Эхнэр маань намайг хуурсан тухайгаа надад хэлсэн
2018/01/23
Энэ сайтыг уншаад өөрт тохиолдоод байгаа нэгэн асуудлыг хуваалцаж санал зөвлөмж авахаар шийдлээ. Би одоо 20 нийлээд гарсан настай, саяхнаас тогтвортой ажилтай болсон хувийн амьдралаа хуулиар бол зохиогоогүй ч нэгэн сайхан бүсгүйтэй хамтдаа амьдраад нилээдгүй хугацааг өнгөрөөсөн залуу.
Гэхдээ бидний амьдралд маш их ирээдүй хүлээсээр байгаа. Би бол тэр бүсгүйдээ унаж тусаж дурласан, тэр маань ч надад хэр их хайртай гэдэг нь илт байдаг. Өнгөрсөн жил санамсаргүй байдлаар хугацаат цэргийн албанд татагдчихсан, хайртай бүсгүй маань намайг хүлээнээ, чи ганцхан надад л итгэ гээд л үлдлээ, тэгээд нэг жил албаа хаачихаад ирлээ.
Халагдаад ирэхэд минь тосож авсангүй, хол ажилтай байгаа юмдаа гээд л ойлгоод өнгөрлөө.
1 сар гаран өнгөрсний эцэст төөрсөөр төрөлдөө гэгчээр уулзаж учрах цаг, орчин нөхцөл нь бүрдсэн учраас уулзлаа. Тэгээд л жилийн өмнөх амьдралаа үргэлжлүүлээд л амьдарч эхэллээ дээ. Гай газар доороос гэгчээр хэн нь ч юм мэдэгдэхгүй нэг залуу хаанаас ч юм гарч ирээд л миний утас, фэйсбүүк зэргээр янз бүрийн учир зүй нь олдохгүй зүйл бичээд л эхлэх нь тэр. Эхнэртээ хэллээ. Тэгсэн ажиллаж байгаад ирсэн ажлын газрын нь залуу гэнээ. “Миний араас гүйгээд намайг гуйгаад байдаг л залуу байсан. Би нөхөртэй гэдгээ хэлсэн, мэддэг. Нээх балиар архичин, сэжгийн юм байдаг юм” гээд эхний удаа надад ойлгууллаа.
Цаашдаа энэ асуудал бүр л газар авах болов. Бид хоёр таарч тохирохоо болилоо. Би ч учрыг нь олж ярилцаж ойлголцох гээд л байдгаараа хичээдэг даанч тэр маань нэг л учраа олохгүй сална гэдэг болсон. Нэг өдөр бид 2 бас маргалдаад ойлголцохгүй байж байтал тэр маань надад “БҮХ ҮНЭНЭЭ” хэлье гэх нь тэр. Тэгтэл тэр ажлын газрын залуутайгаа унтчихсан гэдгээ хэлсэн. Гэхдээ ямар нэгэн дарамт шахалтаар ийм зүйл болоогүй, тэр залуу ч өөрт нь сайн, өөрөө ч түүнд дассан байсан гэсэн. Тэр залуу нь тэр нэгэн явдал болсноос нь хойш нөхөрт чинь хэлнэ гээд байнга сүрдүүлж, нөхрөөсөө сал надтай амьдар гэх мэтээр дарамталдаг болсон гэнэ.
Би энэ мэдээг сонсоод маш их гүн стрессэнд ороод байна. Би одоо хүртэл түүндээ хязгааргүй их хайртай, салж чадахгүй юм. Би өөрөө их өрөвч зөөлөн сэтгэлтэй хүн л дээ. Энэ асуудлыг хэрхэн шийдвэл дээр вэ? Намайг сонгоод хүрээд ирсэн тэр бүсгүйг би яах ёстой вэ?
cekc.mn
nasaa · 2018/01/24
ta nasaaraa huuragdaj amidrah uu
deedeg · 2018/01/24
huuhen ni shiidne sh dee. Hend ni iluu hairtai bna terentei uldee. songoltiig tuund
Зочин · 2018/01/23
зальтай л хүүхэн байна
Erdene · 2018/01/23
Surtei sh dee! Uuchlaad l amidrakh kheregtei sh dee
zochin · 2018/01/23
uruvch zuulun setgeltei yum bol teriigee batal. ehneree uuchil. buten jil gedeg tesehed hetsuu l hugatsaa shuu dee. unenee helsen huniig uuchilj yaagaad bolohgui gej. daraa ni ene tuhai dahij bitgii suhuj yarij baigaarai. ih emzeg sedev baih bolno. uuchlaad, mart. tegeed hamtdaa saihan amidar.