Хийморь сүлд яагаад доройтдог, хэрхэн бадраах вэ?
2018/03/22
Хийморь гэж юу вэ?
Хүмүүний биед амин хий, дээш гүйгч, доош гүйгч гэх мэт таван хий байдгаас амь баригч хийг эртний дээдсүүд морин дүрсээр илэрхийлжээ. Учир нь бидний сэтгэл бээр амь баригч хийг хөлөглөн бие махбодийн тэргүүтэй олон үйл хөдөлгөөнийг удирдан явуулж байдаг. Хэрэв амь баригч хий хямрах аваас үүн дээр тогтдог сэтгэл хямрах зэрэг сөрөг үр дагавар бий болно. Амь баригч хий дотроос буяны сэтгэл буюу эерэг таатай сэтгэлийн хөлөг болдог хийг “хийморь” хэмээмүй.
Хийморь бадарсны ач тус
Хийморь бадрах гэдэг нь чухамдаа буяны сэтгэл буюу сайхан сэтгэлийн суурь болсон хийг чадваржуулахыг хэлнэ. Хийморь лүндаа бадрахын хэрээр амин хий тогтворжиж үүний улмаас амь нас ч батжидаг. Тиймээс хийморь лүндаа нь биднийг амьд сэрүүн байхад нэн чухал үүрэг гүйцэтгэгч хүчин зүйл юм. Хийморь лүндаа бадарснаар биед сүр жавхлан бий болох, хэлэнд өгүүлэхүйн эрдэм чадал бий болох, сэтгэлд баяр баясгалан, цог жавхаа бий болж аз жаргал ирмүй.
Хийморь лүндааг хэрхэн бадраах вэ?
Хийморь лүндаа бадрахын гол хүчин зүйл нь сайхан сэтгэл юм. Аль чадлаараа сайхан сэтгэл төрүүлж чадвал хийморь бадарч дээр дурьдсан үр дагаварууд бий болно. Мөн хийморийн сан уншин өөрийн биеийг төлөөлүүлж бие дэхь таван хийг илэрхийлсэн хийморийн дарцгийг өндөр газарт хийсгэж хийморь лүндаагаа бадраадаг зан үйл бий.
Хийморь доройтсоны хор уршиг
Хийморь лүндаа доройтсоноор сэтгэл санаа гуниж гутрах, үүнийгээ дагаад ажил үйлс бүтэмжгүй болох, ялангуяа гадны муу нөлөөнд амархан автах, элдэв хэл ам, хэрүүл тэмцэл гарах зэрэг сөрөг үр дагаварууд илэрдэг ажээ. Тиймээс хийморлиг байх нь хувь хүнд чухал ач холбогдолтой юм.
Хийморь доройтох шалтгаан
Хийморь доройтохын үндсэн шалтгаан нь үдэш шөнөөр сэлгүүцэн хэсэх, шалиг завхай явдалд автах, ялангуяа элдэв хэл ам, хэрүүл тэмцэл хийснээр хийморь лүндаа амархан доройтож үгүй болдог тул үүнээс машид сэрэмжлэх хэрэгтэй.
Хийморийн сан унших үед юуг бодох вэ?
Хийморийн сан унших үед хийморь лүндаа маань бадарч амь нас батжих болтугай, сэтгэл санаа өөдрөг байж сансан сэдсэн хамаг үйл хэрэг маань биелэх болтугай, гадны муу нөлөөнд автахгүй байж элдэв хэл ам, хэрүүл тэмцэлд үл өртөх хүчин чадлыг олох болтугай, улмаар өөрөө ч хэл ам, хэрүүл тэмцэл бүү хийе хэмээн залбираарай.
Ном уншсаны ач тусыг бүрэн дүүрэн хүртэхийн тулд тухайн номонд итгэл үнэмшилтэй байх нь хамгаас чухал байдаг. Тийм учраас энэ номыг унших үед цэвэр ариун сэтгэлтэй байж итгэл үнэмшил, их сүсэг бишрэлийн үүднээс номоо сонсоорой.
Ном унших
Төгсгөлд – Хийморь лүндаа тань мөнхөд бадарч сүр жавхлан, цог хийморийн хутагийг олох болтугай.
Зочин · 2018/03/23
Нэг хүн ажил үйлс нь бүтэхгүй болохоор ламд очжээ. Лам таны сүнс чинь зайлжээ сүнсээ дуудуул гэж гэнэ. Тэгсэн нөгөө хүн өө тэр золиг чинь яагаад зайлдаг билээ гэсэн чинь лам их айх цочирдох үед зайлдаг гэжээ. Нөгөө хүн бодож бодож.... Би орост наймаа хийгээд явж байхдаа мөнгө дээрэмддэг хүмүүстэй тааралдаад их айсан. Тэгээд л сүнс зайлсан байхаа гэснээ... Тэгээд тэр золиг чинь ер нь хил давж ирэх бол уу гэж гэнээ....кккк
Зочи · 2018/03/23
Харь тангад ном нэртэй утга санааг нь үл мэдэх юм уншуулаад дээрдэж сайжирдаг бол 200-300жил уншаад паг шүү. Түвдүүд уншаад байгаа байлгүй зохиосон ухаантай басбүүр паг таг. Боол болоод эх нутаг ч байхгүй за бараг колони болсон.Бид бадарчин дагаж балараад яахав.

санаа · 2018/03/22
сонин юм хүний сүлд хийморь тэгж тийм ийм сан ламын засалаар засагддаг сонин мэдэхгүй үсэг хиймэл туг хийсгэж сэргэдэг юм уу хийморь гэж тэр хүмүүсийн өөрсдийнхөн зурсан төөрөг болдог болдоггүй өдөрт байдаг биш үү бид хөх мөнх тэнгэрт ойрхоноор нь шүтлэгт хайрхан эрсийн чансааг шалгасан газарт уухайлж өргөл өргөж энерги хүчээ авч үүрэгт хүсэлт ажил чадвартаа урамшдаг биш үү