Монгол улсынхаа ард иргэдэд сэтгэлээ харуулж хүүхдээ хуулийн дагуу шийтгүүл
irgen · 2017/05/25
Har tamhi gdg bidnii ur huuhdiin ireeduig suuruuleh zuil eniig heregleed barigdaj bgaa humuusiig shiitgeliin uguh l heregtei Jenko ulsiin huuliig odoo zamhruulj bj yaj tur bariltsah gj ner dewsheed bgaag oilgohgui ym
Zaya · 2017/05/25
Jenko ulsaa gdg setgeltei hun gd bgaa huuheddee buruug ni zemlej zowiin saishaadag etseg bj ulsiinhaa huuliin daguu shiitgeliin huleelgeh heregtei
Zochin · 2017/05/25
Ard irged bugdeerei har tamhi gdg zuiliin esreg temtseh heregtei tomchuud jiriin irged gj yalgalgui huuliin umnu hariutslaga huleelgeh heregtei
Зочин · 2017/05/25
mash zov uzel shuu eniig demjih heregtei buged hodolgoond negdiin baychuudiin huuhduud bolhoor zureeg l baij baidag busad ni barigddag ene jishgiig hasii