Эдийн засгийн өсөлтийг дөрвөн хувиар сааруулах “гамшгийн” хууль
2013/03/19
Хэрэв Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ чигээрээ батлагдвал ямар үр дүнд хүргэх вэ гэдгийг өчигдөр BAEconomics олон улсын судалгааны байгууллагын захирал Брайн Фишер танилцууллаа.
Монголын бизнесийн зөвлөлийн хүсэлтээр тус байгууллага уул уурхайн салбарын тулгуур хуулийн эдийн засагт нөлөөлөх “давлагааг” шинжилж үзжээ.
Шинэ ашигт малтмалын хууль хэрэгжиж, бодлогын тодорхой бус орчин гүнзгийрснээр Монголын нэг хүнд ногдох ДНБ-ий өсөлт ирэх 20 жилд хүрэх түвшнээсээ дунджаар дөрвөн хувиар доогуур байна гэдгийг доктор Брайн Фишер онцолсон. Өөрөөр хэлбэл, 2013-2030 оны хооронд тооцоолж байсан эдийн засгийн өсөлт 10-аас зургаан хувь болтлоо буурах аж.
Уул уурхайн салбарын огцом өсөлтийн нөлөөлөл бусад салбарт үлэмж хэмжээтэй байдаг. Тэгвэл шинэ хууль хэрэгжиж эхэлбэл уул уурхайн салбарыг дагаад бусад салбарын хэмжээ ч “давжаарахаар” байгаа юм байна. Мөн 2020-2030 оны хооронд нийт экспортын хэмжээ 60 хувиар доогуур байх аж. Түүнчлэн нийт импорт болон гадаад худалдааны салбарынханд ч сөрөг нөлөөлөл үзүүлнэ хэмээх үр дүн судалгаагаар гарчээ.
Монголын эдийн засгийн чадавхийг тодорхойлдог уул уурхайн салбарын хуулийн хэрэгжилт айл өрхийн төсвийг ч мөн тойрохгүй бололтой. 2030 он гэхэд шинэ хуулийн төсөл хэрэгжих тохиолдолд, өрхийн хэрэглээ одоогийнхоос 30 хувиар буурна гэжээ. Харин дундаж цалин 35 хувиар буурахаар байгаа юм байна
Тус хуулийн “ачаар” Монгол Улс Чингис бондынхоо өрийг төлж чадахгүйд хүрэх магадлалтайг доктор Брайн Фишер мөн чухалчилсан билээ. Чингис бондын өрийг 2017 болон 2022 онд тус тус эргэн төлөх учиртай. Тэгвэл шинэ ашигт малтмалын тухай хууль, бодлогын тодорхой бус орчинд төсвийн орлогын хэмжээ буурснаар эргэн төлөлтөд сөргөөр нөлөөлөх аж. Засгийн газрын зардал өөрчлөгдөхгүй гэж үзвэл, төсвийн орлогын алдагдлын хэмжээ 2017 гэхэд 1.5 тэрбум ам.доллар, 2022 онд 13.5 тэрбум ам.долларт хүрэх таамаг байна.
Уул уурхайн салбарын голлох оролцогчид болох хувийн хэвшлийхнийг сөхрүүлсэн “гамшгийн хууль” гэж нэрлэгдээд буй тус хуулийн төсөл компаниудын төдийгүй Засгийн газрын санхүүгийн байдлыг сульдааж, гадаад зах зээлээс хөрөнгө босгох боломжийг хязгаарлах нь судалгааны дүнд гарсан байна. Шинэ хуулийн төслийн гадаадын хөрөнгө оруулалтад үзүүлэх нөлөөлөл үлэмж хэмжээгээр ихэсч, үйлдвэрлэл нь эхэлсэн уул уурхайн компаниуд зөвхөн үргэлжлүүлэн ажиллах ба бүх хайгуулын компани үйл ажиллагаагаа зогсоох аюултайг тэрбээр санууллаа. Цаашид бизнесийн орчин таатай нөхцөлд л тодорхой тооны уул уурхайн төслүүд үйл ажиллагаагаа эхлүүлэхээр хүлээж байна.
Дэлхийн санхүү, эдийн засгийн хямралаас хойш уул уурхайн салбар Монголын эдийн засгийн өсөлтийн жолооны хүрд болсон. Сүүлийн дөрвөн жилийн нийт гадаадын шууд хөрөнгө оруулалтын 81 хувь нь буюу 8.6 тэрбум ам.доллар дангаараа уул уурхайн салбарт орж иржээ.
Хэдийгээр ирээдүйд уул уурхай салбар өсөх боломжтой ч, шинэ хуулийн төслийн хэрэгжилт, хөрөнгө оруулалтын байгуулсан гэрээг хүндэтгэн үзэхгүй байх зэрэг нь цаашдын хөрөнгө оруулалтын боломжийг хязгаарлана. Татварын хувь хэмжээ болоод бусад бодлогын арга хэмжээ нь тодорхой бус, нөгөө талаас нэгэнт байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнд дахин хэлэлцээр хийх дарамт өндөртэй орнууд нь бусад тогтвортой орнуудтай харьцуулахад гадаадын хөрөнгө оруулалтыг татах тал дээр муу байдаг. Гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд хөрөнгө оруулалтын орчинг тогтвортой байлгах нэн шаардлагатай гэдгийг доктор Брайн Фишер зөвлөлөө.
Б. Энхцэцэг
moldavian news · 2013/07/08
HAa1mR Very neat post. Fantastic.
best social boo · 2013/06/10
dIP4xG Hey, thanks f the blog.Much thanks again. Will read on... http://crk.com/
social bookmark · 2013/06/07
lSjDhJ Awesome article post.Really thank you! Much obliged.