Хөлбөмбөгчин Роналдуд зориулан музей нээжээ
2013/12/16
"Реал Мадрид" багийн довтлогч Криштиану Роналду өөрт нь зориулсан музейг нээсэн байна. Нэрт хөлбөмбөгчний төрж, хүүхэд насаа өнгөрөөсөн Мадейра арал дээр музейг нээжээ. Фуншал хотын энэ музейд Криштиану Роналдугийн хувийн болон түүний багийн 125 цомыг байрлуулсан гэнэ.
Хөлбөмбөгч залуу "Энэ музей нь шүтэн бишрэгчдэд маань том бэлэг боллоо" хэмээн сэтгүүлчдэд хэлсэн аж. Энэ улиралд 33 гоол хийгээд байгаа Криштиану Роналдуг дахиад "Алтан бөмбөг"-ийн эзэн болж магадгүй гэж спорт сонирхогчид хүлээж байна. Тэрбээр 2008 онд "Алтан бөмбөг" шагнал хүртэж байсан билээ.
Д.Ана