Боловсролын салбарын төсөв нэмэгдсэн ч багш нарын цалин нэмэгдсэнгүй
2018/05/11
Төрийн бодлогоос хаягдсан гэж болох боловсролын салбарт багш нар хөдөлмөрөө мөлжүүлж байна гэж үйлдвэрчний эвлэлийн холбооноос нь мэдэгдлээ. Багш нарын хувьд маш бага цалингаар амьдралаа залгуулах шаардлага тулгардаг. Дээр нь сар бүр 30-40 мянган төгрөгөөр сургалтын хэрэглэгдэхүүн авдаг байна.
2018 онд боловсролын салбарт 1,6 их наяд төгрөгийн төсөв өгчээ. Өмнөх жилээс 400 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдсэн тоо гэдгийг салбар яамнаас мэдээллээ. Гэхдээ энэ нэмэгдлийн дийлэнх нь шинээр сургууль цэцэрлэг барихад зарцуулагдаж байгаа.
Сургууль цэцэрлэгт олгодог төсвийн 70 гаруй хувийг багш ажилчдын цалин хөлсөд зарцуулдаг. Үлдсэн 30 хувь нь сургууль цэцэрлэгийн урсгал зардалд зориулагддаг. Ингээд хичээлийн хэрэглэгдэхүүнд зарцуулах төсөв байхгүй. Улмаар бага цалинтай багш нар өөрийнхөө хоолноос хасаж хичээлийн хэрэглэл худалдаж авдаг байна.
Хөдөлмөрийг нь хэт багаар үнэлдэг атлаа сургалтын хэрэгслээр бүрэн хангачихаж чаддаггүй төрд багш нар гомдож байгаагаа илэрхийллээ. Бодит байдал дээр Монголын төр багш нарыгаа хэмлэж боловсролын үйлчилгээ үзүүлж байна.
Тэгвэл өнөөдөр багш нарын цалин ямар хэмжээнд байна вэ?
Улсад 25 жил ажилласан багш 608457 төгрөгийн цалин авдаг байна. 25-аас олон жил ажилласан багшийн цалин ч гэсэн тус жишгээр үнэлэгдэх аж. Нэг жил, 32 жил ажилласан багшийн цалин 73170 төгрөгийн зөрүүтэй байх аж Тухайлбал, таван жил ажилласан багшийн цалинг 4261 төгрөг, арван жил ажиллахад 10822 төгрөг, 20 жил ажиллахад 27450 төрөг, 20-25 жил ажиллахад 30661 төгрөгөөр нэмэгддэг байна. Багшийн үндсэн цалин дээр анги даалт, кабинет хариуцах, зэргийн нэмэгдэл гэж бодогддог. Тухайлбал, 143 багштай сургууль 8-10 кабинеттэй байх ба 83 багш нь анги даадаг байна. Кабинет хариуцсан багш үндсэн цалингийнхаа 5 хувийг нэмэгдэл болгон авдаг бол анги даасан багш 10 хувийн нэмэгдлийг авах аж. Зэргийн хувьд заах арга зүйч багш 10, тэргүүлэгч багш 15, зөвлөх багш 25 хувийн нэмэгдэл авдаг байна. Зөвлөх багш нь өндөр түвшний ур чадвартай байх ба улсын хэмжээнд зөвлөх багштай сургууль маш цөөхөн байдаг юм. Мөн багш нарын чадварыг С-А үнэлгээгээр үнэлэн үр дүнгийн нэмэгдэл олгодог байна. Хэрэв багш 100 хувь буюу А үнэлгээгээр үнэлэгдвэл 45 хувийн нэмэгдэл авах юм. Гэвч гар дээрээ 23 хувийн нэмэгдэл авдаг байна. Багш С үнэлгээ авбал үр дүнгийн нэмэгдэл олгогдохгүй аж. С үнэлгээг манай олон багш авдаг байна.
Харин СӨБ-ын багш нарын хувьд, туслах багшийн цалин 416 мянга төгрөг байх ба гар дээрээ 330 мянган төгрөг авдаг. Үндсэн багш нь 535 мянган төгрөгөөс суутгуулаад 400 мянга гаруй төгрөгийн цалинг авах аж. Харин ЕБС, СӨБ-ийн үйлчлэгч 300-400 мянган төгрөгийн цалинг авдаг байна.
Харин хувийн сургуулийн багш нарын хамгийн доод цалин улсын сургуульд ажиллаж байгаа багш нарийнхаа ХОЁР дахин их байдаг бөгөөд ачаалал бага байдаг.
Мэдээж сургууль цэцэрлэг хүрэлцээгүй энэ үед сургууль цэцэрлэг барих нь зөв. Гэхдээ ачаалал ихтэй багш нарын цалинг нэмээд өгчих боломж бололцоо Монголын төр, тэр туммсаа Ц.Цогзолмаа сайдад байхгүй бололтой. Хоёрхон жилд би юу хийдэг юм бэ хэмээн гомдолж суухийн оронд Засгийн газрын хуралдаанд асуудлыг оруулж нэмүүлэх ёстой гэсэн байр суурин дээрээ компанит ажил явуулах ёстой шүү дээ.
Сэтгэл дутсан газар зүтгэл дутдаг юм шүү Ц.Цогзолмаа сайд аа!!!
zochin · 2018/05/13
Bagsh naraa ta nar eersdiinhkee zaakh arga, medlegiin talaar , hkaristaa buur baikhgyi deerelhkuu zantai zergee zasakh jagsaal stuglaan hkiigeechee, Bolobsroliin nursan sisitemiig ene ynzaar bol med zasch chadahkgyi , end tend ochij hkuraldsaar ... zursaar l duusaklh um bna