Тусгай дугаарууд хариуцлага тооцуулмаар байна, О.Магнай дарга аа
2014/02/05
Нийслэлчүүдэд арван долоон такси компани үйлчилдэг байна. Тодруулбал "Алтанцөгц трейд" ХХК-22, "Дооно уул" ХХК-8, "Очиржамц" ХХК-6, "Марал дарь" ХХК-2, "Монгол нунхёб" ХХК-14, "Монгол такси групп" ХХК-23, "ЦББ" ХХК-30, "ТеБе Сервис" ХХК-30, "Тариат трейд" ХХК-17, "УБТТС" ХХК-368, "Ти Эй Ай Вай Өү Эс" ХХК-41, "Эс Кэй Эм" ХХК-21, "Намдэмүн сервис" ХХК-28, "УБТ" ХХК-8, Си Ай Эм Эй Эн-24, "Элит ноён такси" ХХК-40, Мөнх такси ХХК-31 тээврийн хэрэгсэл гаргаж нийслэлчүүдэд 713 такси үйлчилдэг байна. Харин эдгээр такси компанийн үйлчилгээг авахын тулд иргэд дуудлагын энгийн дугаарыг мэдэхгүй учраас 1950, 1109, 1616, 1617, 1991 зэрэг тусгай дугаарт ханддаг. Харамсалтай нь иргэд 350-500 төгрөгөөр “шатаад” дуусдаг. Тодруулбал өглөө эрт, орой ажил тарах цагаар бол такси дуудах шаардлагагүй. Учир нь бүгд үйлчлүүлэгчтэй байдаг болохоор дуудлагаар явах шаардлагагүй байдаг. Тийм болохоор энэ үед такси дуудаад ч ирэхгүй. За тэгээд бороо шороо орсон үед бол энэ талаар санасны ч хэрэггүй. Учир нь хүн бүр л такси дууддаг юм шиг байгаа юм.
Тэгвэл үүгээр далимдуулан хамгийн их ашиг олж байгаа байгууллага бол тусгай дугаарууд буюу дөрвөн оронтой тоо бүхий лавлах операторууд. Өөрөөр хэлбэл такси дуудахаар тусгай дугаар болох 1950, 1109, 1616, 1617, 1991 зэрэг төлбөрт дугаар руу нэгжээ баран байж залгахад “Таньтай оператор ... холбогдлоо” гэнэ мэнд мэдээд такси дуудах гэж байгаагаа хэлэхэд “за холбоод өгье” гээд эхний 30 секундыг бол өлхөн авчихаж байгаа юм. Тэгээд байгаа газар руу явах такси байгаа эсэхийг асууна. Үүнд нь 10 секунд өнгөрнө. Удалгүй “Уучлаарай ойрхон явж байгаа такси алга” хэмээгээд утсаа шууд л тасалдаг. Ингээд үйлчилгээ үзүүлээгүйнхээ төлөө тэд надаас 350-500 төгрөгийг авдаг. Үнэндээ тусгай дугаарууд бүхий лавлах операторууд нь төлбөрөө 30 хүртэл секунд, нэг минут хүртэл гэж авдаг. Тэгэхээр яаж ийж байгаад л 30 болон түүнээс дээш секундээр үйлчлүүлэгчээ хохироодог нь нууц биш.
Хэдийгээр нийгэм нь зах зээлжсэн ч гэлээ шударга л байх ёстой. Ингэж боловсон аргаар луйвар хийх ёсгүй юм. Өөрөөр хэлбэл тусгай дугааруудаас лавлагаа авахад үйлчилж чадаагүй бол тухайн иргэний нэгжийг нь унагахгүй буюу төлбөр тооцохгүй байх зарчимд шилжмээр байгаа юм. Үүнийг оператор компаниудын хувьд хэрэгжүүлэхэд туйлын хялбар бөгөөд хэрэгжүүлээд эхэлбэл үйлчлүүлэгчийнх нь тоо ч нэмэгдээд ирэх биз.
Үүнээс гадна аливаа компанийн хаяг, байршил зэргийг лавлахад хангалттай мэдээлэл өгдөг. Харин цөөн тохиолдолд хангалттай үйлчилдэггүй. Нэгэнт үйлчилгээ үзүүлж чадахгүй л бол хэрэглэгчийг хохироох хэрэггүй шүү дээ.
Хэдийгээр ганц нэг тохиолдолд мэт санагдах ч үнэн хэрэгтээ өдөрт хичнээн ийм тохиолдол гарах бол... Тэр бүхнийг нийлүүлбэл ямар тоо гарах бол... бодох л асуудал.
Тиймээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар энэхүү явдалд анхаарал хандуулж хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хамгаална гэдэгт найдаж байна.
А.Баярмаа
Зочин · 2014/02/06
Яг үнэн бичсэн бна.Сити таxi яг ингэдэг.би байнгын үйлчлүүлэгч нь.бас тахi нь тоолуургүй болчихсон чинь жолооч нар нь илүү мөнгө авдаг болсон.би 2 ч удаа эдний гомдол саналавдаг 89101991 дугаар луу нь хэлж бсан.танайх тоолуураа хурдан тавиачээ жолооч нар чинь хүмүүсийг шулаад байгааг мэдсэн ч мэдээгүй юм шиг байхаа боль.бас тэр үйлчлээгүй байж дуудлагын үнэ авдагаа болих хэрэгтэй .
Зочин · 2014/02/06
яг үнэн.хүмүүсээ лавлахаас такси олно гэвэл үлгэрийн далай.зүгээр л мөнгөө үрнэ гэсэн үг шүү битгий залгаарай гэж уриалж байна