Сайн байцгаануу? Би 19 настай. Найз залуутайгаа үерхээд 3 жил болжээ. Гэхдээ бид 2-т олон юм тохиолдсоон. 3 жилийнхээ бараг 1 жил нь салаад хол байсан юм. Тэр хугацаандаа би дунд ангидаа шохоорхдог байсан хөвгүүнтэйгээ харилцаагаа сэргээж нэлээн дотно болоод бараг л үерхэж эхлэх үед найз залуу маань буцаад нийлье хайртай дуртай гээд эргээд ирсэн.

Муу ч үгүй жил гаран хамт байсан болохоор сэтгэл уяраад буцаад нийлсэн л дээ…

Эхний 4, 5 сар жаргалтай өнгөрсөн ч сүүлийн үед маргалдах нь ихсээд байсгээд л салах сарних яриа гараад гэхдээ салаад явж чадахгүй. Уг нь надад хайртай болохоор л хамт байгаа гэж бодсон юмсан. Ойрд дутагдалтай тал алдаа болгон нь нүдэнд тод харагдаад байх юм. Надад анхаарал халамж тавихгүй, миний хичээл номыг яаж байна ийж байна гээд санаа ч тавихгүй уулзах нь ч багасаад найзуудтайгаа заал авахдаа орой болсон ч хамаагүй гараад явдаг мөртлөө өдөр нь яриад юу хийжийн? гэхээр надтай уулзая гэхгүй байж дэмий зүгээр л байжийна гэх мэт. Яриа болгон нь янз үзсэн өдсөн өнгө аястай.

Тэгээд болий салая гэхээр уучлаарай би хичээнээ хайртай дуртай гээд. Санаа дагаад ч юмуу нэг л сэтгэл гарч өгөхгүй тэрний асуудал надад хамаагүй юм шиг санагдаад байдаг болж. Хайргүй болоод байгаа болохоор тэгж санагдаад байгаа юм болвуу? Үнэндээ би хааяа өмнө нь харьцдаг байсан хөвгүүнийхээ профайлаар орж үзээд л, дуулсан дуунуудыг нь сонсоод санаад хамт байсан бол гэж бодох шиг.

Найз залуугаасаа салчихвал намайг хүлээж авахад бэлэн гэдгийг нь мэдэж байгаа болохоор салаад гүйгээд очмоор ч юм шиг. Гэхдээ салчих юм бол харамсах юм шиг айгаад байх юм. Яг хэнд нь хайртай юм бол? Бодох тусам өөрийгөө ойлгохоо болиод байна. Зөвлөгөө өгөөч…

cekc.mn