Сайн байцгаана уу. Би та бүхнээс өөрийнхөө занд шүүмжлэл зөвлөгөө авах гэсэн юмаа. Би 24 настай. Найз залуутайгаа үерхээд 5 жил болж байна.

Анх найз залуугаа араасаа 2 сар гүйлгэж байж, олон хүмүүсийн нүдэн дээр өмнөө сөгдүүлж гуйлгаж байж зөвшөөрч байсан юм. Би эхний 2, 3 жил найз залуугаа үргэлж үл тоож үгнээс нь зөрж басамжилж, хатуу үг хэлээд хаяа уйлуулж байсан. Манай найз залуу их хүлээцтэй, миний өөдөөс үг сөрнө гэж байдаггүй байсан. Тэгтэл сүүлийн 2 жил надруу муухай харж чанга хэрэлдэж бүр намаг түлхэж унагасан. Ийм болтлоо өөрчлөгдсөн нь надаас болсон байх. Би эхэндээ хүн гэж тоодоггүй миний бие хамгаалагч юм шиг ханддаг байснаа сүүлдээ би өөрөө дасаад надад хадаг сүйгээ тавьцан чинь бүр минийх гэж бодол хэтрээд үргэлж хардаж шалгадаг болсон.

Тэр хэмжээгээрээ миний бардам сэхүүн зан минь хартай харгис зангаар солигдож, найз залуугийн минь тэвчээртэй тайван зан нь уурласан зөрүүд болоод байна. Найз залуугийн минь найзууд нь чи эхнэртээ бүр базуулчжээ гэж хэлсэн гэсэн. эр хүн л юм болохоор базуулаагүй юм шиг харагдах гээд улам миний үгнээс зөрөөд байдаг юм болуу эсвэл миний хар ийм болгочихсон юм болуу? Тэр минь уг нь намайг 1 ч хуурж, бас хуурах гэж оролдож ч байгаагүй. Би утсаа авахгүй удах, найзуудтайгаа уулзаж уух, худлаа ярих, ер нь надаас тусдаа байхад нь юу хийж яаж байгаа бол гээд бачуураад байдийн. тэгж их уурласнаасаа болоод найз залуугаа хөх алаг болтол нь чимхээд цохиод бүр нэг удаа аймхайруу нь цохиод ухаан алдуулж байсан. Би хардахаараа заавал санасандаа хүрж өөрийнхөөрөө шийдэж байж санаа амардаг. Хэрвээ өөр хүүхэнтэй байж байгаад баригдвал чамайг боовыг чинь таслаж бөгс рүү чинь чихнэ гэж сүрдүүлдэг юм. Хамт явалдсан хүүхнийг нь нүүрэн дээр нь янхан гэж сийлчээд чамаас сална гэж хэлдэг. Уг нь би тийм харгис биш л дээ. Гэхдээ л хуурагдчаад зүгээр уйлаад явахгүй тийм л ширүүн огцом зантай болчлоо. Энэ намар бид 2 хуримаа хийж тусдаа гарна, тэгтэл би тэрийгээ өөрөөсөө улам л түлхээд байх шиг байна. Надад хайртай болохоороо үгнээс гардагггүй зан нь намайг ийм давруу болгосын болуу. Яаж хардалтгүй хэрүүлгүй хамгийн гол нь уураа барьж нөхөртөө гар хүрэхгүй болмоор байна.