Сайн байцгаана уу? Та бүхний ажилд амжилт хүсье. Нөхөртэйгөө суугаад 15 жил болжээ. Бүгдийг нойлоос эхэлж, зовлон жаргалаа хуваалцсаар 4 сайхан хүүхдийн ээж аав болцгоогоод үнэхээр сайхан амьдарч байна. Би нөхөртөө үнэхээр хайртай, үнэхээр сайхан гэр бүл байлаа. Нөхөртөө маш их итгэж, миний хань намайг хэзээ ч хуурахгүй байх гэдэгт бат итгэж өөртөө итгэлтэй бүх зүйлийг өөдрөгөөр харж жижиг зүйлээс ч таашаал авч амьдардаг байсан юм л даа.

Гэтэл гай газар доороос гэгчээр нөхөр маань хөдөө ажлаар 10-д хоног явж байхдаа танил хүүхэнтэйгээ тааралдаад учир ургуулсан байна. Зүгээр ч явсангүй нөгөө хүүхэн нь жирэмсэн болоод мөнгө нэхээд өгөхгүй гээд хоорондоо муудалцсанаас болоод нөгөө хүүхэн нь хоорондоо нялуурч бичилцсэн месежүүдээ надруу явуулаад нөхрийг маань асуудал надад ил болсон л доо.

Тэр хүүхэн нөхөр хүүхэдтэй мөртлөө яагаад ингэж заваарсныг ойлгохгүй маш их гайхлаа. Нөхөр маань өөрийнх нь хүүхэд биш гээд гүрийгээд байхаар надад маш хэцүү байнаа. Мөнгө авахын тулд худлаа зохиосон арга гэж гүрийгээд байгаа боловч тэр хүүхэнтэй бичилцсэн месежүүдийг харахаар надтай огт бичдэггүй үг, зургуудыг явуулаад аргадаад гуйгаад бөөн л юм бичилцсэн байх юм. Тэрэнд нь би маш их гомдож мартаж чадахгүй үнэхээр хэцүү байна.

Хааяа өөрийн мэдэлгүй сөхөөд жоохон зүйл тодруулчихаар маш их уурлаж , одоо март хая гэх мэтээр ундууцна. Эмэгтэй л хүн болсон хойно мартъя гэсэн ч месcежүүд нь нүдэнд харагдаад хааяа гомдоод сөхчих гээд байхын. Унтаж дотно харьцаанд орсон хүмүүс л бие биерүүгээ нялуурсан месеж бичдэг биздээ. Гэтэл ховсдуулаад тэгээд бичсэн. Тэр хүүхэнтэй огт унтаагүй битгий сөхөөд бай гээд маш их ааш авир нь өөрчлөгдөх боллоо. Одоо мартахыг хичээж л байна даа. Яавал хурдан мартах бол? Та бүхэн харааж доромжлолгүй санал сэтгэгдлээ хуваалцана уу…

cekc.mn