Сайн уу ээжүүд ээ. Зөвлөгөө авах гэсэн юм. Би 21 настай, 8 сартай хөөрхөн хүүтэй. Ганц бие ээж байх хэцүү юу? Гэрлэлтээ батлуулаагүй бол тэтгэмж тогтоолгож болдог уу? Нөхөр бид хоёрын харилцаа хадмуудаас болоод нэг л таагүй болоод удаж байна. 

Хүүгээ бодоод маш их тэсэж тэвчиж байсан ч одоо үнэхээр чадахгүй нь ээ. Бас эр хүн нөхөр хүнийхээ үүрэг хариуцлагаа ч биелүүлж чадахгүй, ажлаа хийгээд л ганцаараа наргиад л явах санаатай олсон байна. Энэ бүхэнд мэдээж би л буруутай байх, хүнээ таньж суугаагүй, эрт хүнтэй суух дэмий байдаг гэж үнэн юм байна. Би одоо л ухаарч байна. Яг салах гэхээр хүүгээ бодоод байх юм.. Надад туслаач одоо яавал дээр вэ.