Дархан-Улаанбаатар чиглэлийн замыг зам биш "там" гэж нэрлэвэл хэдийн зохилтой болжээ. 2017 онд 244 км Дарханы замыг 1-р зэрэглэлийн, 4 эгнээтэй, цемент бетон хучилтаар олон улсын стандартад нийцсэн чанартай болгон шинэчилж 2018 онд хүлээлгэн өгнө хэмээн сүр дуулиантайгаар нээлтээ хийсэн юм.

Уг нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн Э.Жавхлан, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Дархан-Уул аймгийн удирдлагууд, хамтран хэрэгжүүлэгч БНХАУ-ын талын төлөөллүүд оролцож байсан билээ.

Тэгвэл 2018 оны сүүл дөхөж буй энэ үед Дархан-Улаанбаатар чиглэлийн зам өнөөх л үхэл дагуулах аюулын харанга дэлдсэн хэвээр байна. Сүүлийн үед усархаг аадар бороо үргэлжлэн орсноос дарин дээр давч гэгчээр "Там"-ын гэх тодотголыг улам тодотгожээ. Энэ байдлыг олон жил тэвчиж ирсэн иргэд Дархан-Улаанбаатар чиглэлийн замд туг, лоозон барин шаардлага тавьж эсэргүүцлээ илэрхийлжээ. 

2018 онд хүлээлгэн өгнө хэмээн эхлүүлсэн зам засварын ажлын сүржин нээлтийн дүр зураг болоод Дарханы замын одоогийн бодит байдлын дүр зургаас хүргэе. 

www.Seen.mn