Монгол Улс сүүлийн хэдэн өвөл толгойны өвчин нь өвлийн цагт утааны асуудал болоод байгаа. Өвөл болохоор л амтай болгон л утааны талаар ярьдаг ч зундаа мартагнан олон жилийн нүүр үзлээ. 

Өвөл эхлэнгүүт “Агаарын бохирдол ихэслээ” гэсэн өнцгөөс Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд гэхчилэн бүгд л дуугарна. Гэнэтхэн нийслэл утаатай болчихсон юм шиг зүйл яриад эхэлнэ. Энд тэндгүй утаатай тэмцэгчид гарч ирнэ бүүр олон нийтийн сүлжээ сайтаар групп ч байгаа. Харин одоо бол өнөөх бүлэглэлүүд таг чиг зуны амралтаа авсан аятай. Тэр ийм тэмцэгч, жагсагчид хаачив., үнэхээр чинхүү сэтгэлтэй тэмцэгч бол өвөл, зунгүй л тэмцмээр. Ядаж утаагаа бууруулахыг нь эртнээс сануулан талбайдаа жагсах байв. 

Засгийн газраас чиглэл өгч утаатай тэмцээрэй гэсэн “Цэвэр агаар” сан нь ямар үүрэгтэй ажилласныг хүмүүс санаж л байгаа. Тус сангийн удирдлагууд нь утаатай тэмцэх нэрийдлээр хэдэн тэрбумын үргүй зардал хийж, зарим нэг нь аавын хаалга хүртэл татан шүүх цагдаад хүрсэн. Одоо энэ сантай үйл ажиллагаа, чиг үүрэг нь  адилхан “Агаарын бохирдлын эсрэг сан” байгуулах асуудал яригдаж байна. Гэхдээ өнөөдөр бид “Цэвэр агаар” сангийн үйл ажиллагаа ямар үр дүнд хүрсэн бэ гэдгийг мэднэ.Тиймээс үр дүнгүй ажлуудаас нь болж улс орон, үгүй ядаад хүн амын эрүүл мэнд ихээр хохирч байна. 

Нийслэлчүүд жилдээ 800 мянган тонн түүхий нүүрс түлж байна. Өнөөдрийн агаарын бохирдлын гол шалтгаан бол түүхий нүүрсний хэрэглээ гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. Тиймээс Засгийн газраас түүхий нүүрсний хэрэглээг орлуулах хэмжээний бүтээгдэхүүнийг зах зээлд эрчимтэйгээр нэвтрүүлэхээс өөр арга байхгүй хэмээн тодорхойлсон. Нөгөө талаараа цахилгаан халаагууруудыг хэрэглээнд олноор нь нэвтрүүлэх шаардлагатай байна.

Цахилгаан халаагуурыг айл өрх бүр худалдаад авч чадахгүй нь тодорхой. Зах зээлийн үнэ нь нэг сая төгрөгөөс дээш байна. Худалдаад авлаа гэхэд цахилгааны зардал нь өндөр гарна. Шөнийн тариф тэглэлээ гэхэд өдөр нь эрчим хүч ихээр шаардана.

2011-2015 онд Мянганы Сорилын сан, Дэлхийн Банк, Цэвэр агаар сан, Улсын төсвөөс нийт 132.5 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан гэсэн тооцоо байдаг. Энэ хөрөнгөөр сайжруулсан зуух тарааж, утаагүй түлшний үйлдвэрлэлийг дэмжсэн. Нийт гэр хорооллын иргэдийн 90 орчим хувь буюу 176 мянган өрхөд сайжруулсан зуух тараасан хэдий ч тус зуухны хэрэглээ бага байгааг түүвэр судалгаанаас харж болохоор байна. Түүвэр судалгаа хийж үзэхэд зарим хороодод сайжруулсан зуухны хэрэглээ 20 хувьд ч хүрэхгүй байжээ. Тиймээс өмнө хэрэгжүүлсэн утаагүй зуух гэх мэт үрэлгэн төслүүд үр дүнгүй болсныг харуулж байна. 

Харин одоо буюу энэ жилийн өвөл ямар төсөл хэрэгжүүлэх гэж байгаа бол гэдэг нь сонирхолтой. Утаатай тэмцэгч аав ээжүүд одооноос ажилдаа орж удахгүй ирэх өвлийн утаатай хэрхэн тэмцэх ажилдаа орооч ээ. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр өвөл болж утаа гарахаар л жагсаад байх уу. 

С.Отгон