"Дэлхийн мисс"-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Ц.Энхжин: "Өнөөдөр Отгонтэнгэрт осолдсон уулчид цасан нурангид дарагдан амиа алдсаныг сонсоод сэтгэл маш их өвдөж байна. Аав минь бас уулчин учраас сэтгэлд их хvндээр туслаа. Уулын спортын тамирчдын ар гэрийхэн хамгийн хvнд, сэтгэлийн хат их шаардсан ачааг vvрэн ард нь vлдэх юм. Авиралт хийх болгонд нь сэтгэлдээ айдастай ч vргэлж сайнаар бодон маш их гуйн залбираад хvлээдэг. 2015 онд Төвд-д болсон хvчтэй газар хөдлөлтийн vеэр аав минь 7 хоног сураг тасран амьд vгvйг нь мэдэхгvй бид бvгдээрээ их шаналан олж авах гэж бvхий л чадлаараа хичээж байсан xvнд vе санагдаж байна. 2016 мөн адил хvчил төрөгчгvй авиралт хийн амьд vлдсэнд нь их талархаж явдаг. Уулчдын гэрийхний зовлон нэг учраас сэтгэл зvрхнээсээ ойлгон гашуудаж байна. Энэ өдөр бvгдээрээ хамтдаа ар гэрийхэн болон дотны хvмvvст нь гvн эмгэнэл илэрхийлэн зул өргөцгөөе. Энэ дvрст орчлонгоос илvv сайхан газарт очсон гэдэгт итгэлтэй байна Ум сайн амгалан болтугай" хэмээн эмгэнэл илэрхийлжээ.