Эмч нар ял авлаа
2018/10/25
Та бид өвдсөн л бол эмнэлэг барааддаг. Гэвч эмч нар ажилдаа хайхрамжгүй хандах тохиолдол цөөнгүй гардаг. Тэгвэл эмч нарын ажилдаа хариуцлагагүй хандсан үйлдлээс болж нэг иргэний биеийн байдал хүндэрч, цаг алдсны улмаас нас баржээ.
Энэ хэрэг Өмнөговь аймагт гарсан байна. Тодруулбал иргэн Н.У бие нь өвдсөн тул түргэн дуудсан байна. Гэвч түргэний эмч валидол бичиж өгөөд явжээ. Харин орой нь тухайн иргэн өвчин нь намдахгүй байсан тул эмнэлэгт ирсэн бөгөөд эмнэлэгт байхдаа нас барсан байна. Энэ хэрэгт хэрэгт Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд Зөвлөх поликлиникийн тасгийн ахмадын эмч болон Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд Эрчимт эмчилгээ яаралтай тусламжийн тасгийн түргэн тусламжийн их эмч нарыг буруутгасан юм. Өөрөөр хэлбэл, Ш.О нь 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 2017 оны 11 дүгээр сарын 19-ний орой 20 цагийн үед Н.У т эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хугацаа алдаж, өвчин хүндэрсэн, О.Н нь 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 12 цагийн үед Н.У т эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хугацаа алдаж, өвчин хүндэрсний улмаас Н.У нас барсан гэж яллх дүгнэлт үйлджээ.
Талийгаач Н овогтой У нь зүрхний хурц дутагдлаар нас барсан ба энэ нь зүрхний орой зүүн ховдлын өмнөд хана ховдол хоорондын таславчын өмнөд хэсэгт үүссэн зүрхний бүх ханыг хамарсан хурц шигдээсийн улмаас зүрхний урагдал, язрал үүсч үнхэлцэгт цус хуран зүрх агшилтгүй болж зүрхний хурц дутагдал үүсч нас баржээ.
Талийгаачийн оношийг Өмнөговь аймгийн БОЭТ-н яаралтай тусламжийн эмч зөв оношилсон боловч зүрхний цочмог шигдээсийн эмнэлзүйн удирдамжийн дагуу цээжний өвдөлттэй өвчтөнд Зүрхний цахилгаан бичлэгийг 10 мин дотор хийх, ST сегмент өргөгдсөн эсэх үнэлэх, яаралтай МОНА эмчилгээ Морфин, хүчилтөрөгч, нитроглицөрин, аспирин, уулгах 2 цагийн дотор бүлэн хайлуулах, титэм судсан доторх эмчилгээ хийх боломжтой эсэх үнэлэх зэргээр шат дараалсан арга хэмжээ авах ёстой байсан. Талийгаачид Өмнөговь аймгийн яаралтай тусламжийн эмч, БОЭТ-н эмч нар зүрхний цочмог шигдээсийн эмнэлзүйн удирдамжийн дагуу ажиллаагүй, хугацаа алдсан байна. Талийгаачид зүрхний булчинт давхаргын шигдээсийн механик хүндрэл зүрхний булчингийн ханын урагдал, үнхэлцэгт цус хуралдаж зүрх чихэлдэлт тогтоогдсон нь нас баралт өндөртэй, амь насыг аврах боломжгүй хүндрэл юм гэдгийг Шүүхийн шинжилгээний хүрээлэн дүгнэсэн.
Тиймээс Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эмч нарыг Эрүүгийн хуулийн 15.1.3. - Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэсэн үнлэслэлээр шүүсэн. Улмаар Нөмгөн овгийн О ын О.Н , Гурвансайхан овгийн Ш Ш.О нарыг эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов. Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О ыг мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Шүүгдэгч О.Н ийг мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсэн.
хаа хаана учир их байна. · 2018/10/26
1. Эмч нарын ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвартай холбоотой байна. Ялангуяа энэ хуучин нэрээр АУИС-иас бусад хувийн анагаахын их дээд сургуулиудыг хаах хэрэгтэй. Оюутны төлбөрд нь баригдаж чанаргүй их эмч бэлтгэсэний гор гарч байгаа юм. Тэгээд төрийн өмчийн эмнэлэгүүдэд хэн нэгэн их бага хурган дарга нарын сурлага муутай махан толгойтой бас хувийн анагаахын их дээд сургууль төгсмөөр аядсан юмнууд л ажилд орж байгаагаас ийм эмгэнэлт явдал болж байна. 2. Хувь хүний өөрөө өөрийнхээ эрүүл мэндэд анхаарал тавьдаггүй, архийг олдсон дээр нь бал цалгүй тасартлаа уудагаас болж бас хар багаасаа тамхи татсаын балгаас болж зүрх нь ачааллаа даахгүй үхсэн байх. Зүгээр мөрөөрөө ажлаа хйиж явсан эмч нар шоронд орсон байх.
Зочин · 2018/10/26
Талийгаачийн оношийг Өмнөговь аймгийн БОЭТ-н яаралтай тусламжийн эмч зөв оношилсон боловч зүрхний цочмог шигдээсийн эмнэлзүйн удирдамжийн дагуу цээжний өвдөлттэй өвчтөнд Зүрхний цахилгаан бичлэгийг 10 мин дотор хийх, ST сегмент өргөгдсөн эсэх үнэлэх, яаралтай МОНА эмчилгээ Морфин, хүчилтөрөгч, нитроглицөрин, аспирин, уулгах 2 цагийн дотор бүлэн хайлуулах, титэм судсан доторх эмчилгээ хийх боломжтой эсэх үнэлэх зэргээр шат дараалсан арга хэмжээ авах ёстой байсан. Талийгаачид Өмнөговь аймгийн яаралтай тусламжийн эмч, БОЭТ-н эмч нар зүрхний цочмог шигдээсийн эмнэлзүйн удирдамжийн дагуу ажиллаагүй, хугацаа алдсан байна. Талийгаачид зүрхний булчинт давхаргын шигдээсийн механик хүндрэл зүрхний булчингийн ханын урагдал, үнхэлцэгт цус хуралдаж зүрх чихэлдэлт тогтоогдсон нь нас баралт өндөртэй, амь насыг аврах боломжгүй хүндрэл юм гэдгийг Шүүхийн шинжилгээний хүрээлэн дүгнэсэн.
тангараг · 2018/10/26
тангарагтаа үнэнч эмч маш ховордсон цаг үе.та нар зүгээр л бусдаас асуулгүй өөрөөсөө гэр бүлийнхэнээсээ л асуухад мөнгө өгч төрөөгүй,хагалгаанд ороогүй хүн олоход хэцүү болсон шүү дээ.бид өөрсдөө л сэтгэлийн юм баярлалаа гэдэг илэрхийлэлээ буруу гаргасаар байгаад буруу хэвшилд сургасан нь үнэн.одоо засахын тулд анагаахад сурч эхэлж байгаа хүүхдүүдээс л эхлэх хэрэгтэй.үндсээр нь таслахгүй бол навч ишийг нь тайраад ургаад л байна .
иргэн · 2018/10/25
зүгээр Эмч нарт жаахан ч гэсэн энэ мэтчилэн Дохио өгөхгүй бол тэдний Хүнд суртал Гар харсан байдал Хэнэггүй хайнга хариуцлаггүй Царай өнгө зүс харж Эмчилгээ үйлчилгээ явуулж Өвчтөнтөйгөө ялгавартай ханддаг энэ бүхэндээ дүгнэлт хийж ажиллахгүй бол эцэст нь Өвчтөн хохирч Эмч нар Өвчтөндөө Хариуцлаггүй хандасныхаа төлөө Ял авна шүү гэдэг том Сануулга болсон
ЭМЧ · 2018/10/25
Зочин · 2018/10/25
oroi turgen duudhad ogloo irj bval yaah uu hotod ta nar itgeh uuuu
эмч-иргэн · 2018/10/25
хурц шигдээсийг аймагт эмчилж чадахгүй ээ УБ руу тээвэрлэсэн бол замдаа үхнэ ш дээ
Emch · 2018/10/25
Zugeer baij baihad ni ireed alchihsan yum shig l... Ugaasaa l uheh ni oilgomjtoi baisan yum bn sh dee
Zochin · 2018/10/25
tegej udaan l irsen ym baihdaa Bi bol emch nariin l tald bmaar bhin.
Зочин · 2018/10/25
Хэн нэг архичин, тамхичин өөрийн эрүүл мэнддээ анхаарал тавиагүй байсны төлөө эмч нар хэлмэгдэх ч гэж дээ