Автомашин тонож байсан этгээдийг зогсоохыг оролдсон иргэн халдлагад өртжээ
2018/10/21
Энэ сарын 19-20 нд шилжих шөнө нийслэл Сонгино хайрхан дүүргийн 19-р хороо нутаг дэвсгэр, Содон хорооллын 107-р байранд машинд хулгай орох гэж байгааг харсан иргэн түүнийг үйлдлийг нь таслан зогсоох үед гэмт этгээдийн халдлагад өртөн гэмтэл авчээ.
Тухайн этгээд нь мэс бүхий зүйлээр хулгайг таслан зогсоохыг оролдсон иргэний нүдийг нь сохлох шахжээ. Түүнчлэн гүрээний судасны хэсэг рүү нь үзүүртэй мэсээр дүрэхээр дайрсан ч азаар чихэн тус газар нь таарчээ. Энэ үед хүйтэн мэс тухайн иргэний чихийг нь нэвт сүлбэсэн байжээ.
Зочин · 2018/10/21
hulgaichiin uuriin nudiig n sohlooch ee tegeed dahiad hulgai hiihgui bolno shuu dee