10 жил зовоосон эхнэрээсээ салмааргүй байна
2014/01/26
Сайн байцгаана уу. Би жирийн л нэг албан хаагч. Гэхдээ би архинд их дуртай. Бараг арав гаруй жил ууж байгаа. Эхнэртэйгээ ханилаад бас 10 жил болох гэж байна.
Манай эхнэр намайг архинаас холдуулах гэж байдаг л арга чаргаа хэрэглэж байна. Би уг нь эхнэрээ харддаггүй байсан юмаа. Гэтэл өнгөрсөн жил ажлынх нь нэг залуу түүнийг унтъя баръя гэсэн байгаа юм. Би сүүлд нь мэдсэн. Мэдээж их уурласан. Манай эхнэр бүх үнэнээ хэлсэн. Юу ч болоогүй гэж. Ажлын хоёр залуу нь буудалд байрлаж байсан. Хамт паабанд пиво ууж байгаад буудалд нь хамт олноороо очоод сүүлд нь гурвуулаа хоносон гэж. Хоёр залуу нэг орон дээр манай эхнэр нэг орон дээр. Өглөө эрт нэг залуу нь хажуугаар нь хэвтээд тэврэх гэхээр нь босоод явчихсан гэж. Би эхнэртээ итгэсэн. Гэхдээ архи уухаараа аймаар хартай болчихсон. 2 удаа гар хүрсэн. Цагдаад 2 удаа эрүүлжүүлэгдсэн. Одоо гуйдаг ганц юм нь архиа л больчих гэдэг. Урьд нь хоёр удаа охидоо аваад хөдөө явсан. Би гуйж байгаад эвлэрээд тэгээд буцаж ирдэг байлаа.
Сая би бас архи уусан. 3 хоног үргэлжлүүлж. Гэхдээ хардалт энэ тэр байгаагүй. Тэгсэн эхнэр маань архинаасаа холдож чадахгүй юм байна. Бид гурав явлаа гээл алга болж өгсөн. Би тэр гуравтаа маш хайртай. Тийм учраас одоо архийг жинхэнээрээ бүр жинхэнэ чин сэтгэлээсээ үзэн ядаж, ахиж амсахгүй гэж өөрийнхөө амь насаар тангараглаж байгаа юм.
Одоо би эхнэрээ яаж буцааж ирүүлэх вэ арга чарга байна уу?