Хов хошуу худалдах, нэгийгээ гүтгэх хилсдүүлэх гэдэг Манжийн үед гаарч байсан тухай тэмдэглэсэн байдаг. Халх ноёдуудыг манжууд их жижиг арга буюу бие биенийг нь хагаралдуулсан хов цуу тарааж амархаан “бардаг” байсан талаарХятадын эх сурвалж бичигт ч хадгалагдан үлджээ.

Магадгүй үүнийг өвлөн хөгжүүлсээр ирсэн бөгөөд орчин цагийн медиа хөгжилд уусган ашиглаж  байж ч болно.

Сүүлийн үед улс хоорондын харилцаанд маш хортой тусах хуурамч мэдээллийг чөлөөт индэр сошиалд санаатай мэт тарааж, үүнийгээ цуурхал гэж зөөллөдөг болсон. Хоёр хүний хов, эхнэр нөхрийн хэрүүлэнэ задгай ертөнцөд таарч болох  үзэгдэл боловч Төрийн тэргүүний үг мэдэгдлийг улс төрийн явцуу зорилгоормушгин гуйвуулах нь ердийн болж байгаа нь түгшүүр төрүүллээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын иргэдийг албадан гаргах шийдвэр гаргасан. Мөн хятадуудыг Монголд нэвтрэхэд нь хориг тавина гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тараагаад буйг сая Ерөнхийлөгчийн тамгын газар анхааралдаа авчээ. Сүүлийн үед давтамж нь нэмэгдээд байгаа энэхүү коммент постын цаад санаа ямарыг хэлж мэдэхгүй ч, маш хортой.  Энэ асуудлыг хэт орой анхаарч байж ч магадгүй.

Монголд Улсад өгсөн геополитикийн ганц өгөгдөл бол  хоёр том хөрш. Эх орноо орхиод бүгд нүүгээд явчихгүй маань үнэнтэй адил, энэ хоёр хөршдөө дунд хуруу гаргаад өөдлөхгүй гэдэг хатуу ч үнэн. Бид ядаж эдийн засгийн хараат биш, эвээ хичээж чаддаг болсон цагтаа  үндсэрхэг үзлээ өөгшүүлж болох юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр болон ард нь яригдсан Хятадын талаарх байр суурь, түүнийг нь улс төрийн зорилгоор давсалж, нийгмийн сүлжээнд тарааж байгаа нь доошоо иргэдэд маш халтай тусч байгаа. Наад зах нь нүүрсний замын урт дараалал, олон мянган жолооч нарын бухимдал сэтгэл санааны дарамт нь улстөрчдийн бие биерүүгээ шидсэн чулуу хэрэг дээрээ хэний нүүрийг шалбалаад байгаагийн бодит жишээ.

Далай ламын айлчлалтай холбоотой асуудал үүсч,  Хятадын илт дургүцсэн байр сууринаас хандахыг бид мэдэрсэн. Энэ нь Хятадын талаас төрийн өндөр албан тушаалтны үгээр илэрч, бид тэрийг нь бахархалтай постолж шайрлэцгээсэн.Тэр үеийн эгдүүцэл гадаад худалдаа тэр дундаа уул уурхайн нүүрсний эскпортод одооч хадгалагдаж үлдсэн гэж хувьдаа боддог.

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараах сараас Гашуунсухайт боомт дахь Хятадын нүүрсний  таталт эрс багассаныг улс төрийн шалтгаантай гэж захын жолооч нар хэлдэг болсон байна лээ. Шулуухан хэлэхэд нүүрсний эскпорт дээр хоёдах замыг буюу Оросын талыг барьдаг Ерөнхийлөгч ялалт байгуулсан ба Оростой хамтарчнүүрс нийлүүлэхээр тохирсон гэж зарласантай холбоотой гэж тайлбарлах хүмүүс байгаа. Үүнийг нүүрсэнд дипломат хориг тавигдаад байгаатай холбон харж буй. Хамгийн муухай харагдах нь Төрийн тэргүүнийхээ хэлсэн үг байр суурийг урд хөршийн эсрэг мэт болгож сэвээд байгаа нь аюултай. Энийг гадаад тал гуравдагч нөхдүүд захиалсан бус дотроосоо олон нийтийн сүлжээ ашиглан хурцлах гээд байгаа нь бүр ноцтой.

Удаах асуудал бол төрийн түшээд “төрийн нууц” гэж байхгүй мэт ярьдагтай холбоотой. Аюулгүй байдал гэдэг өргөн ойлголт байж таарна. Түүн дотор нь эдийн засгийн чадал чадамжийн мэдээлэлч багтаж л таарна.

“Эдийн засаг сэргэлээ” гэж улс төрчид, засгийн газрын тэргүүнүүд удаа дараа мэдэгдсэн. Уул нь сайхан мэдээ ч одоо улиг болсон.Гол хөшүүрэг нь нүүрсний экспорт өссөнтэй холбоотой гэж сайрхаж буй.  Үүнээс олсон мөнгөөрөө улс төр хийж хүүхдийн мөнгөөалагчлалгүйөгч чадлаа гэжтайлагнасан.Олон хориг саад давсан төсвийн тодотгол дээр ч нүүрсээр л сэхээд байгаа талаараа байнга ярьж, хэрэлдэж буй харагдлаа. Төсвөө тодотгоод, мөнгө тараах болсон нь аль нэг засгийн гавьяа биш, нүүрсний үнийн өсөлт,  хятадуудын гавьяа гэж зарим нь бараг л шууд хэлж байна лээ. Нэг бүлэг нь нөгөөгөө харлуулах улс төрийн төлөө мөнч аймаар болчимгүй ,хөрш айлын идэш болж мэдэхээр  дуугарцгаах юм аа.Төрийн хэрүүл, улсын данс тооцоо  мэдээлэл нь ил цагаандаа гарчихсанийм улс хэр олон байдгыг тоймч Гантулга гуай хэлж өгөх байх.

Одоо ч  нүүрсээрээ гайхуулсаар.  Ирэх жил нүүрсний экспортыг 28 сая.тн-оор, дундаж үнийг 43 ам.доллароор төсөвт тусгасан гэж бас л нээлттэй зарлаж байна. Энэ жилийн нэрлэсэн үнэ нь уул нь 67.5 ам доллар ба одоо ч үүнийгээ барьж  борлуулж байгаа. Явцуу харвал ирэх жил яаж хямдруулахаа зарлаад байгаа мэт. Зах зээлээ судлаад хийсэн төсвийн төсөөлөл байж болно.Гол нь энэ бүхэн хамаагүй хашгираад байдаг тооцоо мөн юм болов уу.Монголын нүүрсийг нь хязгаарлачихвал сөхрөөд өгнө гэж ойлгуулах мэт ийм мессежийг хөршүүд байтугай дүлий хүнч сонсохоор тарааж байх юм.

Төгсөлд. Нэг удаа Гашуун сухайтад ажлаар явж байхад нэг өвөр монгол “нүүрсчин” ингэж ярьсан юм. Зарим агуулга нь өгүүлж буй сэдэвтэй холбогдох тул товч агуулгыг дор буулгав.

Би асуулаа. ... Таны бодлоор энэ олон машин дарааллыг яаж шийдвэл дээр юм бэ гэсэнд мань эр мушийж : Талыг нь тарааж өөр бизнес хийлгэсэн нь зөв дөө ... гэлээ. Харин үндэслэлээ их энгийн тайлбарласан.

...Ер нь бол Хятадууд нэг жилийн байтугай нүүрсээөнгөрсөн хагас жилд хангалттай татажнөөцөлсөн. Хилээс татаж цааш нь мөнгө гаргаад байсан наад талын Хятадууд ч цаад талдаа шахах газаргүй болсон. Энэ боомтоор /Гашуун сухайтыг хэлж байна/ татаж болох нүүрсээнөөц хэмжээндээ тултал нь Хятадууд татсан. Одоо дахиж ихээр авч байх сонирхол байхгүй. Тийм болохоор лхил гаалийн шалгалтаа чангаруулж цөөхөн машин авч эхэлсэн. Энэ байдал хэвээр л байх болно. Ингэсээр танай засгийн газар нүүрсээ жоохон хямдрууллаа гэвэлтаталтаа арайбага хувиар нэмэгдүүлж магадгүй. Ер нь нүүрснээс танай эдийн засаг, сайжирч мөнгөтэй болж байгаа гэцэн юм билээ. Энэ чинь  Хятадууд нүүрсний таталтаас багасгах ганц шалтгаан шүү дээ. Цаадуул чинь үнэндээ Монголын эдийн засаг хүчирхэгжээд , их мөнгө тараасан баян улс болоосой гэж хүсэх үү. Мөнгө багатай, хэцүү л байвал Хятадуудад та нар хэрэгтэй шүү дээ... Би л хувьдаа ойрын жилд  Хятадууд танайхаас авах нүүрсний таталтаа нэмэхгүй гэж харж байгаа. Тийм болохоор энэ олон жолооч нарын тал нь  / 3000 орчим/энд ажиллахадачаа, мөнгө олох байх. Бусдыг нь өөр уурхай боомтын ажилруу эртхэн татсан нь зөвдөнө дөө, Хүмүүсээ зам дээр хий бухимдуулж зовоох ямар хэрэг байна ... гэсэн юм.

Том эрх ашгийн төлөө камерийн өмнө том дуугарсан төдий баатар болчихгүй. Тооцоо судалгаатай, шаталж төлөвлөсөн бас төрийн хар хайрцагны бодлого шингэсэн алхамуудаар шийдэл гаргах  тухай энд зөвлөх хүн олон биз. Ядаж л дотооддоо хямрал ихтэй ийм нөхцөлд урд хөршийн талаарх хоосон хийрхлээ дарж байх  нь нийтийн эрх ашигт нийцэхээр харагдаж байна.  Ерөнхийлөгчийн нэр барьж ноцтой хуурамч мэдээ мэдэгдэл цацаж байгаа нь нэг постчин хэдэн лайк нэмүүлэхийн төлөө хийж буй тэнэглэл бол үнэхээр харамсалтай ба бид бүгдээрээ Осоржамаа гэдэг солиоролд автчихаж. Харин гэнэн цуурхал мэтээр улс төрийн зорилгоор  хорлож байгаа бол ийм цуурхалд  чанга цоож зүүх хэрэгтэй. Төрийн хар хайрцгандаа ч мэдээллийн зааг тогтоож бас нэг цоож нэмчихмээр.

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

http://www.shuud.mn/content/read/490622.htm