Иргэн та орлого олж л байгаа бол татвар төлнө. Харин татварт төлж байгаа хувь хэмжээ нь олж байгаа ашиг орлогоос шууд хамаарна. Тодруулбал иргэн та

·         1.5 сая төгрөг хүртэлх  бол 10% татвар төлнө

·         1.5-2.5 сая төгрөгийн хооронд бол 15% 

·         2.5-3.5 сая төгрөгийн хооронд бол 20%

·         3.5 сая төгрөг эсвэл түүнээс дээш бол 25%-ийн хувь хүний орлогын татвар төлөхөөр болж байна.

Өнөөдөр нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2017 оны 3 дугаар улирлын байдлаар 955.9 мянган төгрөг байгаа.   1.5 сая хүрэлх цалин авдаг хүн цөөн болохоор ихэнх иргэд өмнөхийн адил 10 хувийн татвараа төлнө. Үүнийг дараах хүснэгтээс харж болно.

Тэгвэл аль салбарынхан дунджаар хэдий хэмжээний цалин авч байгааг харцгаая

Харин хамгийн хүнд нөхцөлд ажилладаг уул уурхайн ажилчид цалингаасаа суутгуулахаар болж байна.  Тодруулбал уурхайчдын дундаж цалин 2 сая 300 мянган төгрөг байдаг. Үүнд үндсэн цалин дээр хээрийн нэмэгдэл, илүү цагийн нэмэгдэл, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдлүүдийг тооцдог бөгөөд 2.3 сая төгрөгөөс 20 хувийг суутгахаар 460 000 төгрөг автоматаар суутгагдана гэсэн үг. Бодит амьдрал дээр уурхайчид хамгийн хүнд хөдөлмөр эрхэлж, гэр бүлээсээ хол хэцүү байдаг. Ийм байхад 460 000 төгрөг суутгагданa гэхээр хэн бүхэнд хүнд тусах нь тодорхой.

Нөгөө талаас ур чадвартай, баг хамт олноо ахалж байгаа хүн дунджаас дээгүүр цалин авч байгаа. Гэтэл тэр хүнийг урамшуулах нь битгий хэл татвараар дарамталж байгаа нь ажлын үр дүнд сөргөөр нөлөөлөх болно.

Татвар ийнхүү нэмж байгаад иргэд бухимдалтай байгаа нь нууц биш. Өөрөөр хэлбэл улс орныг нуруун дээрээ үүрч яваа залуусыг татварын дарамтад оруулж, тэтгэврийн насыг нэмж байгаа нь шударга бус тогтолцоо мөн үү гэвэл мөн. Тэгвэл гадаадын өндөр хөгжилтэй орнуудад татварын шаталсан систем бий. Тухайлбал, АНУ, Герман зэрэг орнууд ганц бие хүний орлого, өрхийн орлого гэсэн хоёр хувилбараар хэрэгжүүлдэг. АНУ-д гэр бүлтэй уурхайчин 15 хувийн татвар төлдөг. Германд татвар төлөгч иргэн жилдээ 25 сая орчим төгрөг ямар ч татвар,шимтгэлгүй олох эрхтэй байдаг. Манайх шиг нийт орлогын 4/1-ийг суутгадаг харгис орон дарангуйлагч улсуудад л байдаг тогтолцоо.

Олон улсын жишгээр олсон орлогоос татвар авч байгаа бол цалингаа ядаж олон улсын жишгээр нэммээр юм даа төрийн эрх баригчид.