Юун түрүүнд би маш их нүгэлтэй бузар хүн гэдгээ хэлэх хэрэгтэй болов уу. Энэ бол миний наминчлал бас нийгэмд өгөх мэдээ юм. Дэндүү их зүйл байгаа ч аль болох товч байлгахыг хичээлээ.

Хамгийн анхны өөрийгөө хамгаалах чадваргүйг нь ашиглаж оролдсон охин бол манай худын талын хүмүүсийн хэлдэгээр бол “оюуны хомсдолтой” охин байсан юм. Амьдрал тэр охинд эцэг заяагаагүй, эхийн хайрыг хангалттай өгөөгүй, дээр нь оюун ухааныг нь булааж авсан мөртлөө бүсгүй хүн болж эхлэх хугацаанаасаа олон эрсийн зугаа болж, үргэлж хүчирхийллийн хохирогч болох тавилан оноосон юм. Тэр хүчирхийлэгчидийн нэг нь би байлаа. Бид нас чацуу, 12-13 настай байсан байх. Би гэж өдөр болгон гар хангалга хийж эмэгтэй хүн хүссэн мал тэр охиныг өөрийгөө хамгаалах чадваргүйг нь мэдмэгцээ зоригтой нь аргагүй оролдож эхэлсэн. Хэдий хараахан хүчиндэж секс хийгээгүй ч, хүрч болох бүх газарт нь хүрч, ашиглаж болох бүх завшааныг ашигладаг байлаа. Үнэндээ тэр охин бусдад энэ байдлаа хэлэх гэж оролдсон бол өмгөөлөл гэхээс илүү шууд зэмлэл хүртэх байсан. Хэн ч тэрийг хүн гэдэг утгаар нь хайрхардаггүй байв. Зунжин ийм байдалтай байсаар намар нь тэр нутаг буцсан юм. Буцаад өөр хэний зугаа болсонг нь мэдэхгүй. Гэвч хэдэн арван хүн түүнийг оролдсон гэдэгт итгэлтэй байна. Хожим сонсоход 19 настайдаа жирэмсэн болоод нярайлсан байнлээ.

Дараагийн бөгөөд сүүлийн хүн миний хувьд бол эхнийхээсээ ч дор хэрэг. Би өөрөөсөө 8 насаар дүү, үеэл охин дүүгээ оролдсон юм. Тэр үед би 15-16тай байсан байх. Үеэл дүү минь дөнгөж сургуульд ороод уншиж сурч байсан гэдгийг санаж байна. Хаанхын ямар чөтгөр нь шүглэсэн юм би гэж мал нэг л өдөр балчир охин дүүгээ сонжон харж сүүлдээ биед нь хүрч эхэлсэн. Эхэндээ дүү маань юу болоод байгааг ойлгодоггүй байсан ч сүүлдээ гадарлаж, надаас байнга үргэж, дайждаг болсон. Манайд ирэхдээ нэг өрөөнд үлдэхгүй, намайг ойртож очвол шууд зугтчихдаг байлаа. Бусад гаж донтой новшнуудыхаа хүслийг нь бадраахгүйн улмаас юу хийснээ хэлээд яахав. Гэхдээ бузар үйлдэлүүдийнхээ эцэст би өмнөхийнхөө адилаар арай ч охин дүүгээ хүчирхийлчихээгүй зогссон юм. Охин дүүдээ нэг өдөр “уучлаарай” гэж хэлээд дахиж оролдохоо болисон. Дүү маань тэр үед ойлгоогүй царай гаргасан ч би ойлгосонг нь мэднэ. Одоо хэвийн харицаатай байж, намайг үзэн ядсан шинжгүй байдаг гэхдээ хэн мэдхэв…

Би мэдээж эхийн хэвлийд гаж донтон болж бойжоогүй, хэн нэгэн надад хүчирхийлэл үйлдэхийг заагаагүй. Өссөн орчин, мэдээллийн хэрэгсэлүүдээр авсан мэдээлэлүүд минь намайг тийм хүн болоход нөлөөлсөн. Тэр үед энэ сайт миний байнга ордог сайтууд нэг байлаа. Одоо ч байж байна.

Хэдийгээр өөрөө насанд хүрээгүй бас хараахан хэн нэгнийг хүчиндчихээгүй боловч энэ бүхэн миний нүгэлийг цагаатгахгүй. Цагаатгахгүй гэдгийг нь хамаг зүрх сэтгэлээ өгсөн хайртай хүн минь өөрийгөө хамгаалах чадваргүй байхдаа бусдад хүчиндүүлэхэд ойлгосон юм. Тэр үед л үнэндээ би бусдад юу хийж, сэтгэл зүрхэнд нь ямар том шарх үлдээсэнээ мэдэрсэн. Хүн зовлон шанлал өөр дээр ирэх хүртэл түүнийг ямар хэцүү, аймшигтайг төсөөлдөг ч үгүй юм байнлээ. Сэтгэл зүрх минь өмрөн унаж, хэзээ ч үзээгүйгээрээ их тарчилсан. Надад тийм байхад найз охинд минь ямар байсныг төсөөлж ч чадахгүй байна. Тэр новшыг би чин зүрхэнээсээ үзэн ядаж, олоод яргалж алахыг хүссэн. Даан ч надад хэн гэдгийг нь хэлээд өгөх хүн байсангүй, би өөрөө мэдэх гэж оролдсон бол тэр явдал хүмүүсийн дунд ил гарч, найз охин минь улам хүнд байдалд орох байсан учраас болисон. Больсон гэдэг нь мартсан гэсэн үг биш. Би тэр новшыг бодолдоо бол хэдэн зуун удаа алсан.

Би ингэтлээ үзэн ядаж байгаа хүнээсээ сүртэй ялгарахгүй гэдгээ мэднэ. Би ч адилхан хог шаар, новш, хүүхэд хүчирхийлэгч. Хүн үйлийн үүрээс зугтаж зайлна гэж байхгүй юм байнлээ. Хэн нэгэн хэзээ нэгэн цагт хийсэн үйлийнхээ хариуг заавал хүртэнэ. Миний хувьд зөвхөн сэтгэл зүрхээр туулж мэдрэх талыг нь хүртсэн. Махан биеээрээ хэзээ нүглээ үүрэхийг мэдэхгүй.

Энэ нийтлэлийг хүмүүс нийгэмд өдөр болгон тохиолдож буй хүчирхийлэлийн асуудалд илүү анхаарал хандуулж, эрэгтэй хүүхэдээ үүний эсрэг хүмүүжүүлэж, эмэгтэй хүүхдүүдээ үүнээс хамгаалаасай гэсэн үүднээс бичлээ. Харин надтай адил зүйл хийсэн эсвэл хийх гэж байгаа хүмүүст хариу нь заавал чам дээр буцаж ирдэг гэдгийг хэлье. ОРОЙТОХООСОО ӨМНӨ ЯГ ОДОО НААД ХАРААЛ ИДСЭН ҮЙЛДЭЛЭЭ ЗОГСОО.

ОРОЙТХООС НЬ ӨМНӨ НҮДЭЭ НЭЭ.

cekc.mn