Оёдлын машинаар зураг урладаг эр
2018/07/02
Энэтхэгийн Арун Кумар гэдэг эр маш содон авьяастай нэгэн бөгөөд хувцас оёдог оёдлын машинаар шигтгэж оён зураг зурдаг гэнэ.
Аруны хувьд хүүхэд ахуй наснаасаа л алдартай уран зураач болохыг мөрөөддөг байжээ. Харин 15 жилийн өмнө түүний эцэг гэнэт нас барснаар түүний мөрөөдөл үгүй болж, хүчээр сургуулиа орхин гэр бүлийнхээ бизнест тусалдаг болжээ. Түүний аав оёдолчин байсан бөгөөд Арун нь аавынхаа замналаар явах болж. Гэсэн ч түүний доторх мөрөөдөл нь уран зурагт уруу татсан хэвээр байв.
Тиймээс оёдлын машинаар зураг урлан шигтгэн оёж эхэлжээ. Гэхдээ ийм чадвартай болох нь тийм ч амар байгаагүй бөгөөд шигтгэн оёж сурахын тулд 10 жилийн хугацаа зарцуулсан байна. Түүнийг оёдлын машинаар зураг урладаг дэлхийн цорын ганц зураач гэж хэлж болно.
Oyuntuya · 2018/07/02
Gaihamshigtai
Oyuntuya · 2018/07/02
Gaihamshigtai