Халтуурын таксичдын км-ын үнэ /хошин егөөдөл/
2017/12/20
Улаанбаатарын халтуурын таксичдын км-ын үнэ нь таны жолоочид яаж харагдах, түүнтэй хэрхэн харьцахаас л шалтгаална. Ингээд 10000 гаруй хүний дунд явуулсан судалгаагаа танилцуулъя!
Нисэх онгоцны буудлаас буусан бол - ₮2000
Нисэх онгоцны буудал руу очих бол - ₮1200
Гоё цэвэрхэн хувцастай, хэнэггүйхэн бол - ₮1500
Жаахан ядруухан хувцастай байвал - ₮800
Суухаасаа өмнө км-ын үнээ асуувал - ₮800
Суучихаад буух агшинд үнээ асуувал - ₮1000
Хэдэн км гарсан бэ гэж асуувал - ₮900
Таксинд суучихад утсаараа том том юм яриад байвал - ₮1500
Зайсан руу, эсвэл аль нэг тансаг хороолол хотхон руу бол тогтмол ₮1000-1500
Согтуу бол - ₮2000 + эд зүйлс
Нийгэм, э/з-ийг шүүмжилдэг жолоочтой таарвал - ₮1200
Хаашаа явахыг чинь урьтаж асуудаг жолооч бол - ₮800
Хүн зон багатай хэсэг рүү явах бол - ₮1000
Хүүхэдтэйгээ явж байвал - ₮900
2 ба түүнээс олон эрчүүд явж байвал - ₮800
2 ба түүнээс олон бүсгүйчүд явж байвал - ₮1000
Настай эгч нар явж байвал - ₮800
Өглөөгүүр суувал - ₮1000 (жич замаасаа "цэцэг" түүх болзолтойгоор)
Өдөр суувал - ₮800
Орой суувал - ₮1000 (жич замаасаа "цэцэг" түүх болзолтойгоор)
Шөнө бол - ₮1500
Хүннү · 2017/12/22
Сардаа цэвэр ашиг нь 1500 000 гэсэн, ажил хийх шаардлаггүй гудамжинд бөглөрч зогсоод л дээрх мөнгийг олдог гэж нэг халтуурчин залуу ярьж байсан. Эхнэр нь багш хийдэг 800 000 төгргийн цалинтай тэр мөнгөнд нь хүрдэггүй гэсэн. Харин огт татвар төлөггүй, татвар авахгүй байгаа юм чинь би ямар очиж өгөлтэй нь биш гэсэн шүү
h · 2017/12/21
Zuv zuv.bugdiig 1000aas 2000 bolgohgui yu daa