Захирал ядаж байхад зүгээр нэг хурган захирал биш…
2014/02/03
Сайн уу. Би нөхөр хоёр охины хамт амьдардаг 34 настай бүсгүй байна. Би монголын нэг томоохон хувийн байгууллагад орж ажилаад ёстой хамаг зүйлээ зориулсаар байгаад оны өмнөхөн бодож санаж, мөрөөдөж явсан албан тушаалдаа өөрийн хүчээр ирсэн юм.
Цалин ч сайн, энэ тушаал дээр сайн ажиллах юм бол улам л дээшээ ахиж дэвшдэг… Гэтэл саяхнаас манай захирал намайг элт оролдох боллоо. Яг л нөгөө Пүрэвсүрэнгийн тоглосон кинон дээр гардаг шиг… Ядаж байхад би саяхан нэг төсөл дээр том алдаа гаргачихсан, тэр нь намайг энэ тушаалаас буулгах хангалттай шалтгаан болно. Сая хүртэл фэйсбүүкээр чи л мэдэх асуудал хэрэв би хүсвэл чи дээш дэвшинэ, хэрэв би хүсэхгүй бол чи анх байсан газартаа очно гэж байна. Нөхөр минь төсвийн цалинтай болохоор цалин мөнгө нь тийм ч хүрэлцээд байдаггүй миний цалин л хамаг зүйлсийг нуруун дээрээ авч явж байна…
10 жил нөхөртэйгөө хамт байхдаа би зөвхөн түүнийгээ л хайрласан. Харин одоо намайг ажлаас гарахад хамаг зүйл тогтворгүй, байрны зээл энээ тэрээ байгаа болохоор нөхрийгөө ч буруутгах шиг. Яах вэ? Арга зам зааж өгөөч, захирал ядаж байхад зүгээр нэг хурган захирал биш энэ группын нөлөө бүхий хүн байдаг. Би яаж энэ асуудлыг аргалах вэ?