Эх хүн, ээж хүмүүсийг одоо л ойлгож байна
2017/08/23
Сайн байна уу? Шинэ 7 хоногийн мэндээ. Би одоо 20 гарч яваа залуу ээж байнаа. Саяхан төрөөд хүүхдээ гэртээ хараад сууж байна. Төрөхөөс өмнө дэндүү омголон их зантай маяг нь дэндсэн хүн байжээ. Загварын агентлагт явдаг өөрийгөө их л сайхан бүсгүй гээд бодчихсон.
Гадуур хүүхдээ тэврээд явж байгаа ээжүүдийг хараад төрөөд олон хүүхэд гаргасан ч эд нар шиг л арчаагүй болохгүй юм шүү гэж өөртөө хэлдэг байлаа. Үсээ сул боож, байнгын пүүз тамирын хослолтой нүүрээ ч будаагүй мяраалсан ээжүүдийг хараад тэгж боддог байлаа.
Харин давахгүй гэсэн даваагаар 3 давдаг гэгчээр хүүхэдтэй болоод би гэдэг арчаагаа алдсоон. Хүүхдээ хараад эрч хүч ордог ч шөнө нойр дутуу юун тэгж өөртөө анхаарал тавиад үс гэзэгээ оролдоод нүүр амаа будах, цай хоолоо ч идэх завгүй болдог юм байна. Хүүхдээ тэврээд явахад амар гээд аль болох өөрт эвтэйхэн сул чөлөөт хувцас өмсөнө. Байнгын углааш пүүз өмсдөг болсон. Үсээ ч задгай тавьж болохгүй хүүхдийн нүүр амруу орчих гээд боогоостой. Эх хүн байна гэдэг маш өндөр хариуцлага байдаг юм байна. Өөрийгөө хойш нь тавьж зөвхөн бяцхан үрийнхээ төлөө болдог юм байна.
Өнөөдөр өөрийгөө толинд хараад өмнө нь ”Эд нар шиг л болохгүй юм шүү” гээд харж байсан ээж миний өмнө зогсож байсан. Одоо би бүх ээжүүдээр бахархаж байнаа. Уучлаарай намайг…
cekc.mn
Сараа · 2017/08/24
Сайн бна Амжилт
Eh hun · 2017/08/23
Chinii buruu ch gej yu bh ve oilgoh tsag ni boloogui bj,tsag ni ireed biyeeree medreed l zuvuur oilgoj bga ni ter,uhaantai l yum. Huuhed usguh,humuujuuleh tiim ch amar yum bish shuu,gesen ch davah l yostoi davaa amjilt husye