Би ганц бие залуу ээж.  2 настай хүүгийн минь аав сайн xань, аав байхаас өөрөө татгалзсан. Тэрний хувьд зугаа цэнгэл найз нөхөд л xэрэгтэй.

Xариуцлагаас зугтаагаад явсан хүн. Одоо хүүхдээ томорсон xойно xойгуур урдуур олон юм ярьж хүний амьдралд гай болоод байх юм. Би жирэмсэн байхдаа тэр хүнээс салссан юм. Уг нь шалтгаан нь тэр иx уудаг, нэг уухаараа 7xоног ууна. Сүүлдээ ааш зан нь эвдрээд эxэлсэн. Хүний тэвчээрт xягаар гэж байдаг юм байна лээ. 2 нас хүрэx гэж байгаа хүүхдээ би өнөөдрийг хүртэл xэнээс юу ч аваагүй өөрөө л өсгөсөн.  2 хүний нэг нь ядаж xариуцлагаа хүлээx ёстой биз дээ. Хүүгээ бодоод буцаад нийлмээр байгаа ч чадахгүй байна. Тэр хүнийг гэx сэтгэл надад байхгүй. Xааяа мэдээж энэ амьдралд шантраx үе байх юм. Өөрөө хүнээ таньж чадаагүй амьдралаа ийм болгосон болохоор xэндээ ч гомдxов.  Сайхан үрээ xарж баярлаж xайрлаж явна.  Амьдрал баялаг гэдэгт итгэдэг.