Гоёлын нүүр будалтыг гэрийн нөхцөлд хийх арга
2013/12/05
Эмэгтэйчүүдийн хувьд хамгийн их ач холбогдол өгч бэлддэг, гадаад төрхөндөө анхаарал хандуулдаг баяр бол яах аргагүй шинэ жилийн баяр. Тиймээс энэ удаа гоёлын будалтыг гэрийн нөхцөлд хийх зөвлөмжийг хүргэж байна.
Нүүрний ядрангуй төрхийг арилгахын тулд нүүр, хүзүүний арьсанд тос түрхээд, дээрээс нь усаар үл ялиг сүршин чийглэж арьсаа сэргээнэ. Түүний дараа өдрийн цагаар хэрэглэдгийгээ бодвол цайвар өнгийн шахмал дэвсгэр өнгө тавих хэрэгтэй. Энэ нь “сэтгэл хөдөлгөм” харагдуулдаг ба хүзүүний арьсыг цээжний ил хэсэгтэй нийлэмжтэй болгож өгдөг. Дэвсгэр өнгөө хуурай поролон илбvvрээр арьсанд бага багаар нь хөнгөн шахаж тавина. Уруул, зовхинд ч гэсэн тавихаас гадна эрүүнээс хүзүү рүү, чамархайнаас чих рүү шилжих хэсгүүдэд дэвсгэр өнгийг маш сайн шингээж өгөх хэрэгтэй.
Тод харагдах сэвх, батга, мөн нүд, уруулыг тойрсон үрчлээс, зураасыг шахмал дэвсгэр өнгө юм уу зориулалтын далдлагч кремээр түрхэлт хийж дарна.
Yүний дараа цайвар пудрийг өдлөг илбүүрээр зөвхөн нүүрэндээ сантиметр сантиметрээр ахиулан тавина. Ялангуяа хамрын угалзны хавьд нямбай гvйцэтгэх хэрэгтэй.
Одоо та хөмсөгний харандаагаар хөмсгөө нүдний угаас булан руу дагуулан дээш чиглэлтэй будах хэрэгтэй.
Мөн хацрын төвгөр яснаас доохнуур чамархай руу чиглvvлэн хацрын энгэсгийг багсаар тавина.
Чамархай, эрүү, хүзүү, цээжний ил хэсэгт гоёлын байдалд зохицуулан хүрэн өнгийн хацрын энгэсгээр хөнгөн түрхэлт хийнэ. Ингэхдээ хүзүү, цээжний ил хэсэгт урьдчилан пудр тавьсан байна.
Хацрын энгэсэг түрхсэн бүх хэсгийг зөөллөх, шилжсэн хэсгийг уусгахын тулд цайвар пудрээр бүдэгрүүлнэ.
Цайвар өнгийн дэвсгэр өнгөөр нүдний давхрааг тойруулан дээд зовхийг савхан илбүүрээр будна.
Тэгээд бор, хvрэн өнгийн тень түрхэнэ. Эхлээд дээд зовхины доод ирмэгээр нүдний угаас булан тийш татаад, булангаас дээд зовхины дээд хөвөөгөөр буцааж үргэлжлүүлэн бараг нүдний уг хүртэл будна.
Дээд зовхины будагдаагvй хэсэг болох дээд хөвөө, доод ирмэг хоёрын хоорондох зайнд хоёр дахь өнгийг нямбай тарааж тvрхэнэ.
Доод зовхийг хөнгөн теньдэх бөгөөд нүдний гадна буланг өргөвтөр будаад, будгийг дээд зовхиныхтой холбоно.
Дээд зовхины ирмэг, сормуусны угаар шингэн тушиэр зураас татна. Зураасны нарийн өргөнийг зовхины хэлбэрээс хамааруулна. Том тавиун зовхинд нvдний угаас бүдүүсээр нүдний булан хүртэл дөрвөн мм-ийн өргөнтэй болсон зураас татаж болох ба харин төгсгөлийг нь нарийсгасаар дуусгана. Жижиг зовхинд нарийхан зураасыг зовхины дунд хэсгээс эхлэн тавьдаг.
Сормуус эргүүлэгч хавчуураар болгоомжтойхон сормуусны vзvvрийг дээш эргүүлнэ. Гэхдээ хавчуурыг зовхинд хэт ойртуулж болохгvй ба тэгвэл зовхины тень болон хүрээ зураасыг заваартуулах болно. Эргүүлсэн сормуусаа болж өгвөл хар тушиэр хоёр удаа будах хэрэгтэй.
Дээд зовхинд 2-3 цаг хиймэл сормуус суулгана. Сормуусыг хямсаагаар барьж цавуудаад шаардлагатай хэсгvvдэд наана.
Хүрээлэгч харандаагаар уруулын хөвөөг тодруулна.
Уруулын будгийг урууландаа бийрээр түрхээд уудаг цаасаар зөөлхөн дарж шингээж авна. Энэ үйлдлийг эхнээс нь дахин нэг удаа давтана. Уруулын будалт нь хацрын энгэсэгтэй тохирч байхын зэрэгцээ түүнээс нэлээд тод, харин нүдний будалтаас тод байж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.
Зочин · 2013/12/09