Баабар: Хүн төрөлхтнийг хүмүүжүүлсэн зохиолууд
2018/05/30
Хамгийн их уншигддаг, хамгийн их борлогддог, хамгийн алдартай гэх мэтчилэнгээр ном зохиолыг ангилан дугааралсан жагсаалт маш олон бий.
Саяхан Би Би Си агентлагаас Хүн төрөлхтний хүмүүжил боловсролд хамгийн их нөлөөлсөн 100 уран зохиолын жагсаалт гаргажээ. Зохиолч, орчуулагч, академик эрдэмтэд, сэтгүүлч, шүүмжлэгч зэрэг уран зохиолын мэргэжлийн хүмүүсээс асуун нэр дэвшүүлүүлсэн байна. Үүнд 35 орны мэргэжилтнүүд оролцож үргэлжилсэн үг, яруу найраг, туульс, ардын аман зохиол, жүжиг, богино өгүүллүүдийг нэрлэснээс эхний нэг зууг нь шалгаруулан жагсаажээ.
Эртний туульс Одиссэй тэргүүлж, Бичэр Стоугийн Том авгын овоохой, Мэри Шэллэйн Франкэнштэйн хоёр, гуравт багтсан, аль алин нь эмэгтэй зохиолчид. Ер нь 100 дотор 23 эмэгтэй зохиолч багтжээ. Шекспир, Виржиниа Вүүлф, Кафка нарын зохиол тус бүр гурав гурав багтсан бол зарим зохиол төдийлөн тархаагүй авч газар орон, тодорхой үндэстэн, олонд танигдаагүй үйл явдал, зан заншил, амьтан ургамал болон хоол хүртэл танилцуулснаараа манай ертөнцийн өнөөгийн хүмүүсийн танин мэдэхүй, уран мэдрэмж, урлаг шинжлэх ухааны ойлголтод маш их нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна.
Доорх жагсаалт нь номынх биш, тухайн нэрэлсэн зохиолын жагсаалт юм. Дайн ба Энх шиг хэдэн боть роман, Рамаяна шиг дуусашгүй туульсаас авахуулаад Лү Синь, Манто нарын богино өгүүлэл, Волт Витманы найраглал хүртэл бий. Жагсаалтад багтсан зохиолуудын бараг тал нь өдгөө монгол хэлнээ орчуулагджээ. Хүн төрлөхтнийг хүмүүжүүлж соёлжуулахад хамгийн ихээр нөлөөлсөн гэгдэх эдгээр жагсаалтаас шилэн эх хэлнээ буулгахад санаа оноо болоосой гэсэндээ үүнийг орчуулан тавьж байна. Монгол хэлнээ хэдийнээ орчуулагдсаныг нь ард нь тэмдэглэв.
1. Одиссэй (Хомэр, МЭӨ VIII зуун, эртний герег) орчуулагдсан.
2. Том авгын овоохой (Харриэт Бичэр Стоу, 1852, америк) орч.
3. Франкэнштэйн (Мэри Шэллэй, 1818, англи) орч.
4. Мянга есөн зуун наян дөрөв (Жорж Орвэлл, 1949, англи) орч.
5. Сүйтгэл (Чинуа Ачэбэ, 1958, нигериа)
6. Мянга нэгэн шөнийн үлгэр (олон зохиогчтой, VIII-XVIII зуун, араб) орч.
7. Кихот ноён (Мигүэл дө Сэрвантэс, 1605-1615, испани) орч.
8. Гамлет (Вилъям Шекспир, 1603, англи) орч.
9. Зуун жилийн ганцаардал (Габриэл Гарсиа Маркюз, 1967, колумби) орч.
10. Илиада (Хомэр, МЭӨ VIII зуун, эртний герег) орч.
11. Хайрлагдсан (Тони Моррисон, 1987, америк)
12. Тэнгэрлэг комеди (Дантэ Алигиэри, 1308-1320, итали) орч.
13. Ромэо, Жүлиэт хоёр (Вилъям Шекспир, 1597, англи) орч.
14. Гилгамэшийн тууль (зохиогч тодорхойгүй, МЭӨ XXII-X зуун, шүмэр)
15. Харри Поттэр (ЖК Роулин 1997-2007, англи) орч.
16. Шивэгчний яриа (Маргарэт Этвүүд, 1985, канад)
17. Үлисс (Жэймз Жоис, 1922, ирланд) орч.
18. Амьтны ферм (Жорж Орвэлл,1945, англи) орч.
19. Жэйн Эйр (Шарлоттэ Бронтө, 1847, англи)
20. Бовари хатагтай (Гүстав Флобэрт,1856, франц) орч.
21. Гурван улсын түүх (Ло Гуанжон, 1321-1323, хятад) орч.
22. Тансан ламын үлгэр (Ү Чэн Эн 1592 хятад) орч.
23. Гэм, зэм (Фёдор Достоевский, 1866, орос) орч.
24. Бахархал ба бардамнал (Жэнь Остин,1813, англи)
25. Хүйтэн уулын бичиг (Ши Най Ань, 1589, хятад) орч.
26. Дайн ба энх (Лев Толстой, 1865-1867, орос) орч.
27. Элэглээч шувууг алах нь (Харпэр Ли,1960, америк)
28. Саргассо өргөн тэнгис (Жин Рис,1966, англи)
29. Эзопын ёгт үлгэрүүд (Эзоп, МЭӨ 620-560 орчим, эртний герег) орч.
30. Жамаараа яваа ертөнц (Вольтэр, 1759, франц) орч.
31. Мэдэя (Эврипид МЭӨ 431, эртний герег)
32. Махабрата (Вяса,МЭӨ IV зуун, энэтхэг) орч.
33. Лир ван (Вилъям Шекспир, 1608, англи) орч.
34. Гэнжигийн тууж (Мурасаки Шикибу, 1021, япон)
35. Залуу Вэртэрийн шаналан (Ёхан Вольфган фон Гөтэ, 1774, герман) орч.
36. Шүүхийн өмнөх ажиллагаа (Франц Кафка, 1925, австри) орч.
37. Мартагдсан цагийн эрэлд (Марсэл Прүст, 1913-1927, франц)
38. Салхит өндөрлөг (Эмили Бронтө,1847, англи)
39. Үл үзэгдэгч хүн (Ральф Эллисон,1952, америк)
40. Моби Дик (Хэрман Мөрвилл,1851, америк) орч.
41. Тэд Бурханыг харж байсан (Зора Ниэл Хөрстондүн, 1937, америк)
42. Цонж (Виржиниа Вүүлф,1927, англи)
43. Ай Кю-ийн үнэн түүх (Лү Синь, 1927, хятад) орч.
44. Алиса гайхамшгийн оронд (Лүис Кэролл, 1865, англи) орч.
45. Анна Каренина (Лев Толстой, 1873-1877, орос) орч.
46. Түнэр харанхуйн зүрх (Жозэф Конрад, 1899, англи)
47. Гөжүүд самж (Хэлэн Гарнэр, 1977, австрали)
48. Доловэй хатагтай (Виржиниа Вүүлф, 1925, англи)
49. Эдип хаан (Софокл, МЭӨ 429, эртний герег) орч.
50. Хувирал (Франц Кафка, 1915, австри) орч.
51. Орэстэя (Эсхил, МЭӨ V зуун, эртний герег)
52. Үнсгэлжин (Зохиогч ба огноо мэдэгддэггүй) орч.
53. Чарлаан (Олэн Жинсбэрг,1956, америк)
54. Шоовдор хүмүүс (Виктор Хюго,1862, франц) орч.
55. Мидлмарч (Жорж Элиот, 1871-1872, англи)
56. Пэдро Парамо (Хуан Рүлфо, 1955, мексик)
57. Лян Шаньбо, Жү Интай хоёр (ардын үлгэр, олон хувилбартай, хятад)
58. Кэнтэрбөрийн өгүүллүүд (Жофри Чосэр, 1387, англи)
59. Таван сургамж (Вишнү Шарма, МЭӨ 300, энэтхэг) орч.
60. Браз Кубасын үлдээсэн дурсамж (Жуакин Мариа Машаду дө Ассис, 1881, бразил)
61. Жин Броди хатагтайн өнгөлөг жилүүд (Мюриэл Спарк, 1961, шотланд)
62. Ноорхой өмдтэй буян үйлдэгчид (Робэрт Трэссэлл, 1914, ирланд)
64. Алтан тэмдэглэл (Дорис Лэссин, 1962, англи)
65. Шөнө дундын хүүхэд (Салман Рүшди, 1981, пакистан-британи)
66. Үймсэн сэтгэл (Цици Дангарэмбга, 1988, зимбабвэ)
67. Бяцхан хунтайж (Антон дө Сэнт-Экзюпөри, 1943, франц) орч.
68. Мастер Маргарита хоёр (Михаил Блгаков, 1967, орос) орч.
69. Рамаяана (Вармики, МЭӨ XI зуун, энэтхэг) орч.
70. Антигона (Софокл, МЭӨ 441, эртний герег) орч.
71. Дракула (Брам Стокэр 1897, ирланд)
72. Түнэр харанхуйн солгой гар (Урсула Лө Гуин, 1969, америк)
73. Зул сарын баярын дуу (Чарльз Дикэнс, 1843, англи)
74. Америк (Раул Отэро Рэйч, 1980, боливи)
75. Хуулийн өмнө (Франц Кафка, 1915, австри)
76. Гэбэлавигийн хүүхэд (Нагиб Мафуз, 1967, египт)
77. Пэтраркын дуун (Пэтрарка, 1374, итали)
78. Кэбра Нагаст (олон зохиогчтой, 1322, этиоп)
79. Бяцхан хүүхэн (Луиз Маи Алкот, 1868-1869, америк)
80. Хувьсал (Овид, VIII зуун, латин)
81. Омэрос (Волкот Дэрэк, 1990, сэнт-люси)
82. Иван Денисовичын нэг өдөр (Александр Солженицын, 1962, орос) орч.
83. Орландо (Виржиниа Вүүлф, 1928, англи)
84. Солонгот могой (Австралийн уугуул ардын үлгэр, огноо тодорхойгүй)
85. Хувьсгалт зам (Ричард Ятэс, 1961, америк)
86. Робинзон Крүзо (Даниэл Дэфо, 1719, англи) орч.
87. Миний дуулал (Волт Витман, 1855, америк)
88. Хаклбэрри Финний адал явдал (Марк Твэйн, 1884, америк) орч.
89. Том Соирын адал явдал (Марк Твэйн, 1876, америк) орч.
90. Алеф (Хорхэ Луис Борхэс, 1945, аргентин)
91. Тариачны яриа (Эртний Египтийн ардын үлгэр, МЭӨ 2000)
92. Хааны шинэ хувцас (Ханс Кристиан Андэрсон, 1837, дани) орч.
93. Ширэнгэ (Энтон Билл Синклэр, 1906, америк)
94. Хамрият (Абу Нувас, VIII-IX зуун, перс)
95. Родэцки марш (Жозэф Рот, 1932, америк)
96. Хэрээ (Алан Эдгар По, 1845, америк) орч.
97. Шулмын шүлэг (Салман Рүшди, 1988, пакистан-британи)
98. Нууц товчоон (Донна Тартт, 1992, америк)
99. Цастай өдөр (Эзра Жак Китс,1962, америк)
100. Тоба Тэк Сингх (Саадат Хасан Манто, 1955, пакистан)
Баабар
Май · 2018/05/31
Май салаавч. Чамд олны өмнө ил гарах эрх байхгүй. Гэртээ лалартаад сууж бай
иргэн · 2018/05/30
Баабар бол элдэв ном зохиол, Эрдэмтэн мэргэдийн Хэлсэн үг зэргээс түүж авч ишлэл болгон Нийтлэл бичдэг нэг ёсондоо Оюуны өмчийн Хулгайч шүү дээ, Түүнээс Баабарын толгойноос хэзээ ч ийм Гүн сэтгэлгээний үг хэллэг гарахгүй, Тэгсэн мөртлөө Өөрийгөө их Сэтгэгч шиг бодож Ард иргэдээ данадаа доромжилж гутаахыг яана,
Дундаж сэхээтний шүтээн · 2018/05/30
Баабар нэг ийм мэдээлэл дээр тулгуурласан юм ярих юм. Нэг зүйлийг гүнзгий ойлгож, мэднэ гэж байхгүй. Үнэндээ дундаж сэхээтний шүтээн юм даа
Дундаж сэхээтний шүтээн · 2018/05/30
Баабар нэг ийм мэдээлэл дээр тулгуурласан юм ярих юм. Нэг зүйлийг гүнзгий ойлгож, мэднэ гэж байхгүй. Үнэндээ дундаж сэхээтний шүтээн юм даа.
зочин · 2018/05/30
Баабар угаасаа Ном зохиолын голоос түүж Ишлэл болгож Нийтлэл бичдэг Бузгай толгойтой Хүнд л хэрэг болдог байх Маньд бол хэрэггүй дээ, одоохондоо
иргэн · 2018/05/30
Эдгээр Номнуудыг уншлаад яах уу, угаасаа Дээд дарга нар, Батүүл Баабар нар Элдэв Хэрэг тарьж бужигнаан үүсгэж Иргэдийн хооронд Яс хаяж зав чөлөө өгөхгүй байж , Ард иргэд өнөө маргаашийн хоолоо яая гэж байхад эдгээр номнуудыг уншаад суух Зав зай үнэндээ алга дөө Баабар минь, Баабар Чи л өөрөө наад номнуудаасаа энд тэндээс нь түүж аваад Нийтлэл мийтлэлдээ ашиглаж Нийтлэлж гэдэг Нэр хүндээ бататгаж явахгүй юү дээ,