Сайн байцгаана уу? 21 настай эмэгтэй байна аа. Та бүхэнд сэтгэлээ уудлах гэсэн юм аа. 11 сард нэг залуутай их гоё байдлаар танилцсан юм л даа. Бие биедээ их хурдан дассан хайртай болсон.

Тэр минь надад дурласан нь нүднээс нь л мэдрэгдэж байлаа үнэхээр бурхан учруулав уу л гэлтэй сайхан байсан. Харьцдаг болоод 5 хоногийн дараа үерхэхийг гуйсан. Ингээд 15 хоноод үерхэж эхлэв. Тэр өдрөөс саяханыг хүртэл үнэхээр жаргалтай байсан. Бие сэтгэл гээд бүхий л зүйлээ би түүнд зориулсан. Хааяа харамлана хардана гуньж тунирхана, маргалдана, салж сарнина гээд их зүйл болж өнгөрсөн. Би угаасаа л их дуу шуу муутай даруухан нэгэн. Харин тэр миний энэ занд их дургүй байлаа сүүлдээ үүнээс болж залхаж эхлэсэн. Бид 2 2уулаа л бие биенээсээ илүү их хайр халамжийг хүссэндээ салдаг ч эргээд л тэмүүлээд амархан нийлчихдэг.

Саяхан бас л дээрх шалтгаанаас болж саллаа хөөрхий. Би ч дотроо бол эргээд л нийлчихнэ, түрүүлж бууж өгөхгүй хүлээх хэрэгтэй гэсэн бардам сэтгэлдээ хөтлөгдөөд сэтгэлдээ битүүхэн хүлээгээд л байж байлаа. Хэд хоногийн өмнө про-руу нь ороод хартал салаад 7 ч хоноогүй байж өөр охинтой үерхсэн байх юм.

Хэзээнээс эхэлсэн нь ч тодорхойгүй. Надад их хайртай г нь мэддэг болохоор түүнд итгэсэн нь миний буруу байж л дээ. Удаачгүй байж өөр түрүйндээ ороод гэж хэлэх хүн байх байх л даа гэхдээ би үүнд огтхон ч харамсахгүй байна. Хайртай хүнтэйгээ өнгөрүүлсэн хором мөч бүхэн минь жаргалтай байсан учраас.

Та бүхний хичнээн жилийн амьдралын дэргэд юу ч биш л дээ. Хамгийн инээдтэй нь бүр гэрлэх тухай хүүхэдтэй болох талаар ч ярилцдаг байлаа. Бодохоос ч гомдож байна, уур хүрч байна, чиний худал үгэнд итгэн хичнээн их баярладаг байлаа даа... Гэхдээ юуг хэлэх гэсэн бэ гэхээр залуус минь үнэхээр хайргүй, сэтгэлгүй л юм бол хөөрхий охид, бүсгүйчүүд, эмэгтэйчүүдийн сэтгэл зүрхийг битгий шархлуулаачээ. Чамайг хайрласны төлөө ингэж байгаа юм гэж үү. Үгүй дээ залуус минь энэ амьдрал биш шүү. Хажуудаа байгаа аз жаргалаа хайрлаж хамгаалж яагаад болдоггүй юм бэ???

Чи түүнийг хичнээн залуугийн жаргалтай энгэрээс булаан авчихаад яагаад зовоогоод байдаг юм бээ. Чамайг энд түүнийг гомдоож уйлуулан сууж байхад түүний нулимсыг арчих залуус олон байдаг юм шүү.