Дамдины Сүхбаатар даалуучин байсан уу?
2014/02/05
Саяхан ОХУ-ын “Вольный город” сонины редактор Алексей Анатольевич Кунгуров гэгч “Монголын эзэнт гүрэн гэж байгаагүй.
Түүхчид зохиосон” хэмээх нийтлэл бичиж багагүй шуугиан дэгдээв. Мэдээж манайд орчуулагдав. Уг нийтлэлд “Монголын байлдан дагуулалтын тухай дэмийрлийг зогсоохын тулд түүхийн шинжлэх ухааны хуудсыг нээж үзье. Ингэхэд ер нь монголчууд ардаа ямар мөр үлдээсэн юм бол? Бичгийн дурсгал тэг, архитекторын дурсгал тэг, хэл шинжлэл тэг, соёл, эрх зүй тэг, эдийн засаг тэг, зоос зүй тэг, зэр зэвсэг тэг, аман зохиол тэг, хүн амын генетик тэг” хэмээн бурж өгсөн байна лээ. Манайхан таг.
Улс орныхоо түүхийг хайрлан хамгаалахаасаа илүү өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн өмнөх үеэ үгүйсгэдэг хүмүүсийг их гүрнүүд ингэж гутаан доромжлоод зогсохгүй том зорилгодоо ашигладаг.
Манай хөрш ОХУ, БНХАУ бүх л түүхэндээ өмнөх үеийнхээ удирдагчдыг алдаршуулж ирэв. ОХУ-д В.И.Лениний үзэл санааг зөвтгөсөн нийтлэлүүд ч цуврах болов. БНХАУ-д Моаг Ази тивд анхны нам байгуулсан, хүчирхэг улсын үндсийг тавьсан гээд үй олон газар хөшөөнд мөнхөлж хойч үе нь бахархаж чадаж байна. Японд л гэхэд эзэн хаанаасаа эхлээд үе үеийн Ерөнхий сайдуудыг алдаршуулах бодлого хэрэгжинэ. Бас түүхэнд болж өнгөрсөн хэд хэдэн дайныг удирдсан баатруудын хөшөө дурсгал хаа сайгүй. БНСУ-д Пак Жөнхыйг алдаршуулж, урьд өмнө яригдаж байсан буруу, зөрүү үзэл бодлыг арилгаж шинэ үеийн бахархал болгов. Шинэхэн тусгаар тогтносон Kазакcтан улс Монголын зүүн гарын хаант улсыг бут ниргэсэн гэх баатруудаараа бахархах болов. Харамсалтай нь Монголын гавьяат жүжигчид тэдэнд ялагдаж буй монголчуудын дүрд тоглов. Монголын гавьяат жүжигчдэд өвөг дээдсийн агуу суу алдар, бахархам түүх, ирээдүйн үнэлэмжээс илүү өөр зүйл хэрэгтэй байсны гэрч энэ юм. Үнэндээ бол монголчууд хэзээ ч казакуудад ялагдаж яваагүй гэж түүх бичлэгт дурайтал бичсэнийг нэмж дурдах нь зөв байх.
Европын орон бүр өөрийн дайн байлдаан, тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн манлайлагч болсон лидерүүдээ тахин шүтсээр ирэв. Улс болгонд нь ийм үнэт зүйл, хэн ч халдаж гутааж болшгүй ариун нандин бахархал бий. АНУ-д ч ялгаагүй Жорж Вашингтон, А.Линкольноос авахуулаад бүх л үеийн Ерөнхийлөгчид, иргэний дайны баатруудаа түүхийн од болгон бичиж үлдээж байна.
Өөрөөр хэлбэл улс үндэстнийхээ түүхийг бүтээхдээ гол үүрэг гүйцэтгэсэн баатруудын эерэг сайн талыг харуулж ирээдүйн бахархалуудыг төрүүлдэг аж. Хэнд ч гэсэн агуу үйл хэргийнх нь зэрэгцээ алдаа дутагдал байж л таараа. Бурхан багш хүртэл залуу насандаа эхнэрээсээ салж, архи дарсанд толгойгоо мэдүүлж цэнгэл жаргалд хөлчүүрхэж явсан удаатай. Тэглээ гээд өнөөдөр түүний залуу халуу насны алдаа дутагдалыг биш үзэл санаа, үнэт зүйлс, шашин номлол, сургаалийг нь л хүн төрөлхтөн эрхэмлэж байна. Түүнээс биш бурхан багш ийм алдаа дутагдалтай гэж орилж чарлаад байгаа юм алга.
Харин Монголчууд 1921 оны хувьсгалын удирдагчдаасаа эхлээд 1990 оны ардчилалын лидерүүд хүртэлх бүх л үеийнхнийг гутаах ажиллагааг сүүлийн жилүүдэд эрчимтэй явуулж ирж. Хамгийн их хэлмэгдсэн нь шинэ монголын түүхийг бүтээгч Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал гурав. Хөшөө дурсгалыг нь нурааж, алдар сүрийг нь гутааж, одон медалийг нь хураасан олон үйл явдал болж өнгөрөв.
“Ард Аюуш” кинонд “Юу юу ч гэнэв дээ. Хүмүүс яахаараа ийм болчихдог байна вэ?” гэж гардагчилан Д.Сүхбаатар жанжинг журмын нөхдөө намаас нь хөөлгөсөн, оросууд алдаршуулсан, хэлсэн бүх үг нь худлаа, МАН-ыг үүсгэн байгуулаагүй, монгол хүн биш, “Монголын үнэн” сонинг санаачлаагүй, нөхдөө хороосон, өрөнд орж өтөнд баригдсан улаан даалуучин, мөрийтэй тоглоомчин явсан мэт гүжирдлэг доромжлолыг бий болгов. Үнэхээр ийм байсан юм бол Монгол Улсыг тусгаар тогтнуулж, МАН-ыг байгуулалцаж, шинэ төрийн суурийг тавьж, Хиагтыг ч, Хүрээг ч чөлөөлж, Ардын цэргийн жанжин болж чадах уу? Үгүй ядаж л Монголын бүх аавын хөвгүүд мөрийтэй тоглоомчиноор удирдуулах уу? гээд тэнэг хүн ч итгэхгүйгээр түүхийг улс төрийн зорилгоор гуйвуулж өөрсдийн ашиг сонирхолдоо нийцүүлэн шүүдэг тогтолцоог бүрдүүлэв.
Бас Д.Сүхбаатарыг магтаж матах ажиллагааг ч гааруулж байна. Тэр бол гарцаагүй монголын ард түмний хувь заяагаар олдсон хүү нь, агуу баатар, сүрлэг эх оронч. Гэхдээ л гэж ирээд гутаах ажиллагаагаа зогсоохгүй юм.
Д.Сүхбаатар мөрийтэй тоглоомонд юугаа ч өгөөгүй. Өнөөгийн улс төрчид шиг идэж ууж яваагүй. Энэ улсад түүний оруулсан хувь нэмэр гэж байгаа болохоос биш үзүүлсэн хохирол гэж байхгүй. Тухайн үед даалуу гэдэг тоглоом Хүрээнд өргөн дэлгэр байж. Харин Д.Сүхбаатар олон түмний санаа бодлыг тандах, үйл хэргээ яаж хэрэгжүүлэх, хамтрагчаараа хэнийг сонгох гэх мэт зорилгоор даалуу тоглох замаар бодлогоо хэрэгжүүлж байсан. Тэгээд ч Д.Сүхбаатарыг хэнтэй уулзаж байгааг мөрдөж,мөшгих гарууд олон болсон учир даалуу тоглож буй мэтээр санасан зорьсондоо хүрэх нь илүү аюул багатай байв. Өнөөдөр ч гэсэн манай улс төрчид хөдөөгийнхний саналыг сонсох, тэдэнд таалагдах гэж сумын төвийн улаан буланд шөнөжин таанц эргэдэгээс ялгараад байх юмгүй.
Д.Сүхбаатар жинхэнэ баатар байсан учир социализмын үеийнхэнд ч, ардчилсан нийгмийнхэнд ч их мөлжүүрээ өгсөөр ирж. Найз нөхөд, хамтран зүтгэгчид нь түүнийг “Улсын баатар” цолоор урамшуулан шагнаагүй. Гэхдээ л баатар гэж яригдах нь өнөөгийн зарим баатруудын атаархалыг төрүүлдэг байх. Баатар баатрынхаа гавьяаг үгүйсгэж, хувьсгалч хувьсгалчийнхаа үйл хэргийг гутаах гэж оролдох ард түмэнд муухай харагдах юм.
Д.Сүхбаатар бол Монголын тусгаар тогтнол, эрх чөлөө, хүсэл эрмэлзлэлийн билэг тэмдэг. Тиймээс Д.Сүхбаатарыг гутаан доромжлох ажиллгааны цаана Монголын тусгаар тогтнолыг ганхуулах давхар бодлогууд л явагдаж байна гэсэн үг.
Түүхийг шүүх замаар үндэсний үнэт зүйл, бахархалыг үгүй хийх гэсэн энэ бодлогын эцсийн зорилго эх орныг хохирооход л чиглэгдэнэ. Бид түүхэн хүмүүсийнхээ муу тал болгоныг тодруулсаар байтал Монголын бахархал, баатарлаг хөвгүүдийн сайн сайхан бүдгэрэн доройтож байна. Монголын түүхийг, Монголын бахархалыг, монголчуудаар нь yстгах хэнд ашигтай вэ? Зарим орнууд түүхэн хүмүүсээрээ оролдсоны эцэст эх оронгүй, гишгэх газаргүй болсон гунигт түүх олон бий.
Өнөөдөр ардчилал, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэсэн гоё сайхан үгээр бамбай хийж бүх л үеийн удирдлагуудыг гутаан доромжлох ажиллагаа газар авч байна. Төрийн үнэлэмж дархлаа алга болж байна. Би Монгол төрийн бүх л үеийн удирдлагуудыг өнөөдрийн гүтгэлэг доромжлол шиг муу хүмүүс байсан гэж огтхон ч боддоггүй. Тэд бүгдээрээ л эх орныхоо төлөө гэсэн халуун зүрх сэтгэлтэй явсан гэдэгт хатуу итгэдэг. Хувь хүнийхээ хувьд алдаа оноотой л байсан биз. Заавал тэр алдаа оноог нь хойч үеийнхэний өмнө муу муухай бүхний үзүүлэн болгохоо болих цаг болсон. Эцэст нь тэд маань “Монгол төр зүтгэсэн хүндээ халтай” гэсэн халширмаар үгийг унагасан биз. Үүнийг давтаж хэлсэн зүтгэлтнүүдийн тоо хэдэн арваараа тоологддог нь нэгийг хэлнэ.
Улс төрийн зорилго, үзэл суртал, эрх ашгийн төлөөх тэмцэлдээ түүхэн хүмүүсээ золихоо больцгооё. Түүхийг шүүж гуйвуулж зорилгодоо хүрэх гэж улайрдагаа зогсооцгооё. Түүхийг улс төрийн зорилгоор биш түүхэн үнэнээр нь бичиж үлдээх боломжийг мэргэжлийн хүмүүст нь үлдээе. Түүхэндээ, түүхэн хүмүүстэй хүндэтгэлтэй хандацгаая. Хэн хүндэтгэлгүй хандана. Хойч үе түүнд илүү хүндэтгэлгүй хандана.
1921 оны хувьсгалчдыг гутаан доромжлох ажиллагааг 1990 оны ардчилагчид л зохион байгуулдагийг ард түмэн харж байна. Хойч үе минь 1990 онд хувьсгал болоогүй, 1990 оны ардчилагчдийн үзэл санааны эцэг нь албан тушаалд очоогүйдээ багтарч архинд ороод хүүгээ хөнөөсөн, эрх мэдлийн төлөө нэг нь нөгөөгийнхөө аминд хүрсэн хэрэгт шалгагдсан, зарим нь учир битүүлгээр өөд болсон, төрийн ордны цонхоор морь харж байсан, өөрсдийн Засгийн газруудаа огцруулж албан тушаалын төлөө улс орныхоо эдийн засгийг самарсан гээд аль муу муухайгийн цонхоор хараасай гэж хүсэхгүй байна. Харин 1990 онд Ардчилсан хувьсгал болсон, улс орны түүхэн сонголт байсан, шинэчлэл өөрчлөлтийн манлайд шинэ түүхийн эзэд гарч ирсэн, тэд улс орноо хөгжил дэвшилд хүргэх түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэдгээр нь хойч үе минь бахархаасай. Тэр бахархал омогшилдоо тулгуурлан дараагийн шинэ түүхийг бүтээж, шинэ хөгжлийг босгодог байгаасай гэж чин сэтгэлээсээ хүснэм!

нийтлэлч.Г.Өнөрбаяр
Зочин · 2014/02/06
Ard TUMNII tarhiig kino suvgaar reklamaar ugaahaa zogsoo
Зочин · 2014/02/06
Ard TUMNII eh ornii mini gazar shoroog hariihand huvaaj UGDUG ardchilsan nam SUNUTUGEI
Зочин · 2014/02/06
Eh orniihoo gazriig huvaaj ugsun ni uneen unen ard tumnee hezee yazaagui tolgoig ni ta***jj uguh gej bgaa Bol
Зочин · 2014/02/06
Eh orniihoo gazar shoroonoos ta***j UGDUG erunhiilugch ogtsroh heregtei suh janjin hezee ch gazar shoroog oo hariihand ta***j uguugui shuu urdahiih UL bolgoj suuliin zul bolgodog humuus dald orosoi
Зочин · 2014/02/06
Sosorburam jujigjin ter ardchilsan namiin nariin BICHIG oyundari gej tsarai muutiin tuuli bolson ene 2 odoo hen bolchood kino subag reklamaar suhbaatar janjing muulaad ard TUMNII tolgoi ugaagaad bgaa yum heden hiliin daraa ta 2 iig yu ch gej helj boloh shiv dee duraaraa durgidag guila****d uu ta 2 ard TUMNII tarhiig yanz buriin argaar ugaadag gej bodoo yu ter tsag UNGURSUN tuuh Bol tuuheeree bh saihan uursnuu tuuh ***laj bj uhtell bolov ichihed yanaa erguunuud harj l bgara 16 on udahgui ee ai
zochin · 2014/02/06
suhbaatariig uguisgej chingisiig tovoilgood chingisiin mongol negdlee gej ovor mongoltoi negdej bna geed hujaatai niiluuleh gesen bashir arga yavj bnaaa
Зочин · 2014/02/06
Sukhbaatar janjin hiidgee hiisen. Ta nariig tahin shuteed, esvel gazar dooguur ortol muulaad ali gej guigaagui. Baabar metiin erguu hulchgar *****nuudiin derged harin ch erelheg zorigtoi, ekh orniihoo tuluu hun baisan gej boddog.
Зочин · 2014/02/06
Elbegdorj, Baabar zereg terguutnuudees ene tuhai asuu. Ene humuus Mongoljuudiig tuuheer ni gutaah, undes, ugsaa, garal, uusel,hergem zergeer ni hagaralduulah uil ajil*****g medeelliin heregsel ashuglan hiiseer irlee. Ehneesee tarhi ni uugaagdsan neg ni taalagdahgui zuilee orosiin zohiomol meteer oilgoj ehelsen ni tuiliin haramsaitai. Minii uzej baisan tuuhend ter tembuu, ulaan tarianii talaar neg j dursagdaagui. Hervee bid ali j tuuhen dehi baharhah erhem zuils aldart humuusee gutaahguigeer erhemlej yavbal, ene ni Mongol ulsiin maani ner hunded heregtei yumsan
Зочин · 2014/02/06
үнэн ш дээ. сүхбаатарыг үгүйсгэх оролдлого бүрийн цаана хятадуудын 20 зуунд хөөгдөж гарснаа зөвтгөх гэсэн далд санаа яваад байна.
Irgen · 2014/02/06
tuux bol bolood ungursun uy. aldaa onoo bdg l bx. gexde aldaxd ni aldaj onoxod ni onoj ywaal udiig xursen ym chin ter talaar olon ym yrix ****rdlaggagui xarin ch busad ulsaas surch aldarshuulj chaddag bx l xeregtei.
zochin · 2014/02/06
suhbaatariig uguisgej bgaa n xyataduud 21 ond hoogdoj garsanaa nuuh gesen oroldlogo magadgui ****** huuhduud n ingej bgaa suhbaatartai oorsdiigoo haricuulah hun odoogiin turiinhond hend n ch bhgui
Зочин · 2014/02/06
tuuhee medehgui baij yunz buriin yum bichdeg yumnuudiig hariin tsust hun gej l oilgohoosdoo mongold olon nam nertei luivriin bulguud baisan tsagt gutgeleg zogsohgui namuudiig taraayuaa undsen huulind zaasan ergunii erhee edeltsgeeee mongolchuudaa mongol uls zuvhun zasag zahirgaanii negjid huvaagdahaas namd huvaagdah esgui
Зочин · 2014/02/06
Та нар шиг эх орноо худалдаагуй шуу Сухбаатар
Зочин · 2014/02/06
Д.Сухбаатарыг буруутгах эрх хэнд ч бмааргүйн хужаа нараас өөр Хятадын гамин цэргийг эх нутгаасаа хөөн гаргасан гавъяатай л хүн бмаарын
Mongol · 2014/02/06
Teneg huuchinsag uzelten, tuukhiig uneneer ni bolgokh yu ni buruu baigaa yum? Orosiin zohioj ogson tuukhees tatgalzakh ni zuv. Orosuud Mongolchuudiig bichig useggui, tembuund barigdsan gedeg tuukh zohioj ogoo biz dee, terend ni zarim maluud unemsheed yavj baidag. 99% ni kirill useg medekhgui baina gej baisnaa suuld ni 99% ni bichig useggui baisan bolgood, ulaan taria garch delhii dayar eruuljuuleh hodolgoon ornoj (tsagtaa ter ulaan orosod ch ter hodolgoon chin ornoj baisan yum) baisniig mongolchuud l ovchind oroogdson baisan meteer mongolchuudiig doosh hiih tarkhi ugaakh uil ajil***** olon jil yavagdsan yum shuu. Mongolchuud chin harin ch ikh eruul ard tumen baisan yum shuu.
рагчаа · 2014/02/06
архичин ч байсан та нарт ер нь ямар хамаа байнаа өнгөснөө дандаа ухаж төнхөж ****** хэлцгээж явах өнгөснөө үгүйсгэдэг захиалгаар бичдэг хүний тархийг угаадаг та нар шиг юмнуудаас болж нийгэм өттэй талх болж байгаа шүү ямар ч л гэсэн хэлэхээс ц******гүй ******оос ц******гүй та нараас хамаагүй илүү гавъяатай хүн байж таараа