Хөлөнбуйр аймгийн Эвээнх хошууны Хүйтэн гэдэг газар малчдын зөвшөөрөлгүйгээр хятад иргэдэд бэлчээр нутгийг нь түрээслүүлжээ. Үүнийг малчин ардууд эсэргүүцэж цуглахад түрээсэлсэн  хятад иргэдийн талынхан  олноороо малчдыг мод чулуу барин хэрцгийгээр зодож, бэртээж гэмтээжээ.

Малчид гэмтсэн хүмүүсийг орон нутгийн засгийн ордны үүдэнд авчирч хэвтүүлэн, эсэргүүцлийн цуглаан хийж, дотогш орохыг оролдлоо. Ордныг олон цагдаагаар хамгаалуулан, малчдын гомдлыг албан тушаалтнууд эс хүлээн авч, дотогш нэвтрүүлэхгүй байлаа.

 

Цагдаа нарт хандан, малчид “Та нар хэв журам сахиулж, бидний амар амгаланг хангах ёстой. Гэтэл бидний гомдлыг нэвтрүүлэхгүй гээд ордныг бүслээд зогсож байна. Ингэж ард иргэдийг хамгаалдаг юм уу?” гэж бухимдан хашгиралдаж байлаа.

 

Ордны үүдний чулуун шалан дээр хэвтсэн хүмүүсийн биеийг цагдаа нарт харуулахад шарх сорвиор дүүрэн байв. Гэвч, цагдаа нар, түшмэдүүд ойшоосонгүй. Нэг түшмэд гарч ирж, газрын зураг үзүүлэн, тэр газрыг түрээслүүлэх шийдвэр гарсан байхад та нар төр засгийн ажлыг эсэргүүцэж байна гэж уурсан загнав.

 

Малчдын тэмцэл үргэлжилсээр.

 

Нутаг бэлчээрээ хамгаалсан малчдыг хятад ирмэл хүмүүс зодож нүдэж байна

 

Зодуулсан малчны шарх сорвиор дүүрсэн бие

 

Малчид орон нутгийн засгийн ордны үүдэнд эсэргүүцлээ илэрхийлэв