Улс орон бүр өөрийн онцлогтой байдаг шигээ хэрэглэдэг хүнс, ахуйн хэрэглээний зүйлс мөн ялгаатай байдаг нь хүрээлэн буй орчин, цаг агаарын онцлог, соёлтой холбон тайлбарлаж болох ч хүүхдийн өсөлт хөгжил өдөрт хэрэглэдэг хоол хүнстэй шууд холбоотой. Иймээс ихэнх эцэг эхчүүд ч үүнд маш их ач холбогдол өгдөг бөгөөд хүүхдээ багаас нь зөв хоолны хэвшилтэй болгоход анхаардаг байна. Өглөө бүр заавал өглөөний унд уухаас авхуулаад өдөрт хичээлийн цагаараа аль болох амин дэмтэй хоолыг авч хэрэглэхийг хүүхдэд багаас нь сургах хэрэгтэй. Таны хүүхэд өдрийн хоолноосоо хангалттай хэмжээний амин дэмээ авч чаддаг болов уу. 

Гадны улс орнуудын дунд ангийн сурагчдын өдрийн цайндаа юу хэрэглэдэг тухай мэдээллийг хүргэе. 

америкийн нэгдсэн улс

Америкчуудын хамгийн буруу хоолны хэвшилтэй орон гэж нэрлэдэг хэдий ч тэд өдөр бүр вандуйг хүнсэндээ өргөнөөр хэрэглэдэг.  Вандуй маш олон төрлийн витамин, микро элементээр баялаг хүнс юм.

америк

испани

Далайн бүтээгдэхүүн, хуурсан будаа, мах бол Испани хоолны цэсний гол орц юм. Хэрэглэж буй хоол хүнс нь омего, уургаар баялаг байдаг.

испани

Украйн

Тэдний гол хүнс бол "С" амин дэмээр баялаг хүрэн манжин юм. Украйн үндэстний хамгийн алдартай шөл болох "Борщ"- ыг бид хамгийн сайн мэдэх билээ. Уг шөл нь олон төрлийн витаминаар баялаг хүнсний ногоогоор хийдэг бөгөөд С, В1, В2, Р, РР зэрэг амин дэмийг агуулдаг, пектин ихтэй тул хүүхдийн биед маш сайн нөлөөтэй.

украйн

Бразил

Бразил хүүхдүүд өглөө ихэвчлэн cereal идэж өдрийн хоолондоо олон төрлийн хүнсний ногоо, төрөл бүрийн вандуйг хэрэглэдэг байна. Энэ хэмжээгээрээ өдөрт авах витамины хэрэгцээгээ хоол хүнсээрээ авах бүрэн боломжтой юм.

бразил

франц

Франц улс бол хоол, хүнс болон хооллох соёлын түүхээр баялаг орон билээ. Тэдний гол орц нь улаан лооль, төрөл бүрийн витаминлаг хүнсний ногоо, загас хэрэглэдэг нь гол онцлог. Гэхдээ тэд ихэвчлэн шүүрхий мах иддэг, гэрийн хоолыг илүүд үздэг ард түмэн юм. Хэрэглэдэг бүтээгдэхүүний хувьд хүнсний ногоо ихээр хэрэглэдэг тул А, В, В1, С витаминаар баялаг байдаг. Мөн төрөл бүрийн бялуу, жимс, жимсгэнийг хоолны дараа идэж хэвшснээрээ бусад улсуудаас онцлогтой.

франц

Өмнөд Солонгос

Бидний хамгийн сайн мэдэх хоолны соёл бол Солонгос улсынх билээ. Тэдний хоолны орцонд мэдээж халуун ногоо, кимчи, будаа, өндөг орно. Мөн хүүхдийн өдрийн хоолыг Японы бэнто маягаар бэлддэг бөгөөд хүүхдийн анхаарлыг татсан хэлбэр дүрс бүхий байдаг билээ. Мөн далайн бүтээгдэхүүний хэрэглээ маш өндөр байдаг ч хонь, үхрийн махны хэрэглээ маш бага байдаг. Өдөр бүрийн хоол хүнснээс авдаг витамин нь Омего болон хүнсний ногооноос авч болох бүхий л витаминууд юм.

өмнөд солонгос

итали

Италичууд хамгийн санаа зоволгүйгээр иддэг улс. Тэдний хувьд хоолноос авах шим тэжээлийг илүү чухалчилж үздэг тул өдөрт хэрэглэдэг хүнснийхээ амин дэмийг үргэлж бодолцдог байна. Мөн тэд Францын адил асар их хоолны түүхтэй улсын нэг юм. Бидний мэдэх пицца, паста, шпагети, ratatouille гэх мэт хоол хүнс нь бяслагаар баялаг байдаг нь жирийн нэг тохиолдол биш бөгөөд тэдний хоолны гол орц өдөр бүр хэрэглэдэг хүнс бяслаг юм. 

монгол

Бидний хэрэглэдэг хүнсний гол орц бол сүү, сүүн бүтээгдэхүүн болон мах, махан бүтээгдэхүүн байдаг ч даяаршлын мөрөөр орон, орны хоол хүнсний хэрэглээ маш ихээр өсөж байгаа. Үүнийгээ дагаад бидний хооллох соёл, хоол тэжээлээс авах амин дэмийн хэмжээ өөрчлөгдөж байгаа. Гэхдээ бага ангийн хүүхдэд хичээлийн завсарлагаанаар өдөрт 240 ккл-р тооцож үдийн цай өгөхөөр журамлаж хэрэгжээд байгаа билээ. Сургуулийнхаа онцлогийн дагуу өөр, өөр хоол хүнс өгдөг ч ихэнхи сургуулийн хувьд долоо хоногийн 2 өдөр махан хоол, 1 өдөр цагаан хоол, 2 өдөр нарийн боов өгдөг байна. Зөв аарцны ундаа нь хүүхдийн өсөлт хөгжлийг дэмжих амин дэмээр баялаг жинхэнэ органик бүтээгдэхүүн билээ. Та хүүхдэдээ өдөр бүр 100 мл аарны ундаа өгч хэвшээрэй.