Сайн байнуу? би 27той нөхөр хүүтэйгээ амьдардаг нөхөр бид 2 тогтсон ажил цалинтай бусдын нүдээр бол маш жаргалтай гэр бүл нөхөр маань их халамжтай байнга л бэлэг сэлт хайртай гэж хэлж, хүү бид 2ын төлөө л төрсөн мэт байдаг.

Надад ганц ч удаа муухай үг хэлж гар далайж үзээгүй өөрийгөө маш азтай эмэгтэй гэж боддог.,, ганцхан болдоггүй асуудал бол бид 2н дунд sex гэж зүйл бараг байхгүй болоод 3н жил болж байна. Анх жирэмсэн болоод төрөөд хүүхэд 6н сар хүртэл 1ч унтаагүй миний биеийг бодоод л ингэж байгаа гэж бодсон боловч өдийг хүртэл яг хэвэндээ 2сардаа бараг ганц удаа л,,..  хүсэж байгаагаа хэлэх л юм бол шууд хэрүүл болж уйлаан гомдол цөхрөл,,,.,

Сүүлдээ хэлэхээ ч хүлээхээ ч больсон хүүгээ бодно нөхөртөө хайртай sex байхгүй ч бусдаараа л жаргалтай байхад болноо л гэж бодож 3н жилд 3,4хөн удаа л жаргалыг мэдэрсээр амьдарсан,,, нөхөртөө гомдох бүртээ оюутан цагаасаа найзалсан эрэгтэй найз дээрээ л очиж уйлж аргадуулж тайтгарсаар ирсэн тэр миний сэтгэлийг маш сайн ойлгодог үнэхээр сайн зөвлөгч тэрэнтэй уулзах л юм бол үүрийн 3,4 хүртэл бүх зүйлээ ярилцдаг,,,

Эхнэргүй царайлаг бас спортоор хичээллэдэг тэр надад хайртай болсноо хэлсэн би ч нөхөртөө хайртай хүүгээ өнчрүүлж чадахгүйгээ хэлсэн боловч би ч бас түүнд татагдаад байдаг боллоо. Шууд унтчмаар биеийг нь тэврээд хэвтмээр байгаа ч ингэж болохгүй ээ нөхрөө хуурахгүй гэж бодсон ч ганцхан удаа ,,, уулзмаар, сэтгэлээ маш сайн барьж хүүхдээ харж ажилдаа ихэнх цагаа зарцуулж байгаа ч сүүлийн үед хүслээ дарахад улам л хэцүү болж ганцаараа орондоо уйлж л тайтгардаг боллоо .

Би яах ёстойн бол оо насаараа тэвчиж амьдрах уу? Эсвэл бүхнийг орхих уу?