Авга ахдаа удаа дараа хүчирхийлүүлсэн 10 настай Энэтхэг охин амаржжээ
2017/08/18
Энэтхэг улсад хүчирхийллийн хохирогч болсон арван настай охин төржээ. Тэрбээр өөрөө төрөх боломжгүй учир хүүхдийг хийсвэр мэс заслын аргаар эх барьж авсан байна. Хохирогч охин өөрийгөө бие давхар болсон талаар мэдээгүй байсан аж. Зөвхөн гэдэс нь томорч, таргалж байна гэж бодож байжээ.
Түүний хүүхэд 2,5 кг жинтэй энэ хорвоод мэндэлсэн аж. Одоогийн байдлаар эх хүүхдийн биеийн байдал сайн байна. Хамгийн аймшигтай нь хохирогч охиныг авга ах нь удаа дараа бэлгийн хүчирхийлэл үйлддэг байсан талаар хохирогч ярьжээ.
Мөн хохирогчийн бие давхар байх үеийг эрсдэлтэй гэж эмч нар үзсэн байна. Иймд үр хөндүүлэх хүсэлт гаргасан. Гэвч Дээд шүүхээс үр хөндүүлэхийг татгалзсан тул хүүхдийг төрүүлсэн аж. Одоогоор хохирогч арван хоногийн туршид эмнэлэгт эмчлүүлж байгаа талаар “ВВС” мэдээллээ.
Энэтхэгт хүчирхийллийн хэмжээ ийм байдаг
- Судалгаагаар 155 минут тутамд 16 хүртэлх насны хүүхэд, 13 цаг тутамд арав хүртэлх насны хүүхдүүд бэлгийн хүчирхийллийн золиос болдог.
- 2015 оны байдлаар 10 мянга гаруй хүүхэд хүчирхийллийн золиос болсон.
- 240 сая эмэгтэй 18 нас хүрэхээсээ өмнө гэрлэдэг.
- Засгийн газрын судалгаанд оролцсон хүүхдүүдийн 53,22 хувь нь бэлгийн хүчирхийлэлд ямар нэг хэлбэрээр өртсөн.
- Хохирогчдын 50 орчим хувь нь таньдаг хүн болон гэр бүлийн гишүүдийн хүчирхийлэлд өртдөг.
Ц. Сугар
Эх сурвалж: Criminal.mn