"4 жилийн турш намайг 43200 удаа хүчирхийлсэн" гэжээ
2017/10/31
Мексик эмэгтэй Карла Жакинто хүчирхийлэлд өртөн боолчлогдсон үеийнхээ аймшигт айдсын талаар ярьжээ.
Түүний ярьснаар, дөрвөн жилийн туршид 43200 удаа хүчиндүүлсэн байна. Өдөр бүр 30 хүнтэй хавьтуулдаг байсан тухай Independent мэдээлжээ.
“Секс-үйлдвэрлэлийн боол” болохдоо Карла 12 настай байсан аж. Охиныг гэр бүлгүй болсон үед нь нэгэн худалдаачин түүнийг өөртөө татжээ. Тэрбээр бэлэг, мөнгө, өгч үнэтэй машинаар авч давхисаар түүнийг уруу татсан гэнэ.
Тэгсээр 22 настай эр түүнийг хүн худалдаалах, секс боолчлолын гол төв гэж тооцогддог Мексикийн Тласкала муж дахь Тенансинго хот руу дагуулж явахаар ятгажээ.
Карла гурван сарын турш гэмт хэрэгтэнтэй хамт амьдарсан бөгөөд дараа нь тэрбээр охиныг биеэ үнэлэгч болгохын тулд улс орныхоо хамгийн том хотуудын нэг Гвадалахарa руу албадан аваачжээ.
"Би өглөө 10 цагаас эхлээд шөнө хүртэл “ажиллана”. Зарим эрчүүд намайг шоолно, учир нь би байнга уйлдаг байсан юм. Би тэднийг над дээр юу хийж байгааг харахгүйн тулд байнга нүдээ анидаг байлаа”. Үүний зэрэгцээ ихэвчлэн наймаачин өөрөө охиныг зоддог байж.
"Тэр миний бүх биеийг гинжээр ороолгож зодно. Үснээс зулгааж, түлхэж, нүүрэн дээр нулимна ... Тэр мөн намайг төмрөөр балбана".
Аз болоход охин 2006 онд аврагдсан байна. Олон улсын дүрвэгсдийн байгууллагаас гаргасан мэдээгээр, Мексикт нэг жилд хүн худалдаалах хэргийн хохирогчдын тоо 20,000 орчим байдаг аж.
М.Баяр
Эх сурвалж: Gereg.mn
зочин · 2017/11/01
сайхан гар Хүчирхийлүүлж байх даа Тоолж л байдаг ,
Зочин · 2017/10/31
yaduu hoghjilgui oron gej ugaas teneg humuuseer duuren oron bolool iim asuudlaa shiideh tarhi baihgui baigaa . yaduu hogjilguin shaltgaan teneg tarhitaigiinh. uhaantai tarhi bolomjgui yumiig bolgoj chaddagf yu yu hc baisan chadna
Зочин · 2017/10/31
haa bsan uur ulsiin hereg bidend yamar hamaa bna lalaruudaa uursdiiguul hicheegeech
Зочин · 2017/10/31
haa bsan uur ulsiin hereg bidend yamar hamaa bna lalaruudaa uursdiiguul hicheegeech