Хурандаа уйлж байна
2017/09/21
Хууль, хүчний байгууллагад харьяалагддаг тамирчид манай улсад олон. Тэднийг ямар нэг амжилт гаргахад цэрэг, цагдаагийн цолоор шагнаж, зарим нь бүр генерал болох дөхөж байна. 2014 онд Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадамд найм давж, гарьд болсон Ш.Жаргалсайханд цагдаагийн ахмад цол хүртээж байлаа.
2015 онд наадамд түрүүлсэн Э.Оюунболд арсланд мөн л цагдаагийн ахмад цол олгож байсан. Түүнтэй зэрэгцээд П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны гоцлол дуу дуулаачдын төрөлд тэргүүн байр эзэлсэн Г.Ариунбаатарыг ахмад цолоор шагнасан.
Энэ жилийн наадамд түрүүлсэн улсын арслан Ц.Содномдоржид улсын баярын дараа ШШГЕГ-аас дэд хурандаа цолоор шагнаж, урамшуулсан. Зөвхөн бөхчүүд, дуучид гэлтгүй жүдо, чөлөөтийн тамирчид ч гэсэн цэрэг, цагдаагийн цол авдаг. Өнгөрсөн жил О.Гүндэгмаа баатрыг дэд хурандаа долоор шагнасан. Х.Эрдэнэт-Од дасгалжуулагч ч гэсэн хурандаа цол хүртсэн. Гэх мэтээр дурдаад байвал дуусахгүй.
Энэ мэт жишээг дурдсан учир нь цэргийн цолыг тамирчин, дуучинд өгдгөө болиоч гэж сануулах гэсэн юм. Үндэсний бөхөөр барилдаж байгаа улсын цолтнууд. Их спортоор хичээллэж буй чөлөөт, жүдо, буудлага боксын тамирчид. Цаашлаад дуугаа дуулаад явж байгаа дуучинд цэрэг, цагдаагийн цол ямар хэрэгтэй юм бэ. Цэргийн цол гэдэг цэргийн хүндээ л чухал. Насаараа цэргийн анги хэсэж, ажилла гэсэн газарт ажиллаж байгаа цэргийнхэн хошууч, хурандаа, генерал цолыг чинь зүүдэлж хонож байгаа. Тэд цол нэмэхийн төлөө хэдэн арван жил хөдөлмөрлөж, хөдөө гадаагүй гандан байж зүтгэдэг.
Гэтэл нэг наадамд хэд даваад. Эсвэл дэлхийн тэмцээнд түрүүллээ гээд том цолоор шагнаад байх чинь шударга уу. Хэдхэн жил барилдаж, нэг том амжилт үзүүлээд цол авах. 30 жил цэрэг, цагдаагийн байгууллагад зүтгэж байж том цолын бараа харах хоёр ямар том ялгаатай билээ дээ, энэ чинь. Цаана чинь хурандаа уйлж байна гэнэ. Армийнхан энэ мэтээр цэргийн цолыг тараадагт гомдолтой явдаг юм билээ. Ингээд бичихээр цэрэг, цагдаагийн байгууллагын хажууд байдаг спорт хороодод харьяалагддаг тамирчдын амжилтыг үнэлсэн байхад сүржигнэлээ л гэх байх. Тэдний амжилтыг битгий үнэл гэж байгаа юм биш. Үнэлэх ёстой.
Дэлхийн аваргад түрүүлнэ, Олимпын наадмаас медаль авна гэдэг бол яах аргагүй бахдам амжилт. Ерөөс дэлхийн хэмжээний амжилт гаргаж байгаа хэнийг ч болов зохих хэмжээнд шагнаж, урамшуулах нь зүйн хэрэг. Гэхдээ цэрэг, цагдаагийн цол тараагаад байх нь тийм зохимжтой юм уу. Цол нэмэхээр дагаад цалин мөнгө нэмэгдэж, амьдрал ахуйд хэрэг болдог байх. Өөрөөр бол бөхчүүдэд цолын хэрэг юу байна. Түүний оронд зүгээр л цалинг нь дүйцүүлээд л нэмчхээч дээ. Эсвэл нэг удаа томхон шагнаад, нийгмийн асуудлыг нь тодорхой хэмжээнд шийдээд өгчихөд болно.
Тэртэй тэргүй цэрэг, цагдаагийн байгууллагадаа ажиллаад, зүтгээд явахгүй нь тодорхой. Дуугаа дуулна, бөхөө барилдана, бэлтгэлээ л хийнэ. Тийм хүмүүст ахмад байна уу, хурандаа болно уу сонин биш. Цол нь шүү дээ. Түүний оронд амжилт гаргахад нь нөлөөлөх тусламж, бэлтгэлээ хийх тав тухтай заал, ар гэртээ санаа зовохооргүй болох нийгмийн баталгаа л сонин. Харин цэрэг. цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа. Шөнөдөө гэмт хэрэгтэй тэмцэж, халуунд халж, хүйтэнд хөрж. Эсвэл хөдөө цэргийн ангид “хадагдаж” хээрээр гэр хийж явдаг хүмүүст тэр цол чинь хэрэгтэй.
Дэд хурандаа байж байгаад хурандаа болох амьдралд нь том өөрчлөлт авчирна. Маш их ач холбогдолтой. Цэргийнхэн гэдэг дэгтэй, сахилга баттай хүмүүс. Дарга хаана очиж ажилла гэнэ, тийшээ л явдаг. Ар гэрийн амьдрал хэцүүднэ. Нэг тийшээ томилогдоод очиход гэр бүлийн хүнд нь ажил олддоггүй. Жаахан бага цолтой бол цалин, урамшуулал дагаад л багасна. Ар гэрээ яаж тэжээх, нийгмийн ,асуудлаа хэрхэн шийдэхээс авхуулаад зовлон ихтэй. Нэг газар очоод олигтой орон гэртэй болчих боломж ч байхгүй. Тун удахгүй нүүх болбол яана гэж санаа зовно.
Ийм албан хаагчид цэргийн байгууллагаар дүүрэн байгаа. Тэд амьдралаа ажилдаа зориулж, зүтгэж явахад нэг годгор охин барилдаад медаль авсныхаа төлөө ахмад, хошууч болоод байвал гомдоно биз дээ. Тийм болохоор цэрэг, цагдаагийн цолыг хаа хамаагүй тараагаад байж яах вэ. Авах ёстой, ач холбогдол өгдөг, тэр цолын төлөө зүтгэж яваа хүмүүст нь л өг.
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Зов · 2017/09/22
Энэ сэдэв хондсон бичсэн хунд баярлалаа
Зов · 2017/09/22
Энэ сэдэв хондсон бичсэн хунд баярлалаа
Зов · 2017/09/22
Энэ сэдэв хондсон бичсэн хунд баярлалаа
Зов · 2017/09/22
Энэ сэдэв хондсон бичсэн хунд баярлалаа
Зов · 2017/09/22
Энэ сэдэв хондсон бичсэн хунд баярлалаа
Ха · 2017/09/21
Үнэн үнэн
Ха · 2017/09/21
Үнэн үнэн
Ха · 2017/09/21
Үнэн үнэн
шудрага үнэний төлөө · 2017/09/21
Үнэн зүйл бичсэн байна. Ягг ажил үүргээ чинь шударгаар гүйцэтгэж байгаа алба хаагчдда зхохих цол шагналыг нь хүртээж байх ьн чухал зөв зүтэй юм.
Zochin · 2017/09/21
Olon hvmvvs sportoor hicheeleldggv, ymr negen amjilt bhgv tm atlaa bohiin tsol, sportiin zereg, masteriig chn hvrteegv shunaagv, tm bhad ygd uhamsaraaraa yg albanii ajliig zvderch zowj bj awchdag tsolnoos tatgalzj bolddgv ym, sportiin hodlmoriig chn vnelne gehdee iim zvileer bish. SPORTIINHON uhamsartail ym bl ter tsoloo huraalganuu, eswl arai oor ontsgoor helj handmaar ym
60 · 2017/09/21
Генерал цолтны тэтгэвэрт гарах нас 60
55 · 2017/09/21
Хурандаагийн тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 55. .Энэ бол хуулийн заалт.60 гарсан хойноо дэд хурандаа цол аваад албаа хааж буй эмэгтэй ШШГА-нд бий. Мөн 62 настанд генерал цол олгож байгаа нь дампуурлын жишээ мөн биз

Зочин · 2017/09/21
Yag zuv, manai aav, uvuu hoyor yostoi l jinhene gadaa gandaj, huduu hulduj yavsaar ulsad 30 garui jil ajillaj bj hurandaa boltsgooson... teriig ni dagaldaad yu ch ireegui... yuun oron bair, unetei land200... getel heden tamirchid ARDCHILSAN ULSAA TULUULJ olon ulsyn temtseend oroltschihood irehdee HOID SOLONGOST BUUJ BAIGAAM SHIG esvel TSERGIIN ANGI TULUULJ BARILDSAN YUM SHIG tsereg tsagdaa huvtsastai niseh deer buudgiin dandaa... yagaad saihan Mongol deelee umsuud buuj boldoggui yum bol gej dandaa boddog bj bilee... aav uvuugiin mini zovj olson tsoltoi haritsuulah ch yahav... Mongol ulsynhaa neriig tsereg tsagdaa huvtsas umsuj buuj iren btgi bulingartuul l daa... saya Sumiyag tsereg huvtsastai niseh deer buusan tuhai gadny neg sonin deer bichihdee, bi Hoid Solongost baigaam bolov uu gej gaihsan gesen baina lee... door baigaa commentuud deer ni Mongol chini tiim tseregjsen uls uu, Mongol yavah tuluvluguuguu uurchilloo geh met zuils bichsen baisnyg haraad araich dee, ard tumnee toloolj yavchihaad ulsyhaa ner hundiig ingej unagahdaa ch yahav dee gej dotroo bituuhen gomdoj l bailaa... hund helsen bol muu ataarhuu yum gej zagnuulah baisan biz... sain bodoltsooroi tamirchdaa...
Ккккк · 2017/09/21
Бүх эрчүүдээ барилддаг үгүй нь хамаагүй бөхийн цол олгодог болъёо
Би · 2017/09/21
Уг нь энэ асуудлыг 1990 ээд оны сүүлчээр төрийн бодлогоор цэгцэлсэн.Харин одоо нийгмийн дампуурлыг далимдуулаад дампууруулж ч гүйцлээ дээ хөөрхий.Цэргийн цол цэргийн боловсролын түвшин, цэргийн мэргэжлийн ур чадвар, албан тушаалын зэрэг зиндааны илэрхийлэл байдаг нь дэлхий нийтийн нийтлэг жишиг. Бөхийн " а" ч үгүй ядахдаа овооны наадамд зодоглож үзүүгүй хүнд начин заан арслан цол өгөөд байдаггүй биз дээ

Үнэн шүү,цэргийн цолны нэр хүнд,утга учрыг алдагдуулж байна даа.Одоо удахгүй үндэсний бөхийн аварга,арслангууд бүгд хурандаа болох шинжтэй,гаргасан амжилтыг цэргийн цолоор үнэлдэгийг болих хэрэгтэй дээ

Zoloo · 2017/09/21
Unen unen demjij bn
Zoloo · 2017/09/21
Unen unen demjij bn
irgen · 2017/09/21
unen shu de tamirchid,duuchidad tsol hereggui ahui amidral,dasgal surguuli hiideg nnugtsuliig ni hangaj uguh heregtei

Зэээ · 2017/09/21
Хурандаа уг гое цол Монголын нийгэм хегжиж бна даа!!! Суулдээ тэр салбаруудаас Улс орны нэр торийг Дэлхий болон Олон улсад мандуулаад бгаа тамирчид олноор гарч бгаад баярлаж бахархах болсон Тэгээд байгууллагууд дээд цолоо хайрлах болоод л бна даа Тиймээс энэ асуудал 2 талтай л ойлгох явдал юм даа ?!

zochin · 2017/09/21
yag unen, mash zuv sedev hundsun bn, ter barilddag ohid, guzeetei buduun buhchuuded ugch yuga hiinee gej bi danda boddog bsan yum, anhaarla handuulaasai da
Bb · 2017/09/21
Unen
Bb · 2017/09/21
Unen